Ойрын хугацаанд урлаг соёлтой холбоотой ямар үйл явдал хаана болох талаарх мэдээллийг хүргэе.
Гавьяатууд гэнэтийн бэлэг барилаа
Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа нар хамтран сонсогч фэнүүддээ бэлэг барихаар болжээ. Гавьяатуудын олон жилийн дараа хамтарсныг цахим ертөнцөд онцолж байна. Энэ талаар дуучин Т.Ариунаа өөрийн цахим хуудастаа “Миний санаачилгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав аялгууг нь бүтээж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар яруу найргийг нь урлаж, “Үлэмж төгөлдөр” шинэхэн дуу төрлөө. Домогт зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран анх удаа өөрсдийн соло чиглэлийн дуугаа та бүхэндээ тун удахгүй хүргэх гэж байна” гэжээ. Харин дуучин Б.Сарантуяагийн хувьд өөрийн уран бүтээлийн 23 дахь цомог болох 10 дуунаас бүрдсэн “Хайрын бурхан” өнгөт пянзныхаа баярыг ирэх сарын 2-нд хийхээр төлөвлөөд буй юм. Тэрбээр шинэ пянзаа цуврал хэлбэрээр гаргахаар болсон байна.
“Камертон” тоглолттой

Өдгөө тус тусын уран бүтээлд анхаарал хандуулж буй “Камертон” хамтлаг үзэгчидтэйгээ уулзахаар болжээ. “Zaisan Hill Complex” задгай талбайн хаалтын тоглолтдоо Монголын анхны эрэгтэй хамтлагийг урьжээ. Цөөн тооны үзэгчидтэйгээр зохион байгуулах тоглолтыг 400 хүн л үзэх юм. 21-ээс дээш насныхан л үзэх боломжтой тоглолтод цөөн тооны уран бүтээлч зочин урьсан байна. Задгай талбайн хаалтын тоглолт энэ сарын 24-нд болно. Хамтлагийн дуучдаас Г.Мэнд-Амар тоглолтод оролцоход бэлэн байгаагаа цахим хуудастаа бичжээ.
“Энхрийлмээр” үдэш

“Ахиж би дурламааргүй байна”, “Будаггүй уруулын амт” зэрэг дуунуудыг нэгэн үдэш сонсох нь. Тодруулбал, дуучин С.Бичүү шилдэг дуунуудаасаа үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. “Pearl Tower”-ын хоёр давхарт товлосон түүний тоглолт энэ сарын 25-нд болох юм. Тоглолтын үеэр үзэгчдийн дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулж, шагнахаар болжээ. Мөн энэ үеэр “Энхрийлмээр” цомгийг худалдан авах боломжтой аж. Зарим сонсогч фэнүүддээ цомгоо биечлэн өгч байсан дуучны цомогт түүний ямар бүтээлүүд багтсаныг “Энхрийлмээр үдэш”-т саатан сонирхоорой.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Хмммм өвчин үхэлтэй яая гэж байхад юу вэ ? Энэ одоо. Шоудахгүй бол үхлээ юу? Хуцаарай одонцоруудааа
Пизда гэж энэ зууны манлай хархаас дургүй хүрмээр тарган. Урлагийн хүн өөрийнхөө төлөө анхаарч чадахгүй бол гүзээгээ чирцгээсэн хүзүүгүй том толгойнууд Лхагвасүрэн Дээгий Батсүх гээд бүгд больцгоовол таарна.Ла ла хархаас шууд өмхий үнэртдэг балиар гахайнууд.
Ter Delgermeren gel uu?ter haisaa neher be?byeen abch yabj chadahgyi bydyyn gahainyyd zail!!!!yrlag tiim baidaggyi yum,tegeed bas taizan deer garah dyrtaig ni yana?....zail!!!
Сараа тос гоожуулаад сайхан ш дээ. Батсүхийн гүзээ ч янзтай. Дээгийгийн толгой бол овоо хэдэн кг өөх байгаа даа.
209.97.198. 13-t setgegdel bichsen nohor yagaad ingej duuchidiig doromjlood baina bee edgeer humuus chamd yamar gai ychiruulsan um bee. Bolildoo hunii oromtsog mini.
Saraa saihan huuhen bi lav duund ni durtai
Хар тамхи Монголд авчирсан Харангын Лхагваа бол бүдүүн хар гахай.