Солонгос охидууд Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагч охиныг зодож танхайрсан үйл явдлын тухай Гадаад Харилцааны Яам тодруулга хийжээ. Уг тодруулгад: "БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн оройн 20 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо.
БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй 12 дугаар сарын 2-ны өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд:
Энэ хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм." гэжээ.
Сэтгэгдэл0
Монголд ч гэсэн сургуулийн сурагч охид банди нар бие биенээ зодож дарамталж доромжилж гадуурхаж байдаг шдээ. Сүүлийн үеийн сургуулийн хүүхдүүд зодоон хийж архи ууж тамхи татаж бие биенээ доромжилж хүмүүжилгүй болж байна.
Бас хэдэн жилийн өмнө Солонгосын жудогийн охид манай шигшээгийн охидын хоолонд хэрэглэсэн дамск хийж өгч дуулиан болоход Солонгосчууд тэр дор нь мөнгөөр нам дарсан асуудал бий шүү. Хэрэглэсэн дамск шүү дээ. Асуудлыг ОУЖХ мэдэж байгаа. Одоо no naadam Монголхүү, Идэрээ, Отгонбаатар нар ЭСЯ-ны хаалгыг нүднэ гэдэгт найдая.
Тэр ижил хүйстнүүд мөнгө өгвөл л нүднэ.Тэдний эзэн элбэгдорж ийм юманд мөнгө зарахгүй. Тэр Мүүний шашны бууны нохой шүү дээ.
Ted Elbegeggiin gulugnuud Unen.
солонгосын бүх кинон дээр нэгнийгээ дарамталж бүлэглэн дээрэлхдэг түүх гардаг. Дарамтлужлсан хүүхэд нь аииа хорлож үхдэг шүү дээ.Тэр үлгэрийг хүүхдүүд нь амьдралд хэрэглэж байна. Энэ бол хаана ч байдаг зүйл.Урлагийн нөлөө ийм хүчтэй байдаг. Одоо манай боловсрол, ёс зүйн өрхийн хүмүүжил нэн дорой гэр бүлд өссөн тэнэг жаалууд солонгос киног дуурайж нэгнийгээ бүлэглэн гадуурхах болсон. Солонгос кино ийм хортой.
Солонгос кинондоо биш. Ардчилал гэх замбараагүй нийгэмд өсөж хүмүүжиж байгаатай холбоотой юм.
Энэ бол ганц биш зөндөө байгаа даанч илээр гарахгүй байгаа юм. Уг нь нээлттэй FB сайт нээчихээд live хийгээд байж болох юм.
...Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна... Хорионд байгаа юм уу, Амралтанд байгаа юм уу? Үүнийг юу гэж ойлгох вэ?
Манай ГЯЯам гэж хэдэн томчуулын хүүхдийг чихчихсэн тэдний хийж бодлого хариу нь иймэрхүү хачин юм ярьна даа
Хэдэн бохир воны төлөө хүүхдээ хүртэл золиосолж сууугаа гэр бүлийн хүн хогнууд нь бол жинхэнэ гахайнууд юм даа.
Хүүхдээ доромжлуулан доромжлуулан хэдэн халтар воны төлөө үхэн хатаж байгаа аав ээж хоёрт нь хариуцлага тооцох хэрэгтэй. Үр хүүхдээ хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүрэгтэй ш дээ.
Тэгээд яагаад тэр сургуульд нь үргэлжлүүлэн явуулаад байсан юм бэ яасан тэнэг эцэг эх вэ
Аль 7 сард болсон хэрэг одоо л дуулиан болж
Охины ээж аав нээрээ өдий болтол юу хийж байсан юм болоо! Элчин мэлчинд хандаж эрх ашгаа хамгаалуулах, тусламж дэмжлэг хүсэхээ мэддэггүй байсан юм болуу, эсүүл төр улсаа төлөөлсөн элчин төлөөлөгчийн газарт итгэж найдадгүй, хэл болж хөөгдөж баригдахаасаа айж нам байсан юм болуу? Эсвэл ийм дуулиан хэл ам болж нэмэр болохоосоо нэрмээс болно гэж бодсон юм болуу хөөрхий. Хэрэг хүлээх насанд хүрээгүй гэж байхгүй шд, ямар ч оронд насанд хүрээгүй хүүхдүүд Хэрэг хийсэн бол засан хүмүүжүүлэх, шийтгэх хууль тогтоол байгаашд,