Японы “Fugaku” дэлхийн хамгийн хурдан компьютер статусаа хадгалж үлджээ. TOP-500 компьютерын жагсаалтыг гаргадаг олон улсын шинжээчид үүнийг дахин батлав. “Fugaku” 2020 оны зургаадугаар сард дэлхийн хамгийн хурдан супер компьютероор нэрлэгдэж, өнгөрсөн 11 сарын хугацаанд энэ статусаа дахин баталсан байна. Үүний зэрэгцээ АНУ, БНХАУ илүү их хүчин чадалтай супер компьютерууд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд “Fugaku”-г давах төлөвлөгөөтэй гэнэ. “Fugaku”-г энэ оны гуравдугаар сард Кобе хот дахь Японы Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн тооцоолон бодох төвд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлжээ.
Энэхүү супер компьютерыг “Fujitsu” корпорац “RIKEN” хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн. “Fugaku” секундэд 415.5 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг байна. Энэ нь секундэд 148.6 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг үзүүлэлтээрээ өмнө нь хамгийн хурдан супер компьютерт тооцогдож байсан Америкийн “Ок-Риж” үндэсний хүрээлэнгийн “Summit” супер компьютероос бараг гурав дахин хурдан гэсэн үг аж. Хамгийн хурдан супер компьютеруудын жагсаалтын эхний тавд АНУ, Хятадын машин эрэмбэлэгджээ. Одоогийн байдлаар “Fugaku”-г цар тахал, хиймэл оюун ухаан, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг зуу гаруй төрлийн судалгаанд ашиглаж байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0