"Нүүрсний хулгайн" буюу УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ий Захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултанд хариулав.
Тодруулбал тэрээр: " Надад зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн хоёр үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа. Аль алинд нь би тайлбар өгсөн.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэдэг заалт ерөөсөө хүний санаанд оромгүй, төсөөлөгдөмгүй зүйл. Үндсэндээ МАН-ы Шинэчлэлийн хороо л намд бугшсан зүйлийн эсрэг л үйл ажиллагаа явуулсан. 2017 оноос үйл ажиллагаа явуулаагүй. Үндсэн хуулиараа хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ зүйл заалт бол хүнийг гүтгэсэн аймшигтай заалт, нэг ёсны эрүү шүүлт. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийн тухайд би шалгуулья л гэдэг байр суурьтай байгаа. Хуулийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандаж байна. Намайг сайн шалгасан. Ямар ч нүүрсний хулгайн асуудал байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаагүй удаж байна. Намынхаа бусад хүмүүстэй ч уулзах боломжгүй байгаа." гэсэн юм.
Мөн тэрээр 860 саяын үнэлгээтэй адууны жүчээгээ найз нөхдийн хамт өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр байгуулсан гэж тайлбарлав.
С.Сарнай
Сэтгэгдэл(18)
Хулгайч юу гээд худлаа солиороод байнаа. Хурлан хөрөнгөө хураалгаж шорондоо орж үз
Шоронд хий.. оцойтол ял өг.. төрөөр бас хуулиар тоглохнуу хар өгөр шаар .. Багабандийн суганы үс цүнх баригч хүн хог
шударга байсныхаа төлөө эд нар Аюурсайханыг шоронд хийлгэж байна
Сайн найзууд юм аа
Ёстой худлаа гар. Яо өг
Супер хулгайч
Шудрага дүр эсгэдэг Багабандийн туслахын шунал нь хязгааргүй юм.Хэдэн тэрбумын луйвар зохион байгуулж хүн болгон чадахгүй.
Үнэн шүү тэр хүний суганы үс шударга хүн болж хэзээд төлөвшихгүй ээ
Зөвхөн зүчээ 860.0 сая гэхээр адуу нь хэдэн тэрбум байх уу. Томчуудын гангараа зугаацалд мөнгө хайр найргүй цацах гэж хулгайлахын оронд 1 сургууль бариач.
Нууц ноёдоо илчилээд ялаа хуваалцах уу , ганцаараа гянданд хатаад - ар гэрийнхнээ хоногийн хоолтой үлдээх амлалтад хууртах уу гэдэг АЦ ЗАМ үлдэж дээ ...
Туслах нь байхдаа нөгөө "Титэм үг" номыг нь уншиагүй юм аа даа хө!
Новшийн багабандийн хошного арчигч чи яаж ч худлаа шаагаад нэмэргүй за?!
Бүүр дээр үед Пруссийн эзэн хаан Фридрих шоронгоор явж хоригдлуудаас ямар буруу хэрэг хийгээд суусныг асуухад бүгд л ямар ч буруугүй хэлмэгдсэн гэж хэлсэн байдаг. Тэдэн дотор ганцхан хоригдол л,- би маш буруу хэрэг хийсэн, хийсэн хэргийнхээ төлөө энд сууж байна гэж хариулсан байдаг юм. Эзэн хаан,-Энд дандаа гэмгүй хүмүүс сууж байхад ганцхан гэмтэй муу хүн байна.Энэ хүн бусаддаа муу нөлөө үзүүлнэ,одоо суллаж явуул гэсэн юм гэдэг. Мэдээж хаан ялгаж мэдэхгүй байсандаа биш ялтнуудын дотор ганц шударга хүн байсныг онцолсон хэрэг шүү дээ. Манай шоронгоор явад үзээрэй.Бүгд гэмгүй хүмүүс сууж байгаа. 50 мал шаачихад 8-хан ишиг байсан гээд солиорцгоож байгаа.
xulgaich
Яагад монгол хүн морьтрй тэрийгээ хөгжүүлээд чүчээнтэй бж болку гэж
энэ хүний цаана бирд багабанди бий байх шүү?!
Jagsaal hiij yavhad chin hooson bsniig chin tumen medne. Talbaid ger barij mungugui guilgachin bsn shuu.