sonin.mn
Өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Боагийн Азийн форумын  2021 оны жил тутмын хурлын нээлтийн ёслолд видео хэлбэрээр оролцож, “Жаргал зовлонгоо хуваалцаж, бэрхшээлийг туулан, хувь заяагаа нэгтгэн, ирээдүйгээ цогцолъё” нэртэй илтгэл тавьжээ.
 
Ши Жиньпин уг илтгэлдээ: "20 жилийн турш Азийн орнууд бүс нутгийн эдийн засгийн интеграцийг ихээхэн урагшлуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжин, Ази тивийг дэлхийн эдийн засгийн хамгийн эрч хүчтэй, хөгжлийн асар их боломжтой бүс нутаг болгосон байна. Азийн чухал бүрэлдэхүүн орон болохын хувьд Хятад улс  нээлттэй бодлогоо улам гүнзгийрүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжсээр ирсэн бөгөөд Азитай мөр зэрэгцэн урагшилж, дэлхий нийттэй хамт хөгжсөөр ирсэн гэдгийг өгүүлэхэд таатай байна. Энэхүү форум нь Хятад, Ази, дэлхийн туулж ирсэн ер бусын замналын бодит гэрч болж, Ази, дэлхийн хөгжлийг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
 
Олон улсын үйл явдлыг буюу дэлхийн ирээдүйн хувь заяаг улс орнууд хамтран шийдэх ёстой. Нэг юм уу хэдэн улс орны боловсруулсан дэг журмыг бусдад хүчээр тулган хүлээлгэж болохгүй бөгөөд зарим улс орны ганц талын үзэл дэлхийн “хөг аяс”-ыг тогтоож болохгүй.
 
Дэлхий дахин шударга байх ёстой, иймээс ямар нэг орны ноёрхол хэрэггүй. “Бүс ба зам” бол хамтдаа хөгжих саруул харгуй болохоос биш хэн нэгний хувийн жим цуваа биш. “Бүс ба зам” нь нэгдэх сонирхолтой байгаа бүх улс орнуудад нээлттэй байж, хамтдаа бүтээн босгон, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх ёстой. “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах нь хөгжлийн төлөө байж, хамтаар хожихыг эрхэмлэн, итгэл найдварыг бие биедээ дамжуулж буй хэрэг юм.2030 он гэхэд “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулж чадвал дэлхийн 7.6 сая хүнийг туйлын ядуурлаас ангижруулж, 32 сая хүнийг дунд зэргийн ядуурлаас гаргах боломжтой байна. Бид нээлттэй хүлээцтэй үзэл баримтлалаар оролцох хүсэлтэй холбогдох талуудтай хамтран зүтгэж, “Бүс ба зам”-ыг “Ядуурлыг бууруулах зам”, “Хөгжлийн зам” болгож, хүн төрөлхтний хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлье.
 
Дэдхийн улсууд хоорондын хэвийн  харилцааны анхдагч нөхцөл нь эрх тэгш, харилцан итгэлцэл, хүндэтгэл болно. Хэрэв аль нэг улс өөр бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, өдөөн хатгах аваас улс хоорондын харилцаанд сэв суух нь гарцаагүй. Бид эрх тэгш хөгжил, шударга, үнэн ёс, ардчилал, эрх чөлөөтэй хүн төрөлхтний хамтын үзэл баримтлалыг сурталчлан түгээж, өөр өөр соёл иргэншил  хоорондын  солилцоог сурталчилж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийг дэмжих ёстой.
 
Хятад улс яаж хөгжсөн ч  бай ноёрхох жанжлах үзэл гаргахгүй, нутаг дэвсгэрээ тэлж, нөлөөгөө нэмэгдүүлэх гэж оролдохгүй, зэвсэглэлээр уралдахгүй.
 
Хятад улс харин ч үргэлжлүүлэн дэлхийн энх тайвныг цогцлоогч, дэлхийн хөгжлийг дэмжигч, олон улсын дэг журмыг хамгаалагч хэвээр байх болно.
Бид бэрхшээл сорилт, итгэл найдвар зэрэгцэн оршиж буй эрин үед амьдарч байна. Хүн төрөлхтөн хаашаа явж, хэрхэн хөгжих ёстой вэ? Бид хойч үедээ ямар ирээдүйг бий болгох ёстой вэ? Ази болон дэлхийн улс орнууд цаг үеийн дуудлагыг мэдэрч, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэн, дэлхийн засаглалыг бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө цуцалтгүй хичээн зүтгэхийг Хятад улс уриалж байна" гэжээ.