Нийслэлийн "Өргөө" амаржих газрын зарим эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж хүү нь эрэмдэг болсон талаар иргэн Б.Эрдэнэцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрээр: "Би нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны аравдугаар сарын 02-ны өглөө ус гараад "Өргөө" амаржих газарт очсон. Эмч нарыг ээлжээ хүлээлцэж дуустал хүлээж байгаад төрөх хэсэг рүү орсон. Тасгийн эрхлэгч нь өөрөөрөө төрөх боломжтой юм байна гэж хэлсэн. Ус гарсан учраас сэдээлт хийнэ гээд хийсэн. Нийтдээ гурван удаа сэдээлт хийсэн. Ус гарчихсан байхад хоёр хоног төрөхийн өрөөнд хонуулаад, аравдугаар сарын 4-нд хүүхэд чинь доошлохгүй байна гээд кесар хагалгаа хийж хүүг маань төрүүлсэн.
Намайг гурван өдөр усгүй өвдөж байлгачихаад гэнэт хагалгаа хийж төрүүлэхээр болсон. Хүү маань бүтэлттэй төрсөн. Ингээд хүүг маань сэхээн амьдруулах тасаг руу авч явсан. Миний хүү одоо зургаан сартай ч их жижигхэн. Эмч нарын буруутай үйлдлээс болоод хүү маань зургаан сартай мөртлөө, хоёр сартай хүүхэд шиг жижигхэн байна.
Толгойгоо даахгүй, нүд нь солир, ээжийгээ, аавыгаа харж, мэдрэхгүй байна. Би бүх эмчийг буруутгаагүй. Тухайн үеийн тасгийн эмч болон н.Оргилсайхан, н.Мядагмаа эмч нар жоохон сэтгэл гаргасан бол миний хүү эрүүл саруул байх байлаа. Хүчилтөрөгчийн архаг дутагдлаас болж тархиндаа нөлөөлөөд ийм байдалтай болчихсон.
Гэтэл Өргөө амаржих газраас ээж халдвартай байсан, хүүхэд ээжээсээ халдвар авсан гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Гурав хоног өвдөж байхад яагаад хурдан төрүүлээгүй юм. Би гомдолтой байна. Төрснөөс хойш “Өргөө” амаржих газар ганц ч удаа хүүг маань яаж байна гэж асуугаагүй. Өргөө амаржих газраас би өөрөө, бас хүүхэд маань Covid-19-ийн халдвар авсан. Эх нялхас руу шилжүүлсэн боловч Covid-19 илрээд аваагүй.
Манай хүүхдийг Монголд эмчлэгдэхгүй гэсэн. Шинжилгээ хийлгэхэд хүчилтөрөгчийн дутагдлаас болоод тархиа гэмтээсэн байна. Дээрээс нь халдвар авсан байна гэсэн.
Бүх үйл явц эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж бодож байгаа. Намайг зүгээр төрүүлсэн бол ийм асуудал гарахгүй." гэсэн юм.
М.Чой
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0
Төрөх эмнэлгүүдийн эмч, эх баригч нарыг хямгадахгүй бол Улсын эмнэлэгийн байр, тусгай багаж хэрэгсэл, ажлын байраа хууль бусаар ашиглаж баяждаг явдал төгсөрлөө. Тэд өдөр шөнөгүй мөнгө хийж байна, шөнөдөө бол нууцаар үр хөндөх бол бүүр гаарч хууль ёсны юм шиг бизнес болсон. Төрийн шагналт, ардын багш, гавьяат эмч гх хүмүүс гардан зохион байгуулагч боссууд нь л юм байна лээ шд. Тэд хувиараа төрөх эмнэлэг ажиллуулаад ашгаа авч болно шүү дээ, хориогүй харин яагаад татвар төлөгчдийн бупу олон нийтийн өмчлөлийн эмнэлгийн байр, эм тариа, тусгай хэрэгсэл, ажлын байраа ашиглаад байна вэ?
ЭМЯ-ны сайд Энхболд гэж гэр бүлээрээ луйварчингууд болохоор эмч нар нь барьцаад хариуцлага хүлээхгүй юм чинь яадаг юм гэсэн хандлагатай болсон байна. Энэ эмнэлэгт.Энхцэцэг гэж эмч даргаар ажиллаж байхдаа эмч нарт шударга шаардлага тавьсны Энхболд хулгайч эмч нараа хамгаалж тэр даруйд нь ажлаас нь халсан. Одоо энэ ноцтой хэрэгт Энхболд ч хариуцлага хүлээх ёстой.
Арайл бишээ.Эмч нараа сэтгэлтэй бай.өргөсөн тангаргаа бод.Хавдрын эмнэлгийн Адилсайхан гэж балай юм миний аавыг алчихаад одоо ЭМЯ-нд ажиллаж бн.энэ ариун явдалуу
Хүүхэд эрэмдэг зэрэмдэг болох нь МАН-ын Хүй Сюи Жан данжаадад огт хамаагүй.Харин эм хүний умдаг салтаа даарч хөрөх төдийд албан тушаалаа өгөөд огцорчихдог зантай шоо..
Коммунист дэглэмтэй БНХАУ-д хүртэл эмнэлгийн бүх үйлчилгээ нь төлбөртэй байхад манай төр засаг ард түмэндээ таалагдах гэсэн популист мунхаглалаар сүүлийн 30 жилд эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй байлгасаар шаварт хутгаад дууслаа!!! Хэрэв эмчилгээ төлбөртэй болчихвол эмч нар юу гэж хүний гар харах вэ дээ??!! Аливаа үнэгүй юм чанаргүй байдаг нигууртай!!!
Arai baliar hariutslagagui novshuud bdg shu. Nmg turuh yed bas toohgui bsn, bi uilj guij nuhurtuu heleed hadam eejiin nz avgai emch 20 tsagt gereesee irj tedend zahiramj ugj bj turuulsen, tegeegui bol yag iim ym boloh bj aimar ym bee
Эх вирусын халдвартай байсан байна.Эмч нар протоколоороо ажилласан.
Протоколоороо ажилласан гэж ую яриад байна. Стандартад ургийн ус гарсан үед ямар арга хэмжээ авдаг талаар юу гэж заасныг яаж гүйцэтгэснээ л ярь эргүү мал аа!
ene tsever emnelgiin buruu bnadaa, us ni garaad 2 honoj bhd huuhed butelgui yaahav dee, hoorhii.
Нийслэлийн "Өргөө" амаржих газар гэж нэг балиар газар байнаа. Том хүүгээ хотод төрүүлэх гэж эмч нарыг Хаанаасаа хаалгач хүртэл царайчлан амьтан болж байж нэг юм гайгүй төрсөн. Түүнээс хойш манайхан аймагтаа байж байгаад төрдөг болсон. Хотын эмч нар новшийн болчихсон юм