Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газар чөлөөлж байна. Эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ю.Одгэрэл “Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 40 гарааш буулган, явган хүний зам, авто зогсоол хийсэн. Бусад байршилд тохижилтын ажил хийхээр төлөвлөн, ажиллаж байна. Түүнчлэн ирэх онд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгахаар төлөвлөн, судалгаа хийж байгаа. Төлөвлөгөө батлагдсаны дараа газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулна” гэж мэдээлэв.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай А/250 дугаар захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Тус захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын A/454 захирамж гарч, дээрх гараашнуудыг чөлөөлж буй юм. 2021 онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 60 орчим гарааш буулгаж, газар чөлөөлжээ.
Сэтгэгдэл0
өвлийн хүйтэнд сумъяабазар ард түмнийг зутрааж байна даа байгуулсан худалдаж авсан хөрөнгө мөнгийг нь сүйтгэж байна даа энэ уртааш дөрвөн метр газар дээр дахиад 4метр машин тавина Гарааш байсан газрын үүдэнд бас нэг машин тавина байсан байгаагүй нь ялгаагүй биз дээ наад гарааш чинь хойт талдаа даланд тулсан байгаа юм бишүү
Хужаа Миеэ буриад Батүүлийнхэн донгосоцгоо. Ард түмнээс дээрэмдсэн газрыг харин ард түмэн эргүүлж авч байна.Энэ бүх жорлонгуудыг бүгдийг нь буулга.
Хэдийгээр энэ хүмүүс зөвшөөрөлгүй гараш барьсан ч төр ингэж дээрэлхэж төмөр нүүр үзүүлж байгаа нь шударга бус. УИХ, ЗГ өөрсдөө гэм хэрэгтэн, авилгачид, хүчиндэгчдээр дүүрэн байж өөрсдөө хуулийн хариуцлага хүлээдпэггүй мөртлөө ядарсан иргэдээ зөвшөөрөлгүй энэ тэр гэж эд хөрөнгийг нь нурааж, тараахдаа гаргуун байгаа нь муухай л юм.
энэ улаанбаатарт зөвшөөрөлтэй юм гэж юуг яриад байнаа хууль бус хулгайгаар хувьчилж авсан касны мөнгөөр авсан цирк кино театр барилгаа буцааж өгчихөөд зөвшөөрөл хууль яриарай
Ер нь бол зөв шүү. зөвшөөрөлгүй газар барьсан граж худалдаж авсан бол одоо хохь нь л гэхээс. Энэ бол дараа дараагийн хүмүүст сургамж болох ёстой....
Сухбаатар Дуургийн 7-р хороо 11-р хорооллын 2-р сургуулийн ард ургэлжилсэн урт гражийг буулгаж газар чолоолох хэрэгтэй байгаа шуу, Энэ Гражууд Маш олон жил амь бохтэй оршиж олон тумнийг амьдрах нохцлийг нь хохироож байгаа
Буулгах нь зөвөө мэдэгдэл хүргүүлсэн байсан. Тиймээс нүүлгэж буулгах нь зөв шүү одоо цагт граж хэрэгггүй
зарим нь зөвшөөрөлгүй гдг нь үнэн. Гэвч хойд талын 6 граж 40 гаран жилийн өмнө баригдсан халаалттай, ГХЯ өмчид бсан. Бас суурин дээр нь замд тулгаад явган хүний замыг дайруулж орон сууцны байшин барьж бна. Иргэд тэмцээд МХГ ирээд жагсаад дийлээгүй. Энэ бол луйвар
Хөгжлөөс соёлоос зуун жил хоцорсон хөөрхий хоцрогдсон орк монголчууд.
zuvuu zuv
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Double Standard гэж энэ дээ. Жирийн иргэдийн мөнгөөрөө худалдаж авсан гаражийг сүр бадруулж буулгачихаад нөхөн олговор олгохгүй. Богд Ууланд зөвшөөрөлгүй барьсан орон сууц, хаусыг яаж ч чадахгүй.