sonin.mn
Манай улсын дуурийн дуучид олон улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож, эхнээсээ сайхан мэдээ дуулгаж байна.
 
 
 
Энэ цаг үед ОХУ-ын Москва хотод “Хосе Каррерас Гран-при” уралдаан үргэлжилж байгаа юм. Олон улсын дуурийн дуулаачдын энэхүү уралдааны  хоёрдугаар шатны шалгаруулалтыг Монголын дуучин Т.Энхбат давжээ.
 
 
 
Ийнхүү тэрбээр тус уралдааны сүүлийн шатанд өрсөлдөхөөр болоод байна. Т.Энхбат Пермийн театрт харьяалагддаг бөгөөд энд ирэхээсээ өмнө Марийнскийн театрт ажиллаж байжээ. Тэрбээр Санкт Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторийг 2017 онд төгссөн байна. Т.Энхбат Ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргалын хүү, дуучин Т.Баясгалангийн дүү юм. Нэмж сонирхуулахад, Т.Энхбат самбо бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, дэлхийн аваргад хүч үзэж байсан олон талын авьяастай уран бүтээлч аж.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин