Алдарт “30 гэр бүл”-ийн тухай яриа ид тархаж байхад нэг төлөөлөгчөөр нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гэр бүлийг нэрлэж байлаа. Энэ яриаг АН-ын спикер З.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы индэр дээр хэлж байв. Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдохдоо “Манай гэр бүл гурван өрөө байранд буйдангаа тойроод амьдардаг. Манай гэр бүл улсаас усны тэрэг ч авч байгаагүй” гэх өрөвдүүлэх тайлбар хийж, өнөөх “30 гэр бүлийн нэг” гэх яриа тэгсхийгээд мартагдсан байдаг.
Тэгвэл Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг яагаад “Монголыг эзэгнэсэн 30 гэр бүлийн нэг" гэж цоллож байсныг болон тэр ямар улс төр, бизнесийн бүлэглэлд хамаардаг, төрд орсон цагаасаа ураг, төрлийнхнөө төрийн албанд хэрхэн томилсныг нь баримттай хүргэе.
Ч.ХҮРЭЛБААТАРЫН ЭХНЭР МОНГОЛБАНКНЫ МӨНГӨН ТЭМДЭГТИЙН ГАЗРЫН ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Санхүү, Эдийн засгийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998 оноос Монгол банкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, 2002 оноос ахлах эдийн засагч, 2005 оноос хэлтсийн дарга, 2016 оноос Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж буй. Р.Саранцэцэгийн хувьд олны өмнө ил гараад байдаггүй ч хэд хэдэн удаа нийтийн анхааралд өртөж байсан.
Тухайлбал, 2020 онд Р.Саранцэцэгийг Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилох тухай яриа гарсан ч “Ч.Хүрэлбаатарын эхнэр буюу Сангийн сайдын эхнэр Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллах нь ашиг сонирхлын илтэд зөрчил” гэж шүүмжлүүлээд буцаж байсан юм. Мөн өнгөрсөн онд 50 мянгатын дэвсгэртийг зах зээлд гаргах яриа гарсан. Тухайн үед Р.Саранцэцэг “Том дүнтэй мөнгөн дэвсгэртийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн нь сөрөг үзэгдэл биш” гэх агуулгатай ярилцлага өгч, нийтийн шүүмжлэлд өртөж байсан юм.
Түүнчлэн Р.Саранцэцэг хувиараа бизнес хийж, компани удирдаж байсан намтаргүй ч 2020 оны ХОМ-тээ 303 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, 616 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс таван толгой" ХК-ийн 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлж байжээ.
ХАДАМ АХ Р.ГАНБОЛД
Дээр дурдсанчлан Сангийн сайд асанЧ.Хүрэлбаатарын эхнэрийг Равжингийн Саранцэцэг гэдэг. Тэгвэл Р.Саранцэцэгийн төрсөн ахыг Р.Ганболд гэдэг бөгөөд өдгөө “Юнител" группийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажилладаг.
Р.Ганболдын тухайд ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуульд багшилж байгаад “Интерактив” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажилласан. Түүнээс хойш Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт хэлтсийн дарга, “Скайтел" ХХК-ийн Ерөнхий захирал, “М-Си Эс” группийн Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бизнес хариуцсан захирал, “Юнител” ХХК-ийн Ерөнхий захирлаар тус тус ажилласан бөгөед 2017 оноос хойш “Юнител” группийн Захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм.
Мөн Р.Ганболд зөвхөн “М-Си-Эс” групптэй хамааралтай биш бөгөөд дотоодод томоохонд тооцогддог “Премиум групп”-т ч түүний нөлөө бий.
Тухайлбайл, Р.Ганболд “Ган вэнчюрс” ХХК-ийг дангаараа эзэмшдэг бол “Руссо моторс” ХХК, “Стюдент эдьюкейшн эра" ХХК-д хувь эзэмшигчээр бүртгэлтэй. “Руссо моторс” ХХК-ийн эцсийн эзэмшигч нь “Премиум групп” ХХК. “Премиум групп” ХХК нь таван охин компанитай бөгөөд бусдаасаа жижиг ч, нийтэд их танигдсан нь “Сэнтрал Экспрэсс Си Ви Эс" ХХК буюу зах зээлд танигдсан нэр нь “CU сүлжээ. Р.Ганболд одоо тус сүлжээний ТУЗ-ийн хараат бус гишүүнээр давхар ажилладаг.
Улс төрийн хүрээлэлд өрнөөд өнгөрсөн нэг сонирхолтой яриа байдаг. Хадам ах Р.Ганболдынхоо төлөө буюу тэдний олон жил ярьсан дижитал банкаа байгуулахад нь төрийн талаас дэмжлэг үзүүлж байгаа юм биш биз гэж хардах нэг өнцөг байна. Энэхүү “М” төслөө БНСУ-ийн “КТ” групптэй хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт, ТЭЗҮ, хүний нөөц гээд бүх бэлтгэл ажил хангагдсан ч Монгол банкнаас лицензийг нь өгөхгүй гацаасан гэдэг.
Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНБОЛД НЬ ТУВА УЛСАД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛААР ТОМИЛОГДСОН
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд нь жил гаруйн өмнө Тува Улсын Кызыл хот дахь Ерөнхий консулаар томилогдсон. “Төрсөн ахыгаа Ерөнхий консулаар томилууллаа” гэх шүүмжлэл гарсан ч Ч.Хүрэлбаатар “Манай ах хойно сургууль төгссөн, Тувагийн удирдлагуудтай сайн харилцаатай байдаг учраас Ерөнхий консулаар томилсон байх” гэж ам таглаад өнгөрч байв. Ч.Ганболд нь өмнө Увс аймгийн Хөдөө аж ахуйн газар, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан. Дараа нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Тувад суух Ерөнхий консулаар томилогдсон юм. Тэрбээр төрсөн дүү нар болон Ч.Гантулга, Ч.Гансүх нар болон Ч.Хүрэлбаатарын хүү Х.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан К.Дэмбэрэл нарын хамт “Бээст грэен” ХХК-ийг эзэмшдэг.
Түүнчлэн Ганболдын Дэлгэр нь “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн Техник, инженерийн албаны даргаар ажиллаж байсан. Мөн Ганболдын Уянга нь Татварын ерөнхий газарт ажиллаж байсан.
Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНТУЛГЫН ХҮҮХДҮҮД ДЭД КОНСУЛ, ТӨСЛИЙН УДИРДАГЧААР ТОМИЛОГДСОН
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулгыг “Хотгор шанага"-ын уурхайн дуулианаар эчнээ таньдаг болсон. Увс аймгийн Бөхмөрөн суманд байх “Хотгор шанага”-ын уурхайг солонгосчуудад зарсан хэрэгт Б.Алтангэрэл, Ч.Хүрэлбаатарын төрсөн Ч.Гантулга нар нэр холбогдож, тухайн үедээ л дуулиан болж байлаа. Тэр үед Ч.Гантулга нь “Б.Алтангэрэлд мөнгө зээлдүүлснийхээ барьцаанд “Хотгор шанага” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан. Гэхдээ Б.Алтангэрэл уурхайгаа Солонгосчуудад зарахаар болсон гээд зээлсэн мөнгөө төлөөл бидний харилцаа тасарсан" гэж мэдүүлснээр дуулианыг намжааж байв. Гэхдээ Улсын бүртгэл Ч.Гантулга, Ч.Гансүх, Б.Алтангэрэл нар одоо ч “Шанага транс" гэх уул уурхайн чиглэлийн компани эзэмшдэг хэвээрээ ажээ.
Ч.Гантулгын тухайд цөмийн физикч мэргэжилтэй, физик-математикийн ухааны доктор, “Тохир” ХХК-ийн захирлаар ажилладаг. Тохир гэдэг нь тэдний ургийн овог юм. Гэхдээ энэ компани хар түүхтэй компани бөгөөд 2014 оны хоёрдугаар сард ТЕГ-аас Татварын хууль зөрчсөн, Импортын бараанд НӨАТ төлсөн мэт хуурамч тайлан үйлдсэн аж ахуйн нэгжүүд дотор Ч.Гантулгын “Тохир” ХХК багтаж байсан юм.
Түүнчлэн Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэн нь “ТБМГ” ХХК, “Гүүдстар майнинг" ХХК, “Футур техно” ХХК, “Грийн фейлд” ХХК, “Монтек” ХХК, “Цөмийн технологи зохистой хэрэглээ” ТББ-ыг тус тус эзэмшдэг ажээ. Эдгээр компаниудын үйл ажиллагаа ихэд далд байдаг бөгөөд “ТБМГ” ХХК нь Богд хан уулын Ташгайн аманд таван га газар эзэмшиж байгаа, өнгөрсөн оны хоёрдугаар сард цуцлуулсан түүхтэй. Сонирхуулахад,Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэнгийн дүү Б.Бат-Ирээдүй нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн даргаар ажилладаг ажээ.
Ч.Хүрэлбаатарын оролцоотой байж болох, Ч.Гантулгын гэр бүлд хамаарах томилгооны хувьд Ч.Гантулгын охин Г.Энхболор нь 2018 оны есдүгээр сард Хонконг дахь дэд консулаар томилогдсон. Мөн охин Г.Энхцацрал нь төрийн статустай Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн мэргэжилтнээр ажиллаж байжээ.
Энэ мэтээр түүний ойр дотнынхныг хаана, ямар албан тушаалд заларч байгаа мэдээлэл тасралтгүй цуварна. Дараагийн дугаарт түүний улсаас зарласан тендерүүдийг “дүү” нарынхаа оролцоотойгоор хэрхэн хамдаг баримтыг дэлгэх болно.
Б.ДОРЖ
Сэтгэгдэл0
Ганц Хүрэлбаатар ийм бузар биш. Бүгд яг адилхан төрийн албыг төрлийн алба болгож байгаа. Бас тэд төрийн албыг ах дүү биш хүмүүсдээ захын лангууны бараа шиг үнэлэн зарж байгаа. Бодит үнэн энэ үхэр Монголчуудаа. Арай л дээрэлхүүлж амьдарч байгаа заяа нь хаясан Ард түмээн.
ӨСӨХИЙН ӨЛӨН гэж эдгэшгүй муухай өвчтэй хүн юмшүүдээ
Элбэгдорж бас тийм өлөн байсан. Миний мэдэхийн ах Арсландоржоо бас нэг газрын дарга болгоод иргэд эсэргүүцэж болиулсан. Н.Энхбаяр бас эхнэр Цолмонгоо Тагнуулын дарга, хүүгээ Монгол банкны дэд захирал болгож байсан. Н.Нямдорж мөн адил эхнэрээ хотын захиргаанд архины зөвшөөрөл өгдөг дарга, хүү Анхбаяраа консул болгож албан тушаалаа урвуулан ашиглаж байсан хүмүүс. Нам хамаарахгүй ийм луйварчид өнөөдөр ч байсаар л байна. Эднийг зайлуулах ёстой.
Үнэн шүү ах дүүгээрээ бүр нэг агентлагт ажилдаг хулгайчууд даа. Х.Баттулга одоо нэг новшыг намаас зайлуулах хэрэгтэй байгаа юм.
Ер нь бол дарангуйлалтай оронд эрх баригчид нь ингэж төрийг үр хүүхэд, ах дүү, хамсаатнаараа дүүргэдэг. Зимбабвед ерөнхийлөгч Мугабе өөрийнхаа авгайг дэд ерөнхийлөгч болгож, Никарагуад Ортега хүү охин хоёроо ерөнхийлөгчийн зөвлөх болгож, Хойд Солонгост Ким нар өвөө, аав, хүү гээд үе залгамжлан төр барьж байна. Тэд өөрсдийгөө бусдаас илүү, боловсролтой чадалтай, дээгүүр учраас ингэж төрийн эрхийг үр хүүхэд, гэр бүлээрээ барьдаг гэж хэлдэг. Гэтэл тэдний улс орон хамгийн ядуу, ард иргэд нь ажилгүй, гуйлгачин, өлсгөлөн нэрвэгдсэн байдаг. Харин ардчилал өндөр хөгжсөн орнуудад албан тушаалтнууд ёс суртахууны хувьд ингэж үр хүүхэд, гэр бүлээ төрд шургуулдаггүй. Ичдэг. Ард түмнээ хүндэлж, элдэв хэл амнаас эмээдэг. Уучлал гуйдаг. Манайд бол ийм улс төрчид эрээ цээрээ алдаж, бид нар чадалтай, боловсролтой, биднээс дээр хүн байхгүй гээд төрийн албанд үр хүүхэд, эхнэр хамсаатнаа шургуулдаг.
Женкогийн шувуу
Хүрэлбаатар аюултай л худлаа ярьдаг хүн дээ. ЗГ өрийг 2 дахин нэмчээд, өргүй болчихсон юм шиг ярьна. Сургуулийн хүртээмж шал арчиж бхд сургууль барьчихсан юм шиг ярьна. Маш аюултай ийм хүн улс төрд бж болохгүй.
Сумьяабазар тулаанчийнхаа ид шидийг л үзүүлэх хэрэгтэй дээ ... Тэр саран маран гэсэн санхүүчидтэй \ жинхэнэ \ ноололдоод ч хэрэггүй л болов уу ... Тэд ҮХБ зэргийн булхайг нээх \ нотлох \ бол юу ч биш ...
Эхнэр нь болосрол мэрэгжлээрээ нхсаараа энэ байгууллагад ажиллаж чадаж байна.Өитшиы атаарх.Ер нь ажлаа хийж мэддэг хүн бол яагаад болохгүы гэж.Ер нь дөрвөдүүд ажил амьдралдаа халхуудыг бодвол мундаг хүмүүс шүү.Энэ бол яах аргагүй үнэн.уучлаарай би дөрвөд биш.
Хотгор шанагын хулгайч гэдэг шившигт хочийг а/т-нээс хүртсэн бузрын нүгэл нь нүдээрээ цувнаа.
Гишүүнээс нэг буух өдөр ирэнгүүт нь зөрүүлээд шоронлуу нь ачинаа.
Ах дүүсийх нь ихэнх нь өндөр боловсролтой хүмүүс бнштэ. Сайд бсн хүнтэй хамааралтай гээд сайн хүмүүсээ жийгээд боловсрол мэдлэг муутай хүмүүсээ томилж ажлыг сүйрүүлээд байх бас харамсалтай юм. Яамаар ч юмбдэ. Эхнэрийг нь мэддэг хүмүүс их чадалтай бэлтгэгдсэн мэргэжлийн хүн гэдэг юм бнлэ. Ураг төрөл дүүрч, мэддэг хүмүүс ажлаа хариуцаад явж бх нь улс оронд хэрэгтэй.
Хотгор шанагын хулгайч гэдэг шившигт хочийг а/т-нээс хүртсэн бузрын нүгэл нь нүдээрээ цувнаа.
90 ээд оны үед нэн ах нь билетний шагч Монголчуудын хажууд мөнхийн согтуу байдаг байж билээ Гантулга нь байхаө.Хүрэлбаатарт маш их НО бий.Мал эмнэлгийн газрын дарга түүний хүн ер нь Увсын МАН дагасан ихэнх нөхдүүд энэ хүнтэй заавал нэг холбоо байдаг
Asa, Sumya 2 iin zahialgaar bichij bga boltoi! Oligtoihon yum bicheechee, esvel ugsun mungund n taaruulj bichee yu ? Ah dyy 2 neg n hotiig, nuguu n ulsiin tsirkiig duusgaad, tegeed toriin munguur togloj bgaag sain bich !
Хотгор шанагын хулгайч гэдэг шившигт хочийг а/т-нээс хүртсэн бузрын нүгэл нь нүдээрээ цувнаа.
Ямар я чадваргүй боловсролгүй ах дүү нараа УИХ гишүүн болонгуут ажилд оруулж шахдаг гишүүд маш олон байдаг шүү!Түүнийгээ илчлэхгүй зориуд нэг хүнээр зохион байгуулалтайгаар битгий оролд .
Хүрэлбаатарын жишээгээр МАН-ынхан бүгд төрийн албыг төрлийн алба болгож хууль зөрчин төрөөс бүлэглэн хулгай луйвар хийж байгаа нь одоо яг Назарбаев тэргүүтэй казах улсын олигархи бүлэглэтэй адилхан байна шүү.
Bid l meddeggui bolhoos Hurlee 2,3 huvisgaliin hemjeenii um hiichigsen hun shuu.Turiin mungiig hovdog ni dendsen Ariljaanii Bankuudaas bulaan avch Turduu erguulen avchirch tsalin tetgever- heviin bolj bsn.
FATF-aas Mongoloo gargah gej Huuk Hurlee 2 dainii baidald baiga um shig shuurhai status-tai ajillasan um shuu.Gazar deer ni Inspection hiih gej irsen 1 hun irenguutee Zuvhun Undur Tenger bagandsan Unetei Barilguudiig haraad l yamar ih Mungu Ugaadag Huuldeg Uls ve gj bodson gesen.
Bas hogiin tseg deerh amidral, ger horoolold ochsonoo FATF deeree yarij 3-han say huniig ingej adguus bolgoj bui Tur Zasgiig tashiraar ni, hun buriig ni ogtsruulah heregtei gj yarisan bsn.
Hiliin boomtuudiin Huvisgaliig ch anh Huuk Hurlee 2 ehluulsen um bilee.Oligtoi ajillaaguigees odoo Ereen Tosgonii Gart on duustal bzuulsan b.Hurlee Ta irgen nadad tom urtei shuu.Nehej b.Bi martaagui.Hil deer Rentgen Mashin taviagui b.Negmusun odoo Benz Rentgen taviaarai.
Зочин 202.21.107.125 2 цагийн өмнө Хүрэлбаатарын жишээгээр МАН-ынхан бүгд төрийн албыг төрлийн алба болгож хууль зөрчин төрөөс бүлэглэн хулгай луйвар хийж байгаа нь одоо яг Назарбаев тэргүүтэй казах улсын олигархи бүлэглэтэй адилхан байна шүү.
Ер нь ямарч хүн мэдлэг, чадвараараа ажилдаа тэнцэж, шударгаар ажиллаж чадаж байгаа бол, ямар нэг хууль зөрчөөглй бол хардаж сэрдэлгүйгээр ажтлыг нь хийлэдэг байх хэрэгтэй. Эцэг,эхээс олуул төрөөд бүгдээр боловсрол эзэмшээд ажилаа шудрагаар хийж яагаад болохгүй гэж??! Иймэрхүү хардлагууд чинь улс орны хөгжлийг хойш татана шүү,!!' томтлгоонуудаа л хуулийх хүрээнд, зөв, шударгаар хийх л асуудал шлү дээ!!!
Их муухай бузар хулгайч хүн байна.
Ingej oodorch baigaad neg evgui zuiltei uchirch turluuruu turiin alband bish buh turluuruu tugsguliin shat uruu uih biidee. In shunal, ih mungu ayultai uiliin urd hutuldug jamtai shuu. Karma hetsuu.