сонин mn
Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байна. 
 
 
Энэ онд 50 хувь буюу 400 орчмыг нь барьж ашиглалтад оруулах ёстой. Энэ өдрүүдэд Боловсрол, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтын газрынхан орон нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна. Эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үргэлжилж байна. Завхан аймгийн тухайд Тэс, Баянтэс, Асгат сумдын 10 обьект 11 сарын 1 гэхэд ашиглалтад орно. Удахгүй сумдын сурагч багачууд эрүүл аюулгүй орчинд суралцах боломж нөхцөл бүрдэнэ гэж БШУЯ мэдээлэв.