Монголчууд өчигдөр Гэлүгба ёс буюу шарын шашныг үндэслэгч, Цастын мэргэдийн оройн чимэг, "Бодь мөрийн зэрэг" номын зохиогч, их эрдэмтэн Богд Зонхавын нирваан дүрийг үзүүлж, дүрст лагшингаа номын агаарт хураасан дүйцэн өдрийг дээр дооргүй нижгэр тэмдэглэв. Үүний өмнө ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс “Богд Зонхавын намтар, уран бүтээлийн судлалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Их, багагүй зул өргөж, буян номд шамддаг учраас "Зулын 25" хэмээдэг энэ өдрийг манайхан баахан хэрүүлтэй угтсан нь жаахан тиймхэн. Гэхдээ мухар сүсэг бус жаахан ёжилж хэлбэл, Богд Зонхав хувилгаан чанараа харуулж буян нүглийг ялгаж таниуллаа гэчихвэл бараг утга дүйх ч юм уу.
Учир юун хэмээвээс Богд Зонхавын хөшөөт цогцолбор барина хэмээн эрх мэдэлд ойр “бүлэглэл”-ийнхэн анх тооцсон төсвийг зургаа дахин өсгөж төлөвлөн улсын төсөвт сэмхэн шургуулаад батлуулах гэж байгаад баригдав. Хэрхэн санал оруулсан, хаанаас төсвийг нэмсэн, хэний санаа байсан гэхчлэн “Хэрүүлийн алим” сайд, гишүүдийн дунд өнхөрсөөр хариуцлага тооцох эзэн холбогдогч олдохгүй эцэстээ “төсвийг царцаасан” хэмээн аргалаад өнгөрч байх шиг.
Манайхаас бусад улс оронд бол энэ маш том луйврын гэмт хэрэг. Төсвийн хөрөнгийг шамшигдуулан завшихыг завдсан үйлдэл. Мөшгивөл түүнээс ч ноцтой хэргийн халуун мөрөөр орж мэдэх утасны сэжүүр цухуйж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй юм. Бурхан багшийн хөшөөг босгох ажлыг УИХ-ын гишүүд санаачлахдаа Төр шашны харилцааны талаарх хууль, Төсвийн тухай, Барилгын тухай хуулиудыг ноцтой зөрчсөний зэрэгцээ бурхан шүтээний нэрийг ашиглан, аялал жуулчлал хөгжүүлэх далбаан дор улсын төсвийг зүй бусаар ашиглах сонирхолтой байсан нь нэгэнт ил болсон. Энэ өнцгөөс хууль хяналтынхны анхааралд орсон байх. Мөрдөн шалгаж эхэлсэн ч болов уу.
Ямартай ч дээрх гэмт үйлдэл нь анхнаасаа зохион байгуулалттай байсан нь улам тодорхой болсоор байна. Тэр нь юу вэ гэвэл Богд Зонхав бурхны хөшөөг барих төсөв хөрөнгийг тооцохдоо, мөн энэ ажлын зураг төслийн магадлалыг хийлгэхдээ магадлал хийх эрхгүй этгээдээр хийлгэж зургаа дахин өндөр үнэтэй хэмээн баталгаажуулсан хуурамч баримт нотолгоо эзэн хариуцагчтайгаа ил болжээ. Тухайлбал, зураг төсөвт магадлал хийж баталгаажуулсан Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь төрийн ямар ч чиг үүрэг гүйцэтгэх ёсгүй бөгөөд барилгын өндөр үнэтэй магадлалаас тодорхой хувиар ихээхэн ашиг, өндөр үнэ хөлс авдаг, хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг тухай барилгынхны эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж иржээ. Түүгээр зогсохгүй шүүхийн шийдвэрээр магадлалын эрх, зөвшөөрөлгүй болох нь аль эрт эцэслэн тогтоогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэл хийж, анхааруулга мэдэгдэл хүртэл гаргасан байдаг нь ил болов. Гэтэл Бурхан багшийн хөшөөний барилгын зураг төслийг магадлан баталгаажуулах ажлыг Барилгын сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайд Ч.Номин нарын сайд нар хянаж шалгалгүй, улсын төсөвт 32.4 тэрбум төгрөг тусгасан байдаг.
Баримтыг мөшгин үзэхэд, Барилгын хөгжлийн төвөөс барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж байсан үйл ажиллагааг хууль бус болохыг Улсын Дээд Шүүхийн 2020 оны аравдугаар сарын14-ний 376 тоот тогтоолоор тогтоож, таслан зогсоохыг Барилга хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэсэн байх юм. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2021 оны сард 62-тоот тушаал гаргаж, Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийж байгаа үйлдлээ таслан зогсоохыг Барилгын хөгжлийн төвд даалгасан шийдвэр ч бас гаргаж байжээ.
Барилгын хөгжлийн төв нь ч өөрөө Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн 1/ 2122 тоот, гуравдугаар сарын 26-ны 1/549 тоот албан бичигтээ барилгын зураг төсөлд “магадлал хийж дүгнэлт хийхгүй” болсноо албан ёсоор мэдэгдсэн байх юм.
Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Барилгын хөгжлийн төвд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийж, зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргахгүй байх мэдэгдэл хүргүүлж, улмаар магадлалын ерөнхий дүгнэлтийг баталгаажуулдаг тамга тэмдгийг нь энэ сарын 03-нд устгалд оруулж акт үйлдсэн баримт байгаа юм.
Ингэснээр Барилгын хөгжлийн төв нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхгүй, магадлалын ерөнхий дүгнэлтийг өөр нэр, хэлбэрээр хуурамч хүснэгт бланк, тэмдгээр дүгнэлт үйлдэх эрхгүй болсон байдаг. Тэгвэл Барилгын хөгжлийн төв нь өнгөрсөн оны 10 сард магадлал хийх эрхгүй болсон байхад энэ этгээдээр Бурхны хөшөө цогцолборын барилга байгууламжийн зураг төсөл, төсөв хөрөнгөд 2021 оны есдүгээр сард магадлал хийлгэсэн нь анхнаасаа хууль зөрчсөн, үгсэн хуйвалдсан, залилангийн гэмт хэрэг гэж үзэх үндэстэй нь тодорхой байгаа юм.
Богд Зонхавын хөшөөт цогцолборын барилга байгууламжийг хамгийн өндөр үнэтэй материалаар дээд зэргийн чанартай барихад (хөшөөны үнэ хөлсийг тооцохгүйгээр) ердөө 5.2 тэрбум төгрөг л хангалттай гэж төсөв үнэлгээний экспертүүд үзжээ. Гэтэл Барилгын хөгжлийн төвийн магадлалаар 18.0 тэрбум төгрөг гэж баталгаажуулсан нь бодит өртгөөсөө 3-4 дахин өндөр байхаар баталгаажуулсан нь ямарч үндэслэлгүй, барилгын үнийг зохиомлоор өсгөсөн, санаатай үйлдсэн, ноцтой гэмт хэрэг гэдэгтэй ч дээрх экспертүүд санал нэг байгаа аж.
Өөр нэг ноцтой асуудал нь Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх дүрмийг Засгийн газар баталсан бөгөөд энэ дүрмээр барилгын зураг төслийн магадлалыг хийхдээ “Магадлалын ерөнхий дүгнэлт” гаргах ёстой байдаг юм байна. Гэтэл Бурхан багшийн хөшөөний магадлалыг Барилгын хөгжлийн төвөөс “Магадлалын дүгнэлтүүдийн нэгтгэл” нэртэй хуурамч тамга дарж баталгаажуулсан нь бас нэг гэмт үйлдэл болжээ. Учир нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэхдээ “Магадлалын ерөнхий дүгнэлт” гаргадаг тамгыг нь хурааж устгасан байхад “Магадлалын дүгнэлтүүдийн нэгтгэл” гэсэн тэмдэг хуурамчаар үйлдэж магадлал хийжээ. Тэгэхээр энэ үйлдлээрээ байгууллага хүмүүсээс хууль бусаар хөлс, төлбөр хурааж байгааг Барилгын болон Сангийн сайд судлан шийдвэрлэж, хуурамч баримт, тамга тэмдэг хийж хууль бус үйл ажиллагаандаа ашигласан гэмт хэрэгт нь хариуцлага ногдуулах л учиртай.
Эцэст нь хэлэхэд Богд Зонхавын хөөшөт цогцолборын төсвийг тойрсон гэмт хэрэг сайд нарын ажлын хариуцлагатай ч холбоотой болж таарч байна. Иймд асуудлыг нарийн судалж, улс орон хийгээд Монголыг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан их эрдэмтний нэр төрийг гутааж, татвар төлөгчдийн мөнгөнд шунаж, хууль зөрчсөн энэ мэт гэмтнүүдийг АТГ, хууль хяналтынхан болон Үндэсний аудитын газраас нэн яаралтай шалгаж ил тод мэдээлээсэй.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хэнтийн БаянОвоод эзгуй талд хоер хуний яаж ч байгаа нь мэдэгдэхгуй шавар овоолсоноос нийслэлдээ ийм цогцолбор байвал зугээр ч юм уу
БЭЛДЭЖ БАЙГААД УЛСЫН МӨНГӨ ЛУЙВАРДСАН БАЙНА ХУУЛИЙН ӨМНӨ ЭД НАРЫГ АВЧИРАХ ЦАГДАА МӨРДӨГЧ БАЙГАА БОЛ ОД БОЛОХООР ХЭРЭГ БАЙНА ДАА УУЛ НЬ АЙН
Монголд манж хятадын шээснүүдээс гадна түвд тангадын шээснүүд маш олон бий..
энэ их хуурамч хөшөө бариж байгаа барилга цөм худал хэд дахин нэмсэн үнээр хийж ард түмнийг шулдаг жишээ нь ганц автобусны карма хийхэд зөвхөн зураг нь тавин саяаар хийж байсан гэнэлээ хот хөдөөгүй нэг стандартын сургууль цэцэлэг улаан булан клуб музей соёлын ордон орон сууцны барилга адил үнэтэй байх ёстой шашныг мандуулагчдад мөлжүүлсээрд түмэн тартагтаа тулж байна ялангуяа оршуулгын шашны зан үйлийг төр засаг бараг албан ёсны мөлжлөгийг баталгаажуулж байна
Данх бидон толгойтууд их хурлаас баталсан бол угуй бол данс толгойт ганцаараа ялаа уурэх болждээ..юун намын дарга бэрх тосгоны манаачаар цолж явуулах ч багадах ялтай хэрэг уйлджээ..ард тумний татаварын монгиийг хуйвалдан завших гэмт хэрэг
Наадуул чинь хотыг тойруулж 108 суваога барина гэж нууцаар хуралдаж байна шүү
Юу болоод бгм бэ Гончигсум минь Авэ Мария Тэнгэрийн эзэн минь
Сүүлийн үед шарын шашны лам нар төсвийн хөрөнгөөр барилга барих бүрд очин үл мэдэх харь хэлээр үглэн газарт нэг зүйл булж байна. Энэ явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Бас Гандан сүмийн тэргүүн Чойжамц нь яруу найрагч Цоодолын Хуланг жирэмслүүлэн хүүтэй болгосон гэсэн яриа олны дунд гарсаар олон жил боллоо. Чойжамц ДНХ-н шинжилгээ өгч нэрээ цэвэрлэж авах ёстой байтал таг дуугүй, харин УХНА Хүрэлсүхээс Номун хан гэсэн цол авчихаад явж байна. Сүүлийн 30 жилд АНУ-аас гаралтай олон эхнэртэй байхыг дэмждэг мормоны шашин УБ-н гэр хорооллын хүүхдүүдийн 70 хувийг АНУ явуулна хэмээн амлаж элсүүлчихээд байна.
Тасганы овоон дээр нэг муу зонховын хөшөөг барьчих мөнгөтэй аавын хүүнүүд монголд их олон бий !! Энэ эрхийг хувийн хэвшилд хурдан өгөөчээ !! Заавал төр оролцох шаардлага огт байхгүй ! Мөнгөгүй байж оролцож булайгаа чирээд бүр эрүү мэрүү үүсэхдээ тулаад сүүлдээ ёрөнхийлөгч нь хүртэл оролцоод та нар ичдэггүй хүмүүс үү !! Хэрвээ барьж чадвал дотоод гадаадын хүмүүс нь очдог том газар болно ! Бариагүй байхдаа ингэж алдаршиж байгаа юм чинь !
Монголд хариуцлага хүлээдэг хүн гэж байх биш дээ. Video байвал эвлүүлэг гээд,зураг байвал фотошоп гээд, мэдээ байвал улстөрийн зорилготой харлуулах гэсэн оролдлого гээд хэлчихнэ. Тэгээд сууж байхад яах юм та нар :)
МОНГОЛ УЛСАА ГЭЖ ККК
зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, залилан, хуурамч баримт бүрдүүлсэн, хуурамч тамга, тэмдэг ашигласан, мөнгө идсэн, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн гээд олон гэмт хэрэг үйлдсэн нотлох баримт нь ил байхад хууль хяналтынхан шалгахгүй, огт дуугүй, ажлаа хийхгүй байгаа нь тэдэнтэй нэгдчихсэн, хуйвалдчихсан мэт харагдаад байна даа
Шунал юм даа
Энэ асуудалд хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулж ажлаа хийх цаг болжээ.
Энэ бол 1 жишээ. Хичнээн ийм юм байгаа бол.
Улсынхаа нийслэлд Их эзэн Чингис хааныхаа цогцолбор хөшөө байриагүй хэвтэж, нэг төвд ламын хөшөөг барина гэдэг бол угаасаа утгагүй зүйл шүү.Монгол улс улам уруудаад байх боллоо.
Ер нь энэ улсын төсвийн зарцуулалтыг шилэн болгохгүй бол ард түмний өмчид эрх мэдэлтнүүд элдэв төсөл нэрээр дэндүү гар дүрээд байх шиг ээ.
Garchigiig ih zuv ugsun bna. Burhanii ner barij hulgai hiij boldoggvi yum bna. Bogd Zonhoviin nomond hulgai luivriig horiglo son baidag bailgvi dee! Bolovsrolgvi buh hvn tvvniig medehgvi tenegtej mangartaj baigaa ni ene dee !