ЖАМЦЫН ЖАМСРАН
(1923-2021)
Монгол Улсын Зэвсэгт хүчний ахмад ажилтан, чөлөөнд байсан хурандаа Жамцын Жамсран 2021 оны 7-р сарын 11-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлэн бурхны оронд заларлаа.
Хурандаа Ж.Жамсран нь 1923 оны 8-р сарын 15нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Бор-Өндөр гэх газар малчин ард Жамцын хүү болон төрсөн юм.
Тэрээр 1940-1943 онд тухайн үеийн Дотоод явдлын яаманд хянагч, нарийн бичгийн дарга, 1945-1947 онд Дорнод, Ховд аймгуудад Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны 1-р нарийн бичгийн дарга, 1947-1950 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хорооны зохион зааварлах хэлтсийн дарга, 1953-1957 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга, 1963-1965 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн зохион зааварлах хэлтсийн дарга, 1965-1966 онд Завхан аймгийн дарга, 1966-1969 онд Дорнод аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн дарга, 1969-1972 онд БНМАУ-ын Ардын армийн улс төрийн газрын 1-р орлогч дарга, Ардын их хурлын депутатаар тус тус ажиллаж байв.
1938-1940 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын бага сургууль, 1943-1945 МАХН-ын Төв хорооны дэргэдэх намын шинэ хүчний дээд сургууль, 1950-1953 онд Москва хотын Коммунист залуучуудын эвлэлийн төв сургуульд, 1957-1963 онд ЗХУ-ын Хууль цаазын дээд сургууль тус тус төгсжээ.
Хурандаа Ж.Жамсран нь элэгний хавдраар оношлогдож улмаар эмчилгээгүй болсон тул ажил, албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч Бурхан Халдун ууланд нутаглаж эмийн ургамал, уламжлалт эмчилгээг судалж шинэ эмчилгээг нээн илрүүлж өөрийн хүнд өвчнийг бүрэн эмчилсэн юм. Өөрийн туршлага, судалгаанд тулгуурлан Хурандаа Ж.Жамсран нь олон зуун хүнийг эмчилж, олон арван ном гаргасан учир ард түмний дунд элэгний Жамсран хурандаа хэмээн алдаршсан билээ.
Түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж “Байлдааны гавъяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одонгоор 2 удаа, “СССР-ын Таван хошуу” одон, улс хувьсгалын 40-100 жилийн ойн медалиуд зэрэг олон цол, тэмдэг, медалиудаар шагнагдаж байсан.
Таны минь гэгээн дүр, хүнлэг сайхан чанар, ариун сайхан үйлс хөдөлмөр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Үр хүүхэд, төрөл төрөгсөд нь
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Сэтгэгдэл(16)
Jamsran gyai mini byrhanii orondoo tabtai moril doo?gasyydan emgenej baina,tanii bye ahyi chagt yarilzaj baisan maani olzyyrhyystai saihan chag baijee hemeen bodoj maania ynsiya daa!!!
Ene hvniig 49 nasand ni burhanii orond urisan bolovch vhlees ers tatgalzaj, uuriin uhaan, setgeliin tenheegeer dahiad 49 jil amidarch chadsan, vvgeeree hvn turulhtund vlger jishee vzvvl sen ni vneheer gaihamshig yum daa ! Um sain amgalan boltugai !!!
corona yu
Сайхан хүн байж билээ.Айхтар өвчнийхөө ард гараад олон хүнд буян болж,эмчилж явсан буянтай буурал шүү.Та минь бурхны орондоо тайван нойрсоорой!Ум ма ни бад ми хум
Um mani bad mi khum
Ум мани бад ми хум
Ta mini burhanii orondoo morildoo. Um sain amgalan boltugai
Та минь мөнх тэнгэртээ залрах болтухай
Мундаг юмаа 1972 онд элэгний хорт хавдар тусч түүнийгээ өөрөө эмчилж бараг 50 жил амьдарсан байна. 98 насыг насалсан гайхалтай буурал байж дээ. Ум амгалан болтугай.
Ум мани бад мэ хум. Ум мани бад мэ хум . Ум мани бад мэ хум. Их Монголын дагшин орондоо эргэн төрөх болтугай
um ma ni bad mi hum
Ум сайн амгалан болтугай
Za yer n bol hudlaa shvv. Hund tusalna geed gol shaadag l uvgun bn lee
Ум саййн амгалан болтугай. Сайхан нойрсоорой буянтай буурал минь
Ямар ч насны хүн үхдэг жамтай.
Uulzaad suuhad saihan hun baisan yumsan. Tengeriin orondoo orildoo.