sonin.mn
Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийн гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд боллоо.
 
Шүүх хурлын шууд дамжуулалтын үед Д.Мөнх-Эрдэнэд 4 жилийн хорих ял оногдуулж байна гэсэн хэдий ч шууд дамжуулалт зогссоны дараа 3 жил 10 сар хорих ял оногдуулж байна хэмээн залруулжээ. 
 
Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:
 
22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,
 
22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,
 
23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
 
13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байна.