Хот тохижилтын газар ОНӨААТҮГ Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жил нийслэлийн 24 байршилд 195 мянган цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Одоогийн байдлаар 18 байршилд суулгацаа байрлуулсан бөгөөд энэ сарын 24-ний дотор тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна.
Мөн Маршалын гүүр, Энхтайваны гүүр, Ленин клубээс Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын хайснууд, Сүхбаатарын талбайн гэрлийн шонгуудад савтай цэцэг байрлуулах аж. Түүнчлэн гоёлын бут, ногоон байгууламж, ургамлан хашлагыг хэлбэржүүлж, зүлэг тарьж байгаа юм.
Сэтгэгдэл0
Нөгөө Бат үүл ийг цэцэг тарьж мөнгө үрлээ гээд гуагчаад байсан МАН ын Амарбаясгалан гэсэн нөхдүүд үнэнд гүйцэгдсэн үү!!!!
Өмхийрээд үжиршчихсэн муу УЛААНБААТАРАА ингэж л " торгонд боохгүй " бол ХҮҮРШЭЭД нурж байна даа , БӨХ өө ... сайхан эрээн цоохор - цоорхой ШУУДАГ өмөсгө ...