sonin.mn
“Эхлэл” брэндийнхэн монгол хүний хэрэглээнд тохирсон гар утас бүтээж байна. Уг гар утасны суурь системийг монгол программист бүтээж буй бөгөөд эхний бүтээгдэхүүнээ ирэх наймдугаар сарын 18-нд хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. Гар утсыг үйлдвэрлэхээр 11 мэргэжилтэн хоёр жилийн хугацаанд ажиллаж байгаа аж. Тэд гар утасны анхны загвараа “Hulan-21” гэж нэрлэсэн байна.
 
 
 
Тодруулбал, 2021 оныг бэлгэдэж 21, Чингис хааны хамгийн хайртай хатан Хулангийн нэрээр брэндээ нэрлэжээ. Гар утасны дээд үнэ нь 900 мянган төгрөг байх юм. “Эхлэл” брэндийнхэн судалгааны шатыг дуусгасан бөгөөд үйлдвэрлэх ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Гар утасны түүхий эдийн хувьд, 80 хувь нь гаднынх, 20 хувийг дотооддоо бүтээж байгаа аж.
 
 
 
Үйлдлийн систем нь хамгийн сүүлийн үеийн “Android-11” ашиглана. Мөн монгол хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан программууд суулгахаар болоод байна.“Hulan-21”-ийг монголчуудын хийсэн аппликейшнээр баяжуулах аж.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин