sonin.mn
Зэвсэгт хүчний 2020-2021 оны сургуулийн жилийн цэргийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газар, түүний харьяа ангиудын удирдлага, штаб, үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгүүд, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газрын Материал, техникийн хэлтсийн бүрэлдэхүүнтэй команд штабын болон тусгай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулж байна.
 
 
Энэхүү команд штабын болон тусгай тактикийн хээрийн сургууль нь 2021 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд явагдах бөгөөд Зэвсэгт хүчний Ар талын байгууллагын 100 жилийн ойг угтсан бүтээлч ажлын нэг байгаагаараа онцлог юм. 
 
 
Сургуульд ЗХЖШ-ын Материал, техникийн газар, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газрын Материал, техникийн хэлтэс, Зэвсэгт хүчний 011, 015, 089, 310, 314, 334 дүгээр ангиудын удирдлага, штабын бүрэлдэхүүн оролцож байна.
                                                               
 
Ахмад Б.НОРОВ-ЭРДЭНЭ