сонин mn
Дотоодын цэргийн цэвэр усны хамгаалалтын худаг орчмоос бурхан шашны зүйл, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт орхиж явсан байжээ. 
 
Тодруулбал, Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дотоодын цэргийн цэвэр усны хамгаалалтын худаг орчмоос 46 ширхэг ембүү, хоёр бурхан, БНХАУ-ын мөнгөн дэвсгэртүүдийг уутанд хийж орхисон байсныг албаныхан хураан авч, шинжилгээнд хүргүүлсэн байна. Уг хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа аж.