sonin.mn
Энэ зурган дээрх хүн бол АНУ-ын Агаарын десантын XVIII корпусын  Армийн 82 дугаар дивизийн командлагч, хошууч генерал Крис Донахуй юм. Тэрээр Афганистаны Кабул хотын Хамид Карзай олон улсын нисэх онгоцны буудлаас Афганистаныг орхин гарсан Америкийн цэргийн хамгийн сүүлийн удирдагч юм. Цэргийн дарга хүний ёсоор бүх цэрэг гаргасны дараа хамгийн сүүлийн нислэгээр буцаж Афганистан Улсад 20 жил үргэлжилсэн америкийн цэргийн ажиллагааг дуусгавар болгож байгаа нь энэ юм. 
 
Сонирхуулахад Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан олон үндэстний цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2003 оноос эхлэн үүрэг гүйцэтгэсэн ба энэ ажиллагаа 2021 онд дуусгавар болсон юм.
 
Уг ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 7100 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн бөгөөд сүүлчийн ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэ оны тав болон зургаадугаар сард эх орондоо ирсэн юм. Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ монгол эх орон, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа олон үндэстний цэргийн алба хаагчдад үлгэр дуурайл болсоор ирснийг гадаад орнуудын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд өндрөөр үнэлсэн билээ.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин