УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө гарсан. Хэргийн эзэн нь илрэлгүй 25 дахь жилийнхээ босгыг давлаа.
“...Илрэлгүй” гэсний учир нь “...С.Зоригийг хөнөөсөн” хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгаж, гурван шатны шүүхээс ял оноогоод байсан юм. Тэднийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор тус бүр 20 жилийн хорих ял оноосон.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарахад л ар гэрийнхэн нь ч “...Үндэслэлгүй” гэсэн мэдэгдлийг гаргаж байсан юм. Тодруулбал, 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд “...Зохион байгуулалттай аллагад өртөн амь насаа алдсан С.Зоригийн ар гэрийнхэн, хохирогчдыг төлөөлөн доорх мэдэгдлийг хийж байна.
Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс НПГ-т хандан гаргаж, мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна. Хохирогч С.Оюун” гэсэн байв.
Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар уг хэрэгт холбоогүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Тиймээс мөрдөх байгууллагаас дээрх хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг өнгөрсөн долоо хоногт НПГ-т хүргүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх замаар, уг хэргийг хүчээр хүлээлгэсэн нь тогтоогдсон гэсэн үг. Прокурорууд уг саналтай танилцаж байгаа аж. Тэгвэл мөрдөх байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгахаар болжээ. ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсгийг өчигдөр байгуулсан байна. Уг ажлын хэсгийг ЦЕГ, АТГ, ТЕГ-ын шилдэг ажилтнуудаар бүрдүүлжээ.
Эх сурвалжуудын мэдээллээр, С.Зоригийг хөнөөсөн хэргийн учиг улс төр рүү чиглэж мэдэхээр байгаа юм байна. Тодруулбал, тухайн үед Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Зориг нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар нөлөө бүхий улстөрчидтэй байр суурийн зөрчилтэй байсан гэдэг. Мөн тэрбээр дараагийн Ерөнхий сайдад албан бусаар яригдаж байжээ.
Ер нь бол С.Зоригийг амиа алдсан нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой байж болох олон сэжим сүлбээ дэлгэгдэж байсан. Олон ч хүн энэ талаар ярьдаг. Сүүлд ч “...С.Зориг амиа алдсан нь “Эрдэнэт”-тэй холбоотой байсан байх магадлалтай” гэдгийг улстөрчид хэлсэн байдаг. 2019 оны хавар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдэг асуудал босч ирж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой дуулиан шуугиан их байсан. УИХ ч 2019 оны дөрөвдүгээр сарын 25-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийг Түр хороо байгуулж байв. Тэр үеэр АН-ын бүлгийн дарга асан Д.Эрдэнэбат “...С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой гэж харддаг. Өнөөдөр эрүүдэн шүүсэн гэх дуулиан дор С.Зоригийг хөнөөсөн хэрэг эзэн холбогдогч, захиалагчгүйгээр замхарчих вий” гэж байв.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(40)
МАН захиалж алуулсан.Иймдээ ч өдий болтол илрэхгүй байгаа.Зоригийн хэргийг гадаадын тусгай мөрдөгч нарт хариуцуулж илрүүлэх естой.
ЭНЭ ХЭРГИЙГ ҮНЭНЭЭР ИЛРҮҮЛСЭН ХҮНД БААТАР ЦОЛ ОЛГОНО ОО. УЧИГ ТАЙЛАГДАНА. ОТГОНБИЛЭГГЭДЭГ ЗУУНЫ ЛУЙВАРЧИНТАЙ БОЛОН ТҮҮНИЙ ХАМСААТАН МАХН-ЫН ДЭЭД УДИРДЛАГТАЙ, БАС ХЭН ТЭР ҮЕД ТӨРИЙН ТЭРГҮҮНД ЗАЛАРЧ БАЙЛАА ТЭР БҮХЭНТЭЙ ЯАХ АРГАГҮЙ ХОЛБООТОЙ.
Ерөнхий сайд томилогдох үеэр Гөанболдод МАН эрдэнэт үйлдвэрийн даргаар Ш.Отгонбилигийг толилуулах санал тавихад шууд үгүй чадахгүй гэж шулуухан хэлсэн гэдэг.Ингээд Н.Багабанди Д.Ганболдыг 7 удаа буцаасан .Н.Багабанди , Ш.Отгонбилиг нар найзын харьцаатай , нэг намын хүмүүс байсан юм.Ингээд Зоригийн нэрийг оруулж ирэхэд мөн дээрхи санал тавигдсан гэдэг .Зориг мөн үгүй гэсэн юм билээ. Ингээд сайд болохоосоо өмнө амь эрсэдсэн байдаг.НЭнэ хэрэг МАН , ба Бага банди , цагдаагийн дарга МӨРӨН нар энэ хэрэгт нягт холбоотой гэж ард түмэн ярьдаг юм билээ.Логикийн хувьд бодоод үзсэн үндэслэлтэй санагддаг.
Энгийн хүний нүдээр харахад Н,Багабанди нэг хүнийг 7 удаа буцааж ,дараагийн хүнд эрдэнэтийн даргийн талаар яриад үгүй гэсэн хариулт авсны дараа Зориг амиа алдсан нь анхаарал хандуулах хэсэг энэ мөн.Мөн дараагийн хардах хэсэг бол ажлын хэсгийг МАНын ХЗДХ сайд нэгэн олон удаа тарааж анхаарал сарниулах ажил хийгдсэн байдаг. Удаах кейс нь Тухайн үед цагдаагийн дарга байсан МӨРӨН мөр баллах ажиллагааг зориудаар амжилттай хийгдсэн юм уу гэж харагддаг.Дараа нь МӨРӨН би илрүүлнэ гээд амлалт аваад Манаач УИХд СОНГОГДСОН доо.Ингээд бодохоор яалт ч үгүй МАНд холбогдох энгийн бөгөөд хөдөлшгүй баримт гэж харахаар зүйлүүд байгаа юм.Эдгээрийг яагаад шалгадаггүй юм бол.Шалгах хэсгийг нам бус хүмүүс томилох хэрэгтэй юм уу даа.
Орос Буриадууд хоорондоо найзалдаг. Орос Зоригийг буриад Батүүл алсан. Буриад Булган нууж байгаа.Буриад Хурц зориуд Монголчуудад тохож хэлмэгдүүлсэн.
батүүлээ шаа
Эрдэнэтийг хувьдаа авах гэж удаа дараа оролдож байсан Эби гийн бүлэглэл захиалагч нь биш үү Дараагийг ЕС нь Эби л байсан даа 49% хуйвалдаанаар авсан бүр ядахдаа хаягдал дээр нь ажилдаг нэг Цагааны үйлдвэр байдаг биздээ Эрдэнэтд ажиллаж судалж байснаараа Сахалын бүлэглэл болж таарлаа
Захиалагч нь Ш.Отгонбилэг гүйцэтгэгчдийг нь одоо суллаж тавих гээд байх шиг байна. Энэ хэрэг ерөөсөө МАНгас-Мафийн ивээл доор хийгдсэн. Тийм ч учраас МАНгасын цэрэг Ц.Нямдорж энэ хэргийг үргэлж бужигнуулсаар л байна...
100% Эбээ Илжиг Ганболд нартай холбоотой. 1998 онооос Эбээгийн бүлгийхний Эрдэнэтийг авах хүсэл жил ирэх тусам тодорч байсан
Угаасаа л ойлгомжтой шүү дээ. Тэр үед манай улсын төсвийг голлон бүрдүүлэгч уулын баяжуулах ""Эрдэнэт" үйлдвэрийн алдагдал ихэссэн. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уначихсан төсвийн орлого бүрдэж өгөхгүй хүнд үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын цөөн хэдэн хүмүүс өөрсөддөө зориулж хаус бариулж зардал гаргаж байсан. Гадаадад гаргасан зэсийн экспортынхоо мөнгийг авч чадаагүй. Тухайлбал, Казахстаны "Балхашмысь" үйлдвэрт өгсөн зэсийнхээ мөнгийг буюу авлагаа авч чадахгүй байсан. Тэр жил буюу 1998 оны хавар III сард тухайн үеийн ерөнхийлөгч Н.Багабанди Казахстанд айлчлахдаа өгсөн зэсийнхээ мөнгийг ерөнхийлөгч Назарбаеваас нэхэхэд юу гэж хэллээ. Нэгэнт дампуурсан үйлдвэрээс та нар юуг нь авах гээд байгаа юм гэж хэлсэн.Ингэтлээ Эрдэнэтийг дампууруулсан тус үйлдвэрийн удирдлагыг тэр жилийн зун солихоос аргагүй болсон. Тэр үед УИХ-д цөөнх байсан МАН өөрсдийн сул орлого болсон Эрдэнэтийг эрх баригч АН-д алдсандаа хорсож дэд бүтцийн сайд С.Зоригийг хөлсний алуурчин оросоор алуулсан.
Отгонбилэг гуай тэр үед их юм хийсэндээ Казакстанаас мөнгөө олж авах гадаад түншүүдтэй болох гэх мэт хамт ажиллаж байсан хүмүүс ярьдаг л юм мэдээж Багабанди найзыгаа юу гэж Эрдэнэтийн даргаас хусуулахыг хүсэх вэ дээ энийг нь аллагатай холбох утгагүй шүү Дээхэндээ израйлуудтай хаягдал ашиглах текнилоги нтл гээд 90 оны сүүлээр ярьдаг л байсан одоо тэрийг нь мэдээлэл эрх мэдэлд ойртсон Цагаан гээд Эбигийн найз ажиллуулж байгаа биздээ Эрдэнэт хэзээнээс л эд нарийн шүлсийг гоожуулж байсан Би гайхаад байдгийн ОТ зэсийг Эрдэнэтээр ялгуулж болдоггүй л юм байхдаа янз бүрийн эрдэс алттай нь гадагшаа зөөгөөд дууслаа Ил уурхайн орд л гэхэд бараг ОТ г далд уурхайг барих хэмжээний баялаг зөөгдөө биз Ард түмний тархийг Баабар мэтээр угаалгаж байгаад л Очирбатын гаргасан хуулийн дагуу бэлэглэчих л юм даа
100% Эбээ Илжиг Ганболд нартай холбоотой. 1998 онооос Эбээгийн бүлгийхний Эрдэнэтийг авах хүсэл жил ирэх тусам тодорч байсан
АН н гол гол лидерүүд болон С.Баяр нартай холбоотой байхаа
Удахгүй үнэн зөвөөр илэрч таарна Төр нүдтэй.Хэрээ цайхгүй хэрэг хуучрахгүй.
багабанди баяр нар мэдэж байгаа байлгүй дээ. отгонбилэг үхдэг нь бас л сэжигтэй байх шүү.
Одоо л гэг зөв чиглэлрүүгээ эргэж байгаа юм боловуу даа ! Сүхболд гэдэг хүнд захихад аж лын хэсгийн гишүүдийн аюулгүй байдалд онц анхаараарай ! Энэ хэрэг дээр ажилласан 18 хүн амиа алдсан гэж сонин хэвлэлд бичсэн байсан шүү ! Амжилт хүсье, монголын ард түмэн харж, хүлээж байгаа шүү !
Дэд бүтцийн сайд Зориг Эрдэнэтээр оролдох гээд эхлэнгүүт Отгонбилэг хүн хөлслөөд алуулчихсан юм биш үү мэдээж дараа нь нөгөө хүмүүсээ өөр хүнээр нухуулчихна ! Оросуудтай найзладаг Отгонбилэг энэ зэргийн юмыг төвөггүй сэтгэнэ ш дэ !
мэнням мэдэх бус уу
1998 оны 10 сарын 2нд С Зоригийн аллагын хэргийн газар 70 иад хүмүүсийг оруулж хэргийн ул мөрийг баллуулсан. Энэ нь өөрөө маш ноцтой гэмт хэрэг. Хэргийн газар тухай хүмүүсийг оруулсан хэрэгт цагдаагийн Мөрөн дарга Ганболд дарга шууд холбоотой. 2000 онд Мөрөн УИХ ийн МАХН аас дэвшсэн. Багабанди бол Зориг алуулдаг өдөр хэд хэдэн удаа уулзсан. Тохиролцоо хийх гэсэн оролдлого. Уг тохирооны цаана Отгонбилэг байж болох. Учир нь Балдорж Отгонбилэг Багабанди гэсэн 3 ийн холбоо байдаг байлаа. Багабандийн Тамгийн газрын дарга Санжийн Баяр уг хэргийг гардан зохион байгуулсан магадлал маш өндөр. 2000 онд Баяр Оросд суух Элчин Сайдийн том албан тушаал авсан байдаг. Мөрөн Баяр 2 шагналаа авсан. Ер нь Отгонбилэгийн захийлгаар Багабанди ногоон гэрэл асаасан байж болох таамаг бий. Аллагын анхан шатны үзлэгэ бол хамгийн амин чухал үзлэгэ юмаа. Аллагын ул мөрийг алуурчид л балладаг. Тэхээр Мөрөнг баривчлах хэрэгтэй. Багабанди оролцоотой учир чимээгүй байгаа юм
Хэргийн газар анх дуудлагаар ирсэн хамгаалалт хийж байсан цагдаа нар одоо амьд сэрүүн байгаа болов уу.
Анд минь чи ч бараг бодит үнэнийг хэлчихлээ дээ. Би ч бас тэгж боддог
МАНгасын төлөөний хүн болох Ц.Нямдорж энэ хэргийг илрүүлэх байхгүйн төлөө маш шургуу ажилладаг. Үүнийхээ төлөө багагүй шан харамжийг авдаг байх. Захиалагч Ш.Отгонбилэг, Эрдэнэттэй л холбоотой гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна...
1990-ээд онд ОХУ-ын ОПГ буюу зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд ид ширүүн, юу ч хийхээс буцахгүй үедээ байсан. Захиалгаар хүн алах нь ялаа алахын дайтай хялбар ажил, үнэ нь 5000$-10000$ байсан. Кинонд ч гардаг даа. C.Зоригийг хөлсний орос алуурчин нухсан байх магадлалтай шүү!!
Batuul honooson.
Ийм хэрэгт жулдана. Сачий нь хүрэхгүй
алж байхыг нь чи харсан юм уу? Хэрвээ чинийхээр С.Зоригийг ардчилалынхан алсан м бол 1985 онд Дархан хотод тэрс үзэлтэн Д.Төмөр-Очирыг хэн албан байж таарах вэ? Тэр үед Ардчилал сураг ч үгүй байсан.Тэгэхлээр МАН л алсан байж таарна. Жирийн нэг эрүүгийн хэрэг биш, зохион байгуулалттай улс төрийн захиалгат гэмт хэрэг учраас аль аль нь илрэхгүй байгаа юм. Уг нь монгол шиг хүн ам цөөтэй улсад энэ хэргийг дор нь илрүүлнэ шүү дээ.Хүсэлгүй байхыг бодвол эрх баригч МАН-д л их учир байна. 2004 онд Ливаны ерөнхий сайд Рафик Харарри бусдын гарт амь үрэгдэхэд Ливаны ард түмэн гадаадаас мөрдөгч авчирч шалгуулахад хөрш Сири улс оролцсон тогтоогдсон. Түүн лүгээ гадаадын шилдэг мөрдөгч хөлсөлж л илрүүлнэ үү гэхээс манай авлигач цагдаа нар илрүүлнэ гэж байхгүй.Илрүүлж чадах ч нэг бол захиалагчдынөгсөн их мөнгөнд амаа таглуулсан, эсвэл тэднйи дарамтнаас айгаад илрүүлэхгүй байгаа юм.Захиалагч нь МАН, гүйцэтгэгч нь хөлсний орос алуурчин.Тэр алуурчныг нь ч гэсэн өөр алуурчнаар алуулсан байх. МАН-ыг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй.
Одоо Элбэгээ Бхтүүл Эрдэнэбат Хурц энэ тэр гэж гөлөг төөрүүлэх шаардлага байхгүй Хүн амины хэргийг илрүүлэх талдаа домог болсон хурандаа Жамьянсэнгийг ажлын хэсгээс гаргасан Мөрөн өөрөө ажлын хэсгийг ахлаагүй мөр балалхөд маш их үүрэг гүйцэтгэсэн Отгонбилэг Багабанди Нямдлрж Мөрөн Балдорж мөн Орос мафи тодорхой дол харин гүйцэтгэгч нь Чимгээ Содномдаржаа нар мөн энэ хоёрын хэргийг Прокурор цагаатгах чүгүй Зоригийг ал гээгүй нүүрийг нь хүн харахын аргагүй зэрэмдэглэх ёстой байсныг туршлаггүй улсууд хэтрүүлчихсэн гэж Эрдэнэбат тёлёвизээр ярьёан шүү дээ
балай шахуу юм
Тухайн үед Эрдэнэт-с өөр эрх ашиг хөндөхөөр зүйл байгаагүйдээ тэнд л том мөнгө байсан
Багабанди новшоос асуу сайн мэдэж байгаа
Олдохоосоо өнгөрсөөн. Одоо больцгоо.
uur hen bdgiin sho goos uur
Дараачийн эрлийг АН-ын толгой хавиар явуулбал амжилт олох магадлал их байна.
Хэргийш илрүүлсэн хүнд улсаас өгөх 500 сая т хэн хэн авсан бэ буцааж өгнө үү
Ордны цонхоор шээж байсан Зориг үхчихээд хүртэл хичнээн Монголыг хэлмэгдүүлэх юм бол? Эрхүүгийн бүтээгдэхүүн Хурц гөлөг Энхбатыг алж, Содномдаржаа Чимгээ нарыг хэлмэгдүүлж байхад Оюунаас эхлээд Зоригийнхон бүгд дуугүй байсан нь дургүй хүргэдэг.
BULGAN MENGETTEI NIILJ ALSAN. 100% BULGAN ZORIGIIG ARCHAAGUI YDUU GUILAGCHINGAAR NI DUUDAJ BAINGA ZODDOG BAISAN.MASH SHUNALTAI AVGAI
Энэ Багабанди гэдэг xүн уурxайтай насаараа xолбоотой байдаг, юу ч гэмээр юм ... эx нь булингартай бол адаг нь булингартай
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Олны ам ортой гэдэг дээ. Алсан хүн ньтодорхой байхад хэдий болтол булзааруулах вэ. Одоо энэ хэргийг хэсэгтээ ярихаа боль
keywords: Отгонбилэг Багабанди Нямдлрж Мөрөн Балдорж shuudee. ali negiin barihad ilerne