sonin.mn
АНУ-ын эмч нар агаарын бохирдол хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлж,  ой санамжийг бууруулдаг болохыг тогтоожээ. “Nature Aging” сэтгүүлд “Үнсний тоосонцор, хортой бодисын харьцангуй өндөр концентрацтай агаар сэтгэцийг дордуулж, өвчлөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг.
 
 
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жилд долоон сая хүн янз бүрийн хортой бодисын нөлөөгөөр нас бардаг” гэсэн байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд агаарын бохирдол хүүхэд болон өндөр настай хүмүүсийн ой санамжид сөрөг нөлөө үзүүлдгийг нотолсон.
 
 
 
Анагаах ухааны мэргэжилтнүүд Бостон хотын  70-аас дээш настай оршин суугчдын оюун ухаан, ой тогтоолт өөрчлөгдөж байгааг ажиглажээ. Гэтэл аспирин болон бусад төрлийн стероид бус өвдөлт намдаах эм хэрэглэсэн ахмадуудад сөрөг нөлөө бага илэрчээ. Учир нь, эдгээр эм үнсний тоосонцор, хорт бодисууд бие махбодид нэвчсэнтэй холбоотой тархины эдийн үрэвслийг дардаг байна. Стероид бус өвдөлт намдаах эм нь мэдрэлийн системд өөрөөр нөлөөлдөг. Жишээлбэл, тархины судасны цусны эргэлтийг хэвийн болгох замаар бохир агаарын нөлөөг бууруулдаг байж болох юм.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин