Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд наймдугаар сарын 18-нд хяналт, шалгалт хийжээ. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар болон Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг гарчээ.
Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 метр гүнтэй 206 нүх ухаж, нийт 1.42 га талбай олборлолтод өртөж эвдэрсэн нь тогтоогдсон. Ажлын хэсгээс хууль бусаар ашигт малтмалыг гар аргаар олборлож байсан 360 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, уулнаас албадан буулгаж, тухайн газарт хамгаалалтын бүс тогтоон, эвдэрсэн 1.42 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр боллоо.
Шалгалтын явцад бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.


Сэтгэгдэл0
Өөрсдийгөө ард түмэн гэж нэрлэсэн хүн хогнуудын Монгол улсад учруулсан хохирол бүх авилгачдын учруулсан хохирлоос давж гарна. Монгол улсын нэг номерын дайсан бол ард түмэн юм.
Энэ хүмүүс байгаль орчноо хамгаалах ямар ч бодолгүй, “ Нүд улаан мөнгө цагаан” гэгч л болцгоочихсон бололтой! Мөнгөний төлөө амиа ч өгөхөд бэлэн болсон юм биш үү? Мөнгө, шунал хоёр хүнийг мөн ч их эвдэж байна даа! Хүн чанарын тухай ярих ч хэрэггүй болжээ!
Ажилгүй ядарсан ард түмэн олборлож байх хэрэгтэй Аж ахуйн нэгжүүд хууль ёсоор олборлож байгаа гээд байгаа юмаа Гэтэл алт олборлох лиецензийг авилгал хээл хахууль , танил тал арын хаалгаар авч байгааг хууль ёсных гээд байгаа юм байна
Хуц муу нинжа минь
Neleed gazariig 1bayn esvel gadaad irged idej ajillaj bhad ard tumen uunees uur yamar sjil hiij yaaj mungu olj ger bul ur huuhdin tulbur bankni uruu darah estoi gj uhaj sergeej ajillag yaadiin tur bodlogooo heregjuulj huuli juramaar hangaj ajiluilaaach uur harj uzeh hiih ajil haan yuun bgaa.
86150155SEKSDNEDYYDLGAAR