Монголын шинэ үеийн уран зохиол үүсч хөгжөөд ерээд жилийн нүүрийг үзэж байна. Манай уран зохиолын хөгжлийн оргил үеийг 1960-аад он гэдэг байсан бол нийгэм шилжилтийн үед /1990/ гарсаар хэсэг залуучууд гарч ирээд өмнөх үеийн уран зохиолыг уран зохиол биш, харин бидний бүтээж байгаа зүйл бол жинхэнэ утга зохиол гэсээр чимээ алдрав.
Энэ л хөгжлийнхөө үе шатыг даган утга зохиол түүний доторхи дууны яруу найрагч хөгжсөөр ирсэн түүхтэй. Харин сүүлийн үеийн дууны яруу найргийн төрөлд гарч буй уналт бол дурын нэг нөхөр үзэг цаас нийлүүлэн өөрсдийгөө уран бүтээлч гэсэнтэй холбоотой.
Нөгөө талаар тэднийгээ хөөргөж буй уншиж сэрж мэдэрдэггүй хэсэг бүлэг хүмүүс юм. Ялангуяа 2000 оноос хойш гарсан дууны шүлэг нь ямар ч яруу найргийн үнэргүй, түүний шинж чанарыг агуулаагүй байгаа нь үүнийг нотолж байгаа хэрэг.
Манай урлаг утга зохиол олон урсгал чиглэл хөөгөөд жинхэнэ уламжлалт уран зохиолын мөн чанар алдагдаж байгаа хэдий ч яруу найраг гэдэг мөн чанараа хадгалж үлдэх учиртай. Модернист гээч зүйлийг манайд хөгжиж байна гээд нэг хэсэг сүйд болоод байснаас биш өрнөдөд бол 100 жилийн өмнө бодит байдлын эсрэг гараад өдгөө мартгадах шахсан зүгээр л нэг урлагийн урсгал юм.
Харин энэ чиглэлээр бүтээл туурвигсадыг шууд утгаар бруутгаж байгаа юм биш. Энэ урсгалаар бичиж байна гээд хэн ч ойлгохгүй зүйлийг бичихээд намайг ойлгохгүй байна. 100 жилийн дараа ойлгоно хэмээн ярьж байгаад ихээхэн учир бий. Энэ мэт зүйлээс Монгол уран зохиолыг аварч үлдэх л юу юунаас чухал байна.
Би символизмын төрлөөр шүлэг бичиж байна гэх нөхөртэй таарав. Уран зохиолыг шууд төрөлд хамаатуулан анхнаас нь бүтээж байгаа анхны тохиолдол байх. Юу гэсэн үг вэ. Уг нь тухайн уран бүтээлч бүтээлээ туурвиж олны хүртээл болгосны дараа судлаачид түүнийг нь төрөл зүйлд хамаатуулан нийгэмшүүлдэггүйсэн билүү.
Үнэнийг хэлэхэд судлаачид ажлаа муу хийж байгаагийн нэгэн шинж биз. Манай өмнөх үеийнхэн хүний эрх чөлөө, уран бүтээлийг боож хааж байдаг “Главлит” гэж байсан тухай сүрхий шүүмжлэлтэй ханддаг. Нэг талаар өнөөдөр энэхүү зүйл нь дутагдаж байгаа нь дууны яруу найрагт сүйрлийг авчирчээ.
Уран сайхны зөвлөл “Главлит”-аар шүүгдэж байсан уран бүтээлд муу зүйл огт байхгүй. Тэр л Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ж.Бадараа Л.Давгадорж нар бүгд “Главлит”-аар уран бүтээлээ батлуулж олны хүртээл болгож байсан. Гэтэл тэдний одоо ч амьдарсаар, цаашид амьдрах дууны яруу найраг ямархан орон зайг нөхсөөр байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Өдгөө бид тэдний нэг дууг бүү хэл нэгээхэн ч мөр бадгийг гүйцэх дууны яруу найраг бичээгүй л байна. Энд би нийт уран бүтээлчдээ хомроглон хэлээгүй юм шүү. Тиймээс энэ бүгд сүйрлийн гол төлөөлөгчдийн бүтээлээс иш татан өгүүлсү. Сүүлийн үед дуучдын дуулж олны хүртээл болгосон дуунуудыг эмхэтгэн ном болгох болсон.
Миний өмнө дуучин С.Жавхлан, Д.Хишигбаяр, Т.Дэлгэрмаа нарын дуулсан дуунуудыг Д.Цагаанхүү эмхэтгэж, Ч.Лхагвасүрэн редакторлаж олны хүртээл болгожээ. Тус номын эхний хуудас сөхөхөд л ямархан бүтээл болох нь шууд танигдана. Ц.Батхишигийн “Амгалан аав” шүлэгт
“Гандуу тэрмэн дээлээ нөмрөөд
Ганзагаа гоёод хээр хоносон
Гүдэсхэн шударга дөлгөөн зантай
Гүрмэл бугуйл шиг миний л аав уу даа” гэснээс харахад л хэний ч дургүйцлийг хүргэхээр. Угтаа бол “Гүдэсхэн аав” гэхэд л магтах гээд аавыгаа тодорхойлчихож болж байгаа юм. Гэтэл авьяас чадваргүйгээ хэргээр илтгэх гэсэн шиг “шударга, дөлгөөн” гэж тэмдэг үгийг гурваар нь давхардуулан тун ч оновчгүй хэрэглэжээ. Энэ ч бас өөр хэрэг. “Гүрмэл бугуйл шиг” гэж аавыгаа доромжилсон байх юм.
Ямар хүн гэхээрээ аавыгаа үхсэн үхрийн ширтэй зүйрлэнэ вэ. Гүрмэл бугуйл гэдэг чинь үхрийн ширийг Монгол аргаар боловсруулж хийсэн зүйл гэдгийг мэдмээр юм даа. Мөн дууны гутгаар бадагт “Уурагч хулантай наадаж” гэсэн байх юм. Яахаараа салхинаас өөр зүйлийг унуулдаггүй онгон дагшин амьтан тэдний сүрэгт очоод бүр уурагч хүлэг нь болчихдог байнаа. Уг номд Д.Гант гэгчийн “Чамайгаа санан дуулна” шүлэгт
“Давхарлаад харагдах уулсын цаахантай
Даамай амрагийн минь нутаг бий дээ хө
Дассан чамдаа яваад очихлоор
Догдлон баясаад угтаад ирнэ дээ” гэсэн мөрүүд байна. Үйл үгийг нэгэн дор дөрвөөр хэрэглэхийн зэрэгцээ ямар ч яруу найргийн үнэргүй юм биччихээд яруу найргийн шинэ урсгал, хэлбэр гэж битгий хэлээсэй. Түүнчлэн цааш уншихад “Халиурсан зүлэгтэй дэнжийн хөвөөнөө” гэх мөр таарна.
Үүнийг эвлүүлж дуулах нь бүү хэл эвлүүлж бодоход ч тархинд багтаах зайгүй. “Дэнж дээр зүлэг халиурна”, “Дэнжийн хөвөө” гэж юусан билээ гэж эрхэм бичигчээс асаах л үлдэнэ. Уг нь ертөнцийн логика, жамаар бол зүлэг гэгч нь гол төлөв гол усны эрэг хөвөө тийм ай сав газарт халиурах биш шигж ургасан ургамал байдгыг хэн ч мэднэ.
Нөгөө талаар дэнжид ямар юмных нь хөвөө байхсан билээ. Дэнжийн бэл хормой гэж бол дуулсан байна. Цааш үргэлжлүүлбэл алдаагаа сэрдэггүй нөхөр бололтой. “Үгүйлж сууснаа учирлаад ярина” гээд л авчихсан байх юм. Барилгыг энэ үйл үгийг хэрэглэж байгаа шиг хамаагүй хэрэглэбэл амьдарч байгаа хүмүүсээ дарж алах аюултай.
Харин яруу найргийг энэ мэт хамаагүй бичвэл ард олны оюун санаанд үлэмж хортой гэдгийг эрхэм бичигчид захья. Энэ мэт шаврай банди нар ч яахав. Манай утга зохиолын наяад оны гол төлөөлөгч СГЗ Ш.Гүрбазарын “Монголын үнэртэй салхи гэсэн дуу багтажээ.
“Омог цэнхэр эгшиглэн амар амгалан салхи
Одонд үүрсэх хүлэг айлын бараа
Саяхан төрсөн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гүүний эрэгцээнд нь сэтгэл минь сэмэрлээ” гэжээ. Омоглон гэдэг үг амар амгалантай дүйж очих уу. Нэг мөрөнд салхийг ийн тодорхойлж байгааг хэлэх ч юм алга. Ямар янзын салхи гэхээрээ ийм салхи байдаг байна вэ. Өнөөх галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг л ийм байх болов уу. Тэгээд чухам хаа төрсөн юм нэг унага бас Монголоо эрж янцгааж буй бололтой. Эндээс ажихад ийм хачин салхинд найрагчийн сэтгэл гэгэлзээд сэмрэх нь арга байж уу гэхээс өөр үг үл олдоно.
Эндээс ажихад Монгол хэлний ямар ч зохион байгуулалтгүй, уран сайхны мэдрэмжгүй наад захын алдаа мадаг ихтэй ийм шүлгүүдийг утга зохиолд өөрсдийнхөө орон зайг бий болгосон нөхдүүд ийн бичээд байхаар бусад нь арга байж уу гэмээр. Тус номыг ажиж байхад бусдын уран бүтээлд байдаг үг холболт, сонин содон зүйрлэлийг өөрийн юм шиг хэрэглэсэн нь харагдана. Жишээ нь Т.Доржсүрэн
“Сураг тасраад удсан хонгор бүсгүйн араас
Суусар салхинд сундалж эрлийн жолоо тавилаа” гэжээ. Үүнээс харахад ямар ч утга агууллаггүй бөгөөд “Суусар салхи” гэсэн Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн 1960-аад онд бичсэн “Сумын наадам” шүлэгт байдагыг захын хүн мэднэ. Тэгвэл мөн хүмүүсийн хянан тохинуулсан Хишигбаяр, Дэлгэрмаа нарын дуулсан Г.Мөнхжаргал гээчийн “Энхрий” шүлэг байна.
“Сул хархан асгарах гэзэгний чинь үзүүр
Суусрын гүйдэл салхин шиг илбэхийг хүслээ” гэсэн байна. Бусдыг дуурайх энэ хэв маягийг утга зохиолд “тусгалаа олоогүй сүүдрийн сүүдэр, хуулбарын хуулбар” гэдэг юм. Эдгээр хуулбарлагчдыг “Эрээчих донтон ч” гэх бөлгөө. Үнэхээр гар нь загатнаад юм бичих гээд байдаг юм бол хуулан бичлэг хийгээд суу гэх байна. Хайр өөрөө агуу өргөн ч сэдэв юм. Ёстой нэг зоргоороо бичдэг бололтой. Б.Пүрэвдоржийн “Наран гэрэлт хань” хэмээх дууны шүлэгт
“Зураг нийлсэн ханиа би
Зуун зуун жилээр хайрлана даа би
Намбалаг сайхан ханиа би
Насан туршдаа хайрлана даа би” Энэ бадгаас харахад “Насан туршдаа” бол болж байна. Харин “Зуун зуун жилээр” гэдэг бол амьдрал ахуй болоод оюун санааны дээд мэдрэмжээс унаж байдаг яруу найраг маань ахуйгаа лав гээж орхив бололтой. Гэтэл цааш нь
“Наран гэрэлт ханиа би
Намжаа дэлхийд онцолно доо
Төөрөг нэгтэй ханиа би
Түмэн жилдээ жаргаана даа би” хэмээв. “Намжаа дэлхий” гэж чухам ямар дэлхийг зүйрлэх гэс нийг ойлгох юм алга. Зуун жил нь түмэн жилээр солигдов. Түүнчлэн Д.Энхбаярын “Ээждээ” зориулсан шүлэгт
“Даанч хайртай хүү чинь тантайгаа
Дандаа хамт байхсан даа ээж минь
Далавчин дор тань нөхөрлөн эрхлээд
Даарч эндэлгүй л явахсан даа ээж минь” Энд бол хөөрхий ээжийг хүн биш ямар нэгэн араатан шувуу болгочихлоо. Тэр далавч нь ямар учиртай хийгээд тэр дор нь бас хэнтэйгээ нөхөрлөх гээд байгаа юм бол. Энэ дуу эхнээсээ л болохгүй байгаа нь илт. Цааш нь
“Дээлийн нь чинь энгэрт товч болон эрхэлж
Дэнсэлж хамт алхахсан даа ээж минь” Эх гэдэг буянт хүндээ зориулж ийм л зүйлийг бичиж сууна. Ээжийгээ хайрлаж байгаа бол заавал дээлийнх нь энгэрт товч болох хэрэг юун. Дээлийнх нь энгэрт товч болчихоод дэнсэлж алхах гээд байгаа хэрэг вэ. Цааш нь
“Үсний чинь толионд сор болон эрхэлж
Үнсүүлж салхинд жаргахсан даа ээж минь” .. Ээжийнхээ үсэнд сор болсон хэрнээ үнсүүлж жаргаах гээд байгаа юм. Уран бүтээл хийж байгаа хүнд алдаа мадаг байх. Гэтэл юу бичсэнээ өөрөө ч эргээд танихгүй ийм л зүйлийг бичиж сууна. Манай өмнөх үеийн яруу найрагчдын хичнээн сайхан дуунууд байдгыг ядахад уншиж сэрдэггүй юм байх даа.
Сүүлийн үед яруу найрагч ховордсон юм уу, эсвэл өөрсдийгөө бүхнийг чаддаг олон талын авьяастай гэж гайхуулах гэсэн хэрэг үү. Дуучин нь, хөгжмийн зохиолч нь нэг юм сараачаад хөгжим биччихнэ. Дээрхи дуунуудад гол төлөв хөгжмийн зохиолч Т.Найданжав, Т.Сэр-Од нар аялгууг нь зохируулжээ.
Тэд энэ мэт алдаа мадаг дүүрэн, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйлд ая хийж байгаа нь гоо сайхны мэдрэмж хийгээд Монгол хэлний ямар ч мэдлэггүйгээ харуулж байгаа хэрэг. Ийм дуу дуулж байгаа дуучдыг ч уран бүтээлч, урлагийн мэргэжилтэн гэхэд хэцүү.
Эднийг дуулсаар байгаад гавьяат жүжигчин хэмээх цол авч байгаа дуучид ч тэр, өгч байгаа төрийн тэргүүн, тодорхойлж байгаа байгууллага гээд бүгд авах юм алга. Ийм л харалган үед амьдарч байна даа бид. Энд цөөн хэдэн шүлгээс харахад л ийм бөлгөө. Тус номын бүх шүлэг ийм байна.
Энэ бүгдийг өгүүлнэ гэвэл ихээхэн цаг зав, цаасны гарз болохоос гадна. Оюун санаа хиртмээр. Дууны яруу найргийн сүйрэл нь уран бүтээлийг мөнгөөр хийдэг болсонтой ихэд хамаатай. Энд хип хоп чиглэлээр төрсөн дуунуудыг дурьдсангүй. Тэнд бол үнэхээр хэцүү. Хэн хүнгүй цаас цоохорлох дон туссан, уран бүтээлийг мөнгөөр хэмжихн болсон, Энэ бүгдийг нь өөгшүүлэн алга ташиж байгаа ард түмэн гээд дууны яруу найргийг нэгэнт сүйрлийн ирмэгт авчраад байна.
С.Ууганбаяр
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Цус шингэлэх, холестрин бууруулах, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр судасны хатуурлаас дараах эмгэгүүдээс эрүүлжих боломжтой - Тархи - Зүрх - Хуян – Даралт - Бөөрийг тэжээх судасны хатуурал - хөлийн судас өргөсөх. Мөн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүйгээр биечлэн өгч байна. 99138391, 96058391, 89738391
Uuganbayar uuruu nileen hetruulegtei shuumjildeg nuhur bna.
unen helsen bn amjilt
Unen helsen baina,
uuganbayraa chi ingehed ene delhiid turuud uy hj buteej,giiguulsen hun b de so ahiin 'baga taiz'ineedmiin hutulburt gardag 'wowo ene chin l yran saikhnii heteruuleg uym'gj gardag da zohiolch hund yran saikhanii heteruuleg baga zereg bh estoi..segsger ch gsn eej min siimkhii ch gsn ger min gdg ugiig tailbarlaad uguuch nadad... segsger ghr hamgiin turuund uytai jishij helehiig chn l mdmeer bnda....
Sanal niilj baina. Saihan eleglej helsen hun baij l baidag. Harin ene uuganbayr yah geed baigaa ym ooroo ym bichdeg ym boluu bichsen ymnaas ni lav oilgosongui ooroo shavrai bandi bololtoi
Яруу сайхан шүлэг тэнгэрээсч юм уу хаанаас ч юм бичигддэг юм аа Зүгээр би тийм юм бичнэ гээд толгой холбоод бодоод суудаг хүмүүс үнэхээр өрөвдөлтэй, 1990-оныхон бол тийм л этгээдүүд шүү дээ
Хар дайн харагдахгүй мөртлөө Харандаа цаас гараас булааж,,, гээд л энэ чинь аугаа юм байхгүй юу
,,,хөшөө тийш очих ардын зам баларсангуй хөсөр өвс ургавч аглагшиж ер битүүрсэнгуй,,,
Unendee ch zarim duunii ug oilgogddoggui, sanaand buuj irdeggui shuu.
estoi zov shuumjlel baina.odoo ugiin utgaa medeh ni baitugai, zov bichdeg yaridag setguulch , survaljlagch hovordson tsag. shuumjlel zailshgui baih heregtei.jishee ni ene shuumjiig unshaad zondoo shine ugmedej avlaa.medehgui bol tegeed saihan duu geed l duulna.ur huuheddee hachin saihnaar tailbarlana shuu!
Zuv zuv iimerhuu shuumjuud heregtei,
Jaahan hetruulegtei, bas zarim hesgeer onovchgui shuumjlel bn.Tehdee goe sanagdahaar ug l baival hul tolgoi holbood duu shuleg bolgodog bolson ni hudlaa bish shuu
ñ¿¿ëèéí ¿åèéí çàðèì çàëóóñèéí òîëãîéä àõìàä ¿åèéí õèéñýí á¿òýýñíèéã ¿ã¿éñãýõ ¿éë àæèëëàãàà õýðýýñ õýòýð÷ ºíãºðñºí ¿åð¿¿ãýý ñóì òàâüæ áàéãàà íü õàðàìñàëòàé òýäíèé ¿¿õ ò¿¿õèéí ìýäëýã ãýæ áàéõã¿é ¸ñòîé íºãºº ñàðìàã÷èí ãýý÷ íü áîëñîí ø¿¿ äýý ¿¿íèéã çàðèì óëñ òºðèéí íàì õ¿÷í¿¿äèéí ¿éë àæèëëàãààòàé õîëáîæ ¿çýõ ¸ñòîé òýä çàëóó ¿åèéã àõìàäóóäûíõ íü ýñðýã òàâüæ áàéíà 1921 îíä àõìàä ¿å ìààíü ìºõºæ, ñºíºæ áàéñàí ìîíãîë îðíûã àâàð÷ ºäèé çýðýãò õ¿ðãýõ ýõ ñóóðèéã òàâüñàí ãýäãèéã ¿ã¿éñãýæ áàéíà
Шүүмжлэл байж болноо, угаасаа Гүрбазар самсаа нь шархираад ирэхээрээ хүн ойлгох аргагүй үгээр найрагладаг хүн. Гэхдээ Ууганбаяр "гээчид" (өөрөө нэр устай хүмүүсийг гэгч, гээч гээд доромжлоод байсан учир)хэлэхэд өөрөө бас Монгол хэлний асуудалтай юмаа. мартгадах, бруутгаж, бичихээд, хомроглон, уурагч, асаах, Омоглон, агууллаггүй, байдагыг, авьяастай гээд дүүрэн зөв бичих дүрмийн алдаа. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй хүний толгой дээрх өвсийг харав гэгч болов доо.
Unen shuumj l bna shde. gachin gachin ugtei duu zunduu bdag shde ineed hurem
ichkuu ni saihan yumdaa gachin gachin uran buteeleesee kk
тэнэг тэнэг юм бичээд, шүүмжлэх гэж байгаа улсаасаа илүү гарч байж бичээч
нээрээ л магтах гэсэн шүү дууны үгнүүд арай дэндүү шүү ээжийн тухай дуунууд гэхэд л дандаа шах уу сэгсийсэн навтайсан гэх үгнүүд бгаад бгаан бүүр нэг ядарсан ядуу зүдүү ганцхан навсархай тэрлэгтэй ээж л их сайн ээж бдаг юм шиг сэтгэж бичих юмдаа
Mash zov tsag uee olson shuumj.Yund n. Emzeglev?Bod,setge,ankhaarch aldaagaa.zas,daanch dee,Neg n. bicheed,nogootokh n. Aya zokhioj Gurav dakhi n. Duulaad Kontsertmeister n. Duuluulaad Uzegchid n. Alga tashij dakhiulaad,Soel urlagiin Khoroo Shagnald devsuuleed........
neeree Gurbazariin shuleg geh uumiig uuruu uran unshdag bolohoos,hevleheer ni harahad yamarch nairuulga,logikgui baidag yum daa.Zuv shuumjilsen baina...
neeree l yneng bichsen bna syyliin yeiin duunuud gexed arai l xetsyy shyy aya gej ter neg aya buundsun yum shig yg ni gej teneg..odoo tsagiin tenegyyd ch xetsyy dee xetsyy,tegeed gabiyat geed tenegteed yabtsgaaxiig ni yana ichij amidraasai getel altan yeiinxnii duunuud bol aguu daa aguu..
Galavlit gedeg ni baih estoi ...ene hun zuw bichsen bna...ugaasaa shuumleld durtai hun bhgui sh dee...gehdee shuumjlel baij sain buteel turnu..100 jiliin daraa oilgono geed bgaa soliotuud bol hudlaa l humuus bag bhgui yu daa