Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1309 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 798 нь орон нутагт батлагджээ.
Ингэснээр манай улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 152 539 болж байна.
Мөн хугацаанд 2997 хүн эдгэрсэн бол 41-80 насны зургаан хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн гурав нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 9924 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 472, хүүхэд 2414 байна.
Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 12 281 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
Сэтгэгдэл0
Who the fuck care covid already.Nofgoo argaa heregleed buh altiig ni avchih.I want ask gold for mongols
It is Olympia now go on mongols with for gold.My wish pray only for mongols
Хөдөө аймгуудын орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж аймгуудад карантин тогтоож байх үед халдварын тохиолдол 2500-аас буухгүй байсан. Харин хөдөө аймгуудын орох гарах хөдөлгөөнийг чөлөөтэй нээж иргэд аймгуудаар аялаж зугаалж салхинд гарах боломж гарснаар дотоодын халдварын тохиолдол 1400 болж буурсан байна.