сонин mn
МАН-ын ахмад гишүүн, Монгол Улсын Гавьяат барилгачин, зөвлөх инженер, эдийн засгийн ухааны доктор Ө.ДОРЖДЭРЭМТЭЙ ярилцлаа.
 
-Та юуны өмнө өөрийн эзэмшсэн мэргэжил, ажлын туршлагын талаар манай уншигчдад товчхон танилцуулна уу?
 
-Миний бие ЗХУ /хуу-чин нэрээр/-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж, барилгын технологи инженерийн мэргэжил эзэмшээд 1989 онд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Дээд сургууль төгссөнөөс хойш Увс аймгийн барилга трестээс ажлын гараагаа эхэлж бригадын дарга, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд инженер, нийслэлийн Барилга засварын трестэд ерөнхийинженер, МАХН /тэр үеийн/-ын Төв хорооны барилгын хэлтэст зааварлагч, ахлах зааварлагч, Улсын барилгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Барилгын яамны орлогч сайд, Барилгын материалын үйлдвэрийн нэгтгэлийн ерөн-хий захирлаар ажиллаж бай-гаад зах зээлийн үеэс “Шинэ барилга ХХ” компанийн ерөн-хийзахирлын албыг хашиж байна.
Би 29 настайдаа МАХН-ын Төв хорооны барилгын хэлтэст зааварлагчаар томилогдон 12 жил ажилласан тэртээх он жилүүд бол минийхувьд удирдан зохион байгуулах, боловсруулах, хүнтэй ажиллах ажилд суралцсан мэдлэг, туршлагын их сургууль байсан юм. Намын Их болон Бүгд хурлын материал, Төв хорооны тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах ажил бол асар их материал уншиж тал бүрийн судалгаа, дүгнэлтийг үндэслэн хийдэг, өндөр хариуцлагатайажил байлаа. Нам, засгийн бодлого зорилт, шийдвэрлэх асуудал бүрийн агуулга, мөн чанар, ач холбогдлыг гүнзгий ойлгосны үндсэн дээр хэрэгжих үндэслэл, үр дүнг сайтар тооцож олон дахин бодож боловсруулдаг чухал ажил юм. Боловсруулсан материалаа хэлтсийн эрхлэгч, Намын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн салбар хариуцсан дарга нарт танилцуулж заавар, зөвлөгөө авч дахин боловсруулна. Тэр үед би МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Д.Моломжамц, С.Жалан-Аажав, Д.Майдар, Т.Рагчаа, П.Дамдин, С.Лувсангомбо, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Ч.Сүрэн, хэлтсийн эрхлэгч Л.Цэрэндондог нартайхарьцаж ойрхон ажилладаг байлаа. Тэдний тавьсан асуулт, өгсөн зөвлөмж, гаргасан шүүмжлэл, сануулга бүр надад ухаарал, сургамж, мэдлэг, туршлага болж үлддэг байсныг бахархан тэмдэглэж байна. 1980-аад онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн аппаратад ажиллаж байсан залуучууд бид эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэл, оюуны асар их мэдлэг, туршлагын эх уурхайгаас өдөр тутам, алхам бүрд суралцаж байсан гэж бодогддог юм.
 
-Та өнгөрсөн хугацаанд намын ажилд хэрхэн гар бие, сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн бэ. Тухайн үед намын гишүүн бүр өөрийн үндсэн ажлаас гадна намын ажилд маш их идэвх санаачилгатайоролцдог байсан гэдэг?
 
-Би 1970 онд МАН-д гишүүнээр элссэнээс хойш 51 жил болохдоо МАХН-ын 17, 18, 19 дүгээр Их хурлыг зохион байгуулах ажилд биечлэн оролцож, намын анхан шатны үүрийн нарийн бичгийн даргаар гурван удаа, Сүхбаатар дүүрэг, нийслэлийн МАХН-ын Бүгд хурлын гишүүнээр тус бүр хоёр удаа сонгогдон ажиллажээ. Мөн МАХН болон Монгол Ардын Намын Их хурлын төлөөлөгчөөр таван удаа, Намын удирдах зөвлөлийн гишүүнээр нэг удаа, Намын бага хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон байна. 2007-2013 онд Монгол Ардын Намын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүнээр сонгогдон ажиллав. Намын гишүүдийг нутаг дэвсгэрийн зохион байгуулалтад шилжүүлж, нам санхүүгийн хүнд байдалд орсон он жилүүдэд Сүхбаатар дүүргийн нэг намын үүрээс Улаангом хотын намын үүрийг санхүүжүүлэх санаачилга гаргаж хэрэгжүүлсэн. Сүхбаатар, Чингэлтэйдүүргийн Намын хорооны конторын барилгыг хямд өртгөөр барьж Увс, Хэнтий аймгийн намын хорооны конторын засвар, Намын ахмадын холбооны амралтын барилгад хөрөнгө хадивлаж байлаа. УИХ-д сонгогдсон хоёр гишүүний тойргийн иргэдэд 20 гэр бэлэглэх, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мөнгө хандивлах, ухуулга хийх зэргээр намаа дэмжин ажиллаж иржээ.
 
-МАН бол ахмад, дунд, залуу үеийн гурван хэлхээнд суурилдаг улс төрийн хүчин.Намын ахмад болон залуу үетэй та хэрхэн хамтарч ажиллаж ирсэн бэ?
 
-МАН болон УИХ-ын залуу гишүүд, төр, нийгмийн зүтгэлтэн ахмадуудын уулзалт зохион байгуулах, намын гүйцэтгэсэн түүхэн үүргийг сурталчлах, эамын дарга, ерөнхийнарийн бичгийн дарга нартай ахмадуудыг уулзуулах ажлыг тогтмол зохион байгуулж байлаа. 2011 онд Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном, Ш.Гунгаадорж, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга асан П.Дамдин, Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Ц.Балхаажав нарыг Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны гишүүдтэй“Ахмадын сургаал алт” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгуулахад залуучууд ихээхэн талархан хүлээн авч билээ. 2018 онд бидний хэсэг ахмад МАН-ын даргатайнүүр туулан уулзаж намын ажил амьдралын талаар ихээхэн шүүмжлэл дүгнэлттэй, халуу-хан яриа өрнүүлсэн юм. Энэ уулзалтын үеэр П.Дамдин дарга Монгол Улсын Ерөнхийсайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлж, биднийсаналыг намын залуучууд, Удирдах зөвлөл дэмжиж, УИХ-аас У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийсайдаар томилж билээ. У.Хүрэлсүх улс орондоо шударга ёсыг тогтоох, неф-тийн үйлдвэр байгуулах, Эр-дэнэс Тавантолгой, Эрдэ-нэт үйлдвэрийг хэвийн ажиллуулах, шахмал түлшний үйлдвэр байгуулж нийслэлийн утааг бууруулах зэрэг улс орноо хөгжүүлэх олон тодорхой ажил хийсэнд ахмадууд бид сэтгэл хангалуун байдаг.
 
-Та барилгын салбарт одоо хэр нь зүтгэж, ажиллаж явна. Их барилгын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийнхээ талаар өгүүлбэл бас л сонин сайхан байх болов уу?
 
-Би энэ салбарт 52 жил ажиллаж их барилгыг хөгжүүлэхэд залуу нас, бие сэтгэл, мэдлэг оюунаа зориулж явна. Дээрх хугацаанд миний бие Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх бүтэн зургаан таван жилийн их барилгын төлөвлөгөөг биелүүлэхэд хүчин зүтгэсэн байна. Социалист бүтээн байгуулалтын сүүлчийн 25 жилд аймаг, хотын ба-рилгын трест, конторуудын үйлдвэрлэлийн бааз, материа-лын үйлдвэрүүдийг барих ажлыг түргэтгэх, барилгын төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор 18 аймаг, Дархан, Эрдэнэт хотод 6-8 удаа очиж, барилгачидтайуулзаж нийтдээ 250 гаруй сум, сангийн аж ахуйд хүрч ажилласан байна. Үүнийдотор нам, засгийн шийдвэрийн дагуу хөдөө аж ахуйн механикжуулагчдад зориулсан 2000 айлын сууц, хөдөөгийн мэргэжилтний9800 гаруй айлын сууц барих ажлыг зохион байгуулжээ. Говь комбинат, Лениний музей, Засгийн газрын өргөтгөл, Чингис зочид буудал, Эх нялхсын төв, Авто чиргүүлийн үйлдвэр зэрэг улсын онц чухал ач холбогдолтой олон арван барилгыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулахад хүчин зүтгэсэн байна. Энэ бүхнийг үзэхэд социалист байгуулалтын он жилүүдэд хот, хөдөөг барилгажуулах, барилгын салбарыг хөгжүүлэхэд нойр хоолоо умартан, хоёргүйсэтгэлээр зүтгэж хувь нэмрээ оруулжээ гэж бодогддог юм. Зах зээлийн он жилүүдэд би хувийн секторт барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн компанийг үүсгэн байгуулж 30 шахам жил тасралтгүйажиллаж байна. Энэ хугацаанд төмөр бетон, тоосго, вакум цонхны үйлдвэр байгуулан ажиллуулж Увс, Сүхбаатар, Хэнтийаймгийн нисэх буудал, Увс аймгийн цагдаагийн контор, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Гаалийн ерөнхий газрын орон сууц зэрэг дөч гаруйбарилгыг барьж ашиглалтад өгчээ. Одоо Сонгинохайрхан дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны барилга барих ажлыг зохион байгуулж байна. Барилга барина гэдэг бол эх орон, хүн ардынхаа төлөө хийж байгаа буянт үйл хэрэг юм.
 
-Ярилцлагынхаа төгсгөлд намын ахмад зүтгэлтний хувьд таны ард олон монголчууддаа хандаж хэлэх сургамж, сургаалыг сонсмоор байна.
 
-Дэлхийн даяаршил, хүний эрх нэрийн дор дэлхийн улс орны хүн ам сүлэгдэж монголчууд дэлхийн өнцөг булан бүрд амьдрах боллоо. Ийм нөхцөлд цөөхөн хүн амтайМонгол Улс хэл, соёл, үндэс угсаа, нүүдлийн уламжлал, иргэншлээ хадгалан үлдэхэд иргэн бүр анхаарах учиртай. Өнөө үед монголчууд өдөр болгон төр, засгаа муулах, зүсэн бүрээр гүтгэн доромжлох байдал гаргаж байгаа нь үнэн чанартаа гаднынхныг баярлуулсан үйлдэл юм. Гаднын хөрөнгөтнүүд, тэдгээрийн үзэл суртлыг бүү шүт. Эцсийн эцэст монголчууд бид өнөөгийн түр зуурын бэрхшээлд сөгдөж тэднийэрхшээлд орохгүйгээр эцэг, өвгөдийн тэмцэл хөдөлмөр, цус хөлсөөр бий болгож тусгаар тогтносон эх орондоо, эрх чөлөөтэй, сайхан амьдарч Монгол Улсаа хөгжүүлнэ гэдгийг алхам тутамдаа бодож ажиллах ёстой. Монголчууд гадаад, дотоод хаана ч бие биенээ дэмжиж, эв оюунаа нэгтгэн ажиллаж чадвал тэдний мэдлэг, чадвар хүрэлцэхгүй газар орон, ажил үйлс гэж байхгүй гэдгийг онцлон зөвлөж байна.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин