Өнгөрсөн амралтыг өдрүүдэд нийслэлд явган хүн мөргөсөн осол долоо бүртгэгджээ. Үзэгдэл муу орчинд бараан өнгийн хувцас өмссөн явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа автомашинд мөргүүлэх осол ихээр гарч байгаа талаар ТЦА-наас мэдээллээ.
Иймд аль болох явган хүний гарцаар гарах, тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөсөн байна. Арванхоёрдугаар сарын 4, 5-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 493 дуудлага мэдээллийг бүртгэжээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд:
Явган зорчигч мөргөсөн осол 7 бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Мөргөлдсөн осол 1 бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн
Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн
Орон нутагт:
Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 216 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 165, орон нутагт 51 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл0
Баруун талдаа рультэй машиныг хилээр оруулж ирэхийг хориглох шаардлагатай байна. Тэнэг иргэд ч өөрсдөө баруун талдаа рультэй машин худалдан авч унахгүй байх шаардлагатай байна.
Гарцны ойролцоох гэрэлтүүлгийг сайжруулах шаардлагатай байна, түүнээс биш өмссөн хувцасны өнгөнөөс болоод машинд хүмүүс дайруулаад байгаа биш байх
Уулаасаа монголчуудыг 99 хувь нь бараан өнгийн хувцас өмсдөг. УБ-н шороо, утаанд өөр өнгийн хувцас өмсвөл харлаж бараантдаг.
хүүхнүүдээс нь утаа үнэртдэг цайвар хувцас өмсөхөд ялгаагүй хар болдог хүүхний гэрт ороход хувьсгалын өмнөх хар эсгий хурамш санаанд орно
Машин чинь хэт олширч, дуртай хүн бүр жолооч болдог учраас дутуу бэлтгэгдсэн жолооч нэртэй хүмүүс осол гаргах, согтуугаар жолоо барих зэрэг зөрчил байнга гаргаж байгаа юм. Энэ бүхнийг мэддэг мэддэг боловч хүний эрхийг зөрчихөөс айдаг учраас хязгаарлах ямар нэг үйлдэл хийдэггүй. Осол гаргаж л байдаг, хүний амь хохирч л байдаг, нөгөө нөхөр шоронд орж л байдаг. Иймэрхүү амьдрал үргэлжлээд л байгаа юм. Энэ тэгээд зөв юм уу? Байх л ёстой амьдрал уу? Ардчилсан нийгэм ийм л байх ёстой юм уу? Энэ бол хэт дураараа авирлагч нар нийгэмд бий болсны хор хөнөөл, гай түүтгэр, муу үр дагавар байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн чинь оюун ухааны жолоодлого алдагдан, оюуны хоосрол бий болсонтой холбоотой юм шүү дээ.
Мөн хөгжилтэй орнуудын хуучин машинаа борлуулдаг “Хар зах” болсны хор хөнөөл иймэрхүү байдлаар илэрч байгаа юм. Зах зээлийн нийгмийн сүүдэр, хар бараан тал нь биднийг “ дийлээд” байна, Бид түүнийг ойлгохгүй, хүний эрх, эрх чөлөө гэж хэт мэдэмхийрч, сүйрцгээж байна. Хүний эрх, эрх чөлөө хэрэгтэй, чухал уу, гэвэл чухал. Гэхдээ түүнийгээ ойлгохгүй,мэдэхгүй байна. Түүнд хязгаар байдаг гэдгээ ухаарахгүй юм. Дур зоргоороо авирлах, эрх чөлөө,хүний эрхээ зөв эдлэх гэдэг чинь ялгаатай шүү дээ!
Өглөө харанхуй гудамж гэрэл муутай байхад анхаарах хэрэгтэй.
iim garchigtai medee yabj baigaa ni eeree gamsig boljee!!!!yagaad neg ylas ornii niisleld baraan hybzastai hymyysiig onilood baigaa eseh?geed ene ylasiin tenchberiig haryylaj baina!ene ylasiin yabgan zorchigch mas auyltai syy geed heleed baigaa yum bis uu?....ikhenh ni sogtyygaaraa masin baridag ted neg l chagt dairch alah baih syy geed sanyylaad bna uu?.................
Yabgan hyn mergeed baina gedeg chini?neg l bis ee!!!!eryyl yhaantai hyn masin baridaggyi gesen yg biz dee!!!aimsigtaiya?.............
гэрэл ойлгох
Одооноос бараан хувцастай хүмүүсийг торгож байх саналтай байна. Хулгай л хийх гээгүй юм бол хүний нүдэнд тусаж гэрэл ойхоор гялгар хурц тод өнгийн хувцас өмсөж баймаар юм.