ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатоли Антонов АНУ-ын зарим улс төрч зөвхөн Москвагийн эдийн засаг, бие даасан гадаад бодлогыг өөрчлөхийн тулд Украиныг зэвсэг болгон ашиглаж байна гэж мэдэгджээ. Тэрээр энэ тухай Вашингтоны зүгээс “Умардын хоолой 2” төслийг эсэргүүцэж байгаа талаар “RT” телевизээр ярьсан байна. Анатоли Антонов энэ төслийг цэвэр эдийн засгийн төсөл гэж онцолжээ. Мөн эрчим хүчний зах зээлийг төрөлжүүлэх зорилготой гэж тодорхойлсон байна. Түүнээс гадна АНУ, ОХУ цаг уурын өөрчлөлт, олон улсын алан хядах ажиллагаа, Вашингтон цэргээ нэгмөсөн татаж гаргасны дараа Афганистаны нөхцөл байдал гэсэн сэдвийн талаар хэлэлцэхийн тулд хамтран ажиллахад төвлөрч анхаарах ёстой гэв. ОХУ-ын эрчим хүчний “Газпром” компани болон Европын таван компанийн хамтарсан энэ төслөөр барьж байгаа хийн хоолойгоор Балтийн тэнгисээр дамжуулан ОХУ-аас Герман хүртэл жилд 55000 тэрбум метр куб байгалийн хийг тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Зөвхөн Украйн ч биш боломжтой бүх сувгаар л " муурийн суултэй " ноололдож - амгалан баавгайг архируулж байгаа ... Америк ч яахав , ой тогтоолтоо алдсан " хөгшин " ёвроп л хөөрхий ...
Буриадууд та нар орос үлгэрээ одоо больцгоо.Оросууд чинь нүүдэлчин Монголчуудыг төдийгүй нармай Азийг арьс өнгө,шашин шүтлэгээр үзэн яддаг дэлхийн ганцхан үндэстэн.
Буриад хөвүүнд зөндөө зодуулж нүдүүлжээ дээ...уг нь манай Буриад зон хүн сайтай л хүмүүс дээ
107.127.39.54 Хоногийн найз хуншгүй буриад гэж Халхууд зүгээр ч нэг ярьдаггүй юм даа. Зодно модно гэж буриад орос архичид та нар л тэнэгтэж чадна.Дэлхий өөр.
Украйн Орос хоёрын зовлонгийн үндэс бол явж явж жалга довны үзэл юм байна лээ шүү. Аль дээр социалист нийгэм гэж байх үеэс эхлээд Оросууд нь Украйнуудыгаа муу бага ястан, хоол мохол гэж доромжилж ярьдаг тийм жалга дов маягын уур амьсгал байсан юм билээ. Маш олон жил иймэрхүү байдлаар харьцдаг байсан. Түүнд нь Украйнууд нь маш дургүй эгдүүцдэг байсан. Энэ нь улам даамжирч явсаар Украйнууд нь Оросыгоо ихээхэн үзэн яддаг үзэл бодолтой болоод ондооших салан тусгаарлах Оросыг бүх талаар эсэргүүцэх үзэл бодол болж хувирсан. Америкчууд үүнийг нь гярхай олж хараад украйныг нь бүх талаар дэмжээд хагарлыг нь улам дэвэргэсээх байгаад өнөөдөр ийм хэмжээнд хүргэлээ. Одоо хооронд нь алалцуулах дайн болгоход яг бэлэн болсон. Жалга довны нутгархаг үзэл ялгаварлан гадуурхах үзэл гэдэг юмыг өөгшүүлж болохгүй шүү манайхан. Украйн оросын зөрчил гэхээр шууд Америкаас болсон гэж яриад байдаг буруу. Америк оргүй хоосон юман дээр орж ирээгүй. Анхдагч зөрчил нь Украйн орос хоёрын хооронд анхнаасаа байсан.
The US signalled it was close to a deal with Germany to resolve a longstanding dispute over the Nord Stream 2 pipeline, including a pledge to punish Russia if it were to use energy as a weapon against its neighbours.