Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтнуудтай уулзаж, санал солилцлоо. Хотын дарга уулзалтын эхэнд Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон түүхэн шийдвэр гаргасан тухай онцлоод, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн чадамжтай болж байж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадна” гэв. Мөн хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгаа тухай ярилаа. Тиймээс ирэх жилүүдэд зам, барилга, байгууламж, гүүрэн гарц, нийтийн тээврийн төслүүдийг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөлтийн ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлууд газар чөлөөлөхгүйгээр явахгүй. Тиймээс газрын тухай хууль, эрх зүйг өөрчлөх шаардлагатай байна. Цаашид газрын асуудлыг цэгцэлнэ. Үүнд газрын албаныхны хүч, оролцоо, сэтгэл, туршлага хэрэгтэй байна” гэлээ.
Үүний дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай газрын албыг цахимжуулах ажлыг үе шаттай хийж байгаа талаар онцоллоо. Тэрбээр “Газартай холбоотой 19 төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Мөн иргэдийн гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц ямар байгаа талаар “Масс мессэж” үйлчилгээг нэвтрүүлж, иргэд рүү мессэж илгээдэг болсон” гэлээ. Түүнчлэн иргэд газрын албаны албан хаагчидтай 7777-1285 дугаарын утсаар холбогдох боломжтой болжээ.
Мөн нийтийн эдэлбэр газрыг чөлөөлсөн, цахим дуудлага худалдааг жил бүр зохион байгуулж байгаа талаараа танилцууллаа. Тэрбээр “Газар чөлөөлөх ажилд хамгийн их хөрөнгө шаарддаг талаар танилцуулаад, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2600 га газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлууд хийсэн” гэлээ. Харин энэ жилийн хувьд газар чөлөөлөлтөд 3.8 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.
Газрын албаныхны хувьд хууль, эрх зүй болон ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байгаа талаар санал хэлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад хууль, эрх зүй, эдийн засаг сайжраад ирэхээр төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ” гэлээ.

Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0
Бөх хүн барилдах гэж байгаа юм шиг хөдөлхөөр ажил явахгүй.
Сумьяабазар анх мээр болоод зааварчлаад л өөрөө хариуцлага хүлээдэггүй юм шиг поопордог байсан нь үнэн.Гэхдээ одоо эрс өөрчлөгдөж ажил хэрэгч болж байгаа.
Nadad bas tegej sanagdaj baigaa, suuliin ued Sumiya bees taalagdaj bna. Tsirkiin barilgaa ulsdaa belgelvel tahin shutey
Gazar chuluulult nereer busdiin umch hurungund haldah, gazar hulgailah yavdal hirees heterch bna daa ene MANAN-giin uyed. Zuvshuurulgui barisan bol buulgeh ni zuv. zuvshuurul ugch garaash bariulchaad odoo buulgana gej bolohgui. Nuhun tulbur tuluh yostoi.
Mie ovogtoos avilgaar avsan gazar deer barilga barisan bol hohi chini! Mongol uls Tor zasag yumaa medne buteen baiguulna!
1111 ажиллаж бгаа юм уу хэрэгтэйшд.
Gedreg ni tvlhej hol awah yumu eswel gud tataad ajlaa hiigeech gol ni hurdan shuurhai
Tegvel cholootei bsan Uarmagiin denj Bogd uul 2 iin mongo khaashaa orson be? Bugd Dargiin karmand! Ene Olon bokh gazar zarakh gej l Meer boloo bizdee! T1 khononuud ni angaigad l kharaad suuj baikhiin! Nisekhees Bayanzyrkh khyrtelkh bykh Bogd uuliin ar Tuuliin omnokh gazar bkhgyi bolson! Ene Shunaliin dev medeegyi yum shig l !
Авилгадаад авсан газруудыг албан хүчээр чөлөөлөх зөв шүү Сумьяааа . Багахан хүс гаргаар түрээд хөөгөөд өгэээрэй. Олон түмэн чинь дийлэхгүй б.гааа. авигачидыг
Gazar cholooloh heregtei nohon tolboriig mie ovogt hulgaichuud deeremchdeer toluuleerei!