sonin.mn
2021 оны 4-р сарын 18 буюу өчигдөр Баогийн форумын 2021 оны хурал нээгдлээ. Форум нь энэ оны анхны олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ болж буйгаараа онцлог бөгөөд форумын хүрээнд нийт 60 гаруй үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. 
 
Нээлтийн өдөр болсон анхны хэвлэлийн бага хурлын үеэр хоёр хувь тайлан гаргасан бөгөөд, үүнд Азийн эдийн засаг энэ жилийн хувьд сэргэх өсөх төлөвтэй , эдийн засгийн өсөлтийн хурд 6.5% -иас дээш байх магадлалтай гэж дурьджээ.
 
 
Мөн энэ жилийн форумд  улс орнуудын гол албан тушаалтнууд болон төрийн өндөр албанд ажиллаж байсан 40, сайдын зэрэглэлийн 74, олон улсын болон бүс нутгийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтай 29, БНХАУ-д суугаа 27 дипломат төлөөлөгч, мөн дэлхийн топ 500 аж ахуйн нэгж, компаниудын өндөр албан тушаалтнууд, нэр нөлөө бүхий судлаачид оролцож байна.
 
Г.Бямба