УИХ-ын 2020 оны ээлжит хаврын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, шинээр 3 төрлийн цэрэг байгуулагдсан билээ. Зэвсэгт хүчний бүтцэд Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалаас гадна шинээр Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдсан юм.
Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тусгай хүчний цэргийн командлагчаар хурандаа Б.Баатар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар хурандаа Д.Баасандамба нар томилогдсоныг 2021 оны 3 дугаар сарын 2-ны энэ өдөр ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалын бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг танилцуулж, баяр хүргэлээ.
Хошууч генерал Д.Ганзориг “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх ажил шат дараатай явагдаж байна. Үүний нэг нь яахын аргагүй шинээр байгуулагдсан төрлийн цэргийн командлал, удирдах газраа эмхтгэн байгуулж, томилгоожуулж, ажил үүрэгт нь оруулаад байна” гээд шинээр томилогдсон командлагч нарт нэн хариуцлагатай үүрэг таны өмнө байна. Та бүгдэд шинэ төрлийн цэргийг эхнээс нь эмхлэн зохион байгуулах, бүрдүүлж бэхжүүлэх үйлсэд тань амжилт хүсье. Аливаа зүйлийг анхнаас нь эхлүүлэх төвөгтэй, бас ээдрээтэй. Гэвч үүнийг манай Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн шинэ дарга нар огт түүртэлгүй хийж чадна гэдэгт итгэл төгс байна. Бид ч бүх талаар дэмжинэ гэлээ. Үүний дараа тэрээр орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний явцын талаар мэдээлэл хүргээд бие бүрэлдэхүүнийг “covid-19” цар тахлаас цаг ямагт урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг үүрэг болгосон юм.
Сэтгэгдэл0
Ард түмэн армидаа л итгэх итгэл үлдсэн : төрд , засагт , хууль - цаазад итгэх итгэл аль эрт алдагдлаа шүү дээ ...
Тэнэгүүд нэмэгдээд л байдаг дарангуйлал руу орох бий гэж зовох..
Ард түмэн армид одоо итгэх гэж юу байхав цэргийн эргэлт хийх гэж байгаа биш зүгээр л нэг жирийн томилгоо бна Дэмийрч балайрдаг новш вэ?
hooson dulzenguud. utsaa buren ashiglaj chadahgui bj cyber soldier. bagasgaj tsomhon bolgoochee
Савхинд боодолтой багууд байна. Гурвуулаа Оросод бүртгүүлж тархиа угаалгасан гэдэгт итгэлтэй байна.
Мал
192.82.78.86 Чи буриад уу хөө? Үнэнийг хэлсэн Монголчуудыг мал тэнэг хужаа эрлийз гэдэг.
Төмөр зам руу гүйдэлтэй байсан Женко одоо арми руу гүйдэлтэй болж......
Арми Монгол улсад хэрэгтэй ч цомхон, чадварлаг байх ёстой. Зуун ямаанд жаран ухна гэгчээр генерал, хурандаа хэт нэмэгдээд төсвийн зардалд дарамт нэмэгдэж байх шиг...
Улс оронд аюул болбол 1000 хүн цугларал амар, харин 1000 хүнийг удирдах хүн олох хэцүү гэдэг юм. Тиймээс даргалах бүрэлдэхүүнийг сайн сургах нь зүй
Гэмт хэрэгтэн Баттулга Ерөнхийлөгчийн сэнтийгээс буумагц хэрэгт татагдах нь илэрхий тул Шүүхийг гартаа авах гэж үзээд барахгүй болохоороо Армируу хандарлаа. Итгэний дайн л битгий дэгдээчихээсэй. Сонор сэрэмжтэй байцгаая
Цэргүүдээсээ олон хурандаа нартай болжээ
"Тунгалаг Тамир" кинон дээр татвараар дарамталдаг ноёд тайж нарт хорсож баян Итгэл юу гэж хэлдэг билээ? "Олигтойхон цогчин дугана бариулж чадахгүй байж ууж идэхдээ уургын морь шиг" гэдэг бил үү? Түүн лүгээ хэдэн цэргийн ангидаа олигтойхон төсөв хуваарилж чадахгүй байж хэдэн төлгөн хурандаа нартаа зориулж данхар орон тоо бий болгох ямар хэрэгтэй байна аа? Ядаж олигтойхон холбоотой бол бас яая гэхэв. Олноор тээвэрлэх ганц ч онгоцгүй байж .ичиг ичиг.Энэ хэдэн пизданууд нв одоо өөрсдийгөө мундагт тооцсон их зантай гэж яана.Ялангуяа Баасандамба муу авлигачин БХИС-ийн дэд захирал байхдаа хууль зөрчиж зөвшөөрөлгүй мэргэжлээр элсэлт авч түүгээрээ нь төгссөн цэргийн дипломатч мэргэжилтнүүдэд нв ажил олдоогүй.Аргаа бараад эцэг эх нь АТГ-т Баасандамбыг өгч шалгуулахав дээ. Олон улсын харилцаагаар гадаад дотоодод чанартай дээд сургууль төгсөгчдийг нь ажил олдохгүй байхад дотоодын төрийн өмчийн их дээд сургуулиуд дотроо өрсөлдөх чадвараараа хамгийн сул БХИС-ийг төгссөн дипломатчдыг тоохгүй газар?
Бүх юм үнэгүй хэрэглэж бгаа нөхдүүд, ардын хүүхдүүдийг хүчирхийлдэг ажлаа хэзээ зогсоох вэ?
КИБЕР гэж юу гэсэн үг вэ ? Кибер биш Сайбер гэж уншиж бичих ёстой юм уг нь..