sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. “Facebook” компанийн хяналтын зөвлөл АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хаягийг бүрмөсөн хаах эсэх шийдвэрээ лхагва гарагт гаргана.
“Facebook” компани Д.Трампын хувийн хаягаа ашиглан нийгмийн сүлжээнд нэвтрэн орох боломжийг нь дөрвөн сарын өмнө хаасан юм. Өмнө нь “Twitter” компани Д.Трампын хаягийг бүрмөсөн хааж буйгаа мэдэгдсэн.
 
Вашингтонд нэгдүгээр сарын 6-нд эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор “Facebook” төдийгүй өөр хэд хэдэн компани Д.Трампыг нийтлэл оруулах, дүрс бичлэг байршуулахыг нь хориглох шийдвэр гаргасан юм. “Facebook” компани Д.Трампын хаягийг нэгдүгээр сарын 20-нд бүрэн эрхийнх нь хугацааг дуусах хүртэл хаах гэж байсан ч удалгүй хугацааг нь сунгасан юм.
 
Нийгмийн сүлжээний томоохон компаниудын Д.Трампт авсан алхмыг Бүгд Найрамдах намын гишүүд эрс шүүмжилжээ. Флоридад улс төрчдийн хаягийг хаахыг нийгмийн сүлжээнүүдэд хориглож, зөрчвөл торгууль ногдуулж болзошгүйг тусгасан хууль батлагдсан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг