“Манай хөрш айл үнэхээр хэцүү. Долоо хоногт 2-3 удаа зодоон болж, эхнэр, хүүхдүүдийнх нь уйлах чимээ хонгилоор нэг сонсогддог. Хүний амьдрал надад ямар хамаа байх вэ гээд нэг хэсэг чимээгүй байсан. Сүүлдээ эхнэр, хүүхдүүдээ гэрээсээ хөөж гаргаад байхаар нь цагдаад мэдэгдчихсэн юм. Гэтэл эрүүлжүүлэхээс буцаж ирээд “Хүний амьдралд хөндлөнгөөс битгий оролц. Та нарт хамаагүй” гэж гэрт дайрч орж ирж баахан дарамталсан. Түүнээс хойш айгаад юу ч мэдээгүй юм шиг чимээгүй явах болсон” гэж 37 настай Н бидэнд ярилаа. Тэр хөрш болоод 12 жилийг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд хүчирхийлэл намжсангүй. Цагдаад мэдэгдээд ч асуудал шийдэгдээгүй тул амаа хамхин, түүний эхнэр болоод хүүхдүүдийнх нь өмнөөс шаналж суугаа тухайгаа бидэнд хэллээ.Дээр өгүүлсэн энэ жишээ бол Монгол Улсын аль ч өнцөг булан, дүүрэг, хороо, орон сууц, гэр хороололд тохиолддог дүр зураг юм. Бусдын амьдрал бидэнд хамаагүй гэх бодлын улмаас мянга мянган хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн улмаас нулимстайгаа өдөр хоногийг өнгөрүүлж байгаагийн нотолгоо нь энэ.
ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭГЧ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ХҮНИЙГ МЭДЭХ БОЛОМЖГҮЙ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-150 дуудлага, мэдээлэл тогтмол ирдэг байна. Тодруулбал, улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 157 мянга орчим гомдол бүртгэгдсэнээс 17 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 903 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн үзүүлэлт юм.
Энэ нь зөвхөн хохирогчид болоод түүний эргэн тойрны хүмүүсээс цагдаагийн байгууллагад мэдээлж байгаа хэргийн тоо. Үүний цаана мэдэгдээгүй нууц олон гэр бүлийн хүчирхийллийн хэрэг үйлдэгдэж байгаа. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын зарим нь хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй, мэдсэн ч өөрийн болон гэр бүлийн нэр хүндээ боддог, санхүүгийн хувьд хүчирхийлэл үйлдэгчээс хараат болсон байх эсвэл дахин хүчирхийлэлд өртөж улам их өвдөлт шаналал мэдрэх вий гэдэг айдсаасаа болж ихэвчлэн хуулийн байгууллагад хандахгүй байх нь олон. Тиймээс ихэнх тохиолдолд хүчирхийлэл урт удаан хугацаанд үргэлжилж, улам даамжирсан байдаг. Үүнээс гадна иргэн Н-ийн ярьсанчлан хүчирхийлэл мэдүүлэгчийг хамгаалах, нууцлах эрх зүйн орчин манай улсад бүрэн төлөвшөөгүйгээс олон хүн хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрч ирсэн юм. Хүчирхийлэл үйлдэгч хэргийн материалтай танилцахдаа хэнээс ямар дуудлага, мэдээлэл ирсэн талаар мэдэх боломжтой байсан нь мэдээлэгчийн аюулгүй байдалд хамгийн ихээр хохирол учруулж, улмаар дахин дуудлага өгөхөө болиход хүргэдэг байв. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэрчийн мэдээллийг задруулсан, аюулгүй байдал алдагдуулсан гэх гомдол, мэдээлэл хуулийн байгууллагад их ирдэг байсан ч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноос хойш ийм гомдол дахиж бүртгэгдээгүй гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.
Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байхад гэр бүлийн хүчирхийллийг “мэдээлэгч”-ийн аюулгүй байдалд эрсдэл учирсаар байсан. Учир нь тухайн үед хүчирхийлэл үйлдсэн этгээд зөрчлийн хэргийн материалтай танилцахдаа хэн гэдэг хүнээс ямар утгатай дуудлага, мэдээлэл өгсөн талаар мэдэх боломжтой байсан юм.Харин цагдаагийн байгууллагаас олон улсын байгууллага, төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтран холбогдох газруудад санал хүргүүлсний үр дүнд Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтан нь хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байх заалтыг хуульд тусгаж өгсөн байдаг. Ингэснээр мэдээлэл задрах асуудал нэг мөсөн арилсан” гэж ярилаа.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан гээд хүн бүр мэдээлэх үүрэгтэй гэж тусгасан байдаг тул хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхөө больж, цаг тухайд нь мэдээлдэг байя. Энэ нь одоогийн нийгэмд тулгарч байгаа хамгийн ноцтой асуудлыг шийдвэрлэхэд тусалж байгаа иргэн таны асар үнэтэй хувь нэмэр юм.
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг шалгасан эрх бүхий албан тушаалтан нь хэргийн материалыг хүчирхийлэл үйлдсэн этгээдэд танилцуулахдаа хаанаас, хэнээс дуудлага мэдээлэл өгсөн, хөндлөнгийн гэрчийн өгсөн мэдүүлгийг хүчирхийлэл үйлдсэн этгээд болон өмгөөлөгчид нь танилцуулахгүй байх заалтыг хуульд тусгаж өгсөн. Ингэснээр мэдээлэл задрах асуудал арилсан.
ХОХИРОГЧИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХЭД ХӨНДЛӨНГИЙН ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ХАМГИЙН ЧУХАЛ
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ оны эхний найман сард 816 иргэн хохирсоны 87 хувь нь эмэгтэй, есөн хувь нь хүүхэд байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн 56 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч өөрийн биеэр хуулийн байгууллагад хандах тохиолдол бага. Хохирогч хүчирхийллийг дахин амсахгүй байхын тулд, магадгүй үр хүүхдэдээ олон дахин айдас мэдрүүлэхгүйн тулд хүчирхийллийг дуугүй тэвчсээр л байдаг. Өөрийн эцэг эх, хамаатан садангаасаа ч хүчирхийлэлд өртөж байгаагаа нуух нь элбэг.Хүчирхийлэл ийм байдлаар даамжирсаар хохирогч амь насаа алдах эсвэл хохирогчийн биед хүнд гэмтэл учрах эрсдэлтэйг иргэд санах ёстой. Иймд гэр бүлийн хүчирхийллийн урт удаан хугацааны энэ тойргийг таслан зогсоох, хохирогчийг эрт илрүүлэхийн тулд хөндлөнгийн хүний мэдээлэл хамгийн чухал.Иймээс хөрш айл эсвэл эргэн тойрны тань хэн нэгэн хүчирхийлэл үйлдэж байгааг харсан, мэдсэн, сонссон бол тухайн хүндээ мэдэгдэлгүйгээр цагдаагийн байгууллагад мэдээлэх шаардлагатай. Өнгөрсөн цаг үетэй харьцуулвал таны мэдээлэл хуулиар хамгаалагддаг болсон учир хүчирхийлэл үйлдэгчээс ямар нэгэн дарамт ирэхгүй юм.
Б.Должинжав
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл0
Хүчирхийлэл удамшдаг юм. Хүчирхийлэлтэй айлд амьдарсан хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч эцэг эх болдог. Тэр хүчирхийлэгч эцэг эх дахин хүчирхийлэгчийг бий болгоно. Ингээд л хүчирхийлэгч хүчирхийлэгчээ төрүүлээд л яваад байна гэсэн үг. Үүнийг зогсоох ямар ч боломжгүй.
Анандбазараас эхлээд хариуцлага тооцох хэрэгтэй. Занданшатар л саад болоод байгаа
Европод яагаад хүчирхийлэгчид,эрүүгийнхэн байдаггүйг бодож үзсэн үү. Аугаа Фюрер европын бүх хүчирхийлэгчид эрүүгийнхэнийг бүгдийг нь гэр бүл ,удмаар нь шатаах зууханд хийгээд их цэвэрлэгээ хийчихсэн юм. Европчууд угааасаа ийм ёс зүйтэй ариун амьтад байсан юм биш шүү. Их цэвэрлэгээ хийх ёстой.
Хүчирхийлэгч гэхээр л агсам тавьж эхнэр хүүхдээ зовоодог эр нөхөр гэх түгээмэл ойлголт учир дутагдалтай. Би лав эхнэртээ өчнөөн жил хүчирхийлүүлж бгаад сүүлдээ арга тасраад 2 хүүхдээ орхиод зугтаасан, тэгсэн бас л би буруутайд тооцогддог. Охин үрээ багаас нь биеийг нь даалгаж амьдралд бэлтгэж, хүний үг сонсож сургалгүй хэт эрхлүүлж, дэндүү дураар нь өсгөөд бас болоогүй амьдралд нь оролцож үргэлж миний охиныг авч суучаад үгээр нь явсангүй, алт мөнгөн дээр хөлбөрүүлсэнгүй гээд зарим хадам нэртэй авгайчууд хүчирхийлэгч шүүдээ. Афганистанд Талибууд хөөрхий хүүхнүүдээ хэтэрхий чангалдаг сурагтай, уг нь манай экс шиг 100 хүүхэн очиход л Талибуудын хулхи шалдаа бууна шд, за тэгээд бүгд ээжтэйгээ очвол хэдхэн сарын дараа Талиб гэж байгууллага түүх болж үлдэнэ дээ. хахахаха
Үхэр монголчуудын өдөр дутмын үйлдлийг хүчирхийлэл гэнэ.
Орос Женко буриад Баяр хоёр адилхан 4 авгай сольсон.
Гурван сая монголчууд АН МАН гэгч хоёр хүчирхийлэгчийн гар доор 30 жил зовсон доо.
гэр бүлийн хүчирхийлэл гэдэг сэдэв чинь зарим хүнйи хувьд мөнгө олох, нэр хүндээ өсгөх сайхан далим болсон ш дээ. Хэчнээн сайхан залуус гэр бүлийн хүчирхийллийн хууль гэдэг монголын хөрсөнд тохирохгүй хуулиас болж ажил, амьдралаараа хохиров. Ууртай ааштай, шуналын бузар муухай хүүхнүүд хайран залуусын амьдралаар тоглосон доо!
хөнгөн явдалтай, ямарч халамжгүй тэнэг хүүхэн, хүмүүжилгүй хүүхдээ загнасан хүн яахаараа хүчирхийлэгч болдог юм бэ? Хүүхдээ дураараа нь тавьбал буруу хүмүүстэй нийлээд архи, хар тамхи хэрэглэж засрашгүй гэмт хэрэгтэн болно ш дээ.
Одоо ардчилал хүний эрх гээд хүүхэддээ ч үг хэлэх эрхгүй болж байх шиг байна.
Хүнтэй гэрлэж хамт амьдрах нь хүсээд байх зүйл биш. Үргэлжийн хэрүүл зодоон уур хилэн стресс сэтгэл гутрал.
Муу амиа хичээсэн хүчирхийлэгч.
Цагдаад мээдээлчихлээр л зучирхийлэгч байхгуй болчихгуй ээ Хучирхийллийн эсрэг тэмцэе гэвэл асуудлыг уг ундсэжр нь барьж ав Ажилгуйдэл ядуурал архидалт хучирхийллийн гол шалтгаан юм Эхнэрууд оорсдоо сайн хооцолд Архинд донтогсодоо юуны омно эмчлуул Тороос албадаж ажил хийлгэхээс нааш хучирхийлэл байсаар байна
Архи уудаггүй хэрнээ хүчирхийлэл үйлддэг хүмүүс олон байна.
Муу нуухаар сайн илчил
Цээр багадаад
Одоо үед ганцаараа ганц бие амьдарсан хамаагүй дээр шүү. Хүнтэй гэрлэж хамт амьдарвал эхнэр нөхрүүд хоорондоо үргэлж хэрэлдэнэ зодолдоно стресстэнэ бас хадмуудтайгаа хэрэлдэнэ муудалцана стресстэнэ. Тэгээд хөгширсөн хойно хүүхдүүд нь зовооно тарчлаана. Насны зовлон болно доо.
Ад зэтгэр шуламын хорлол
1990 оноос өмнө бол эрчүүд эмэгтэй хүн зодож байгаа лалрыг барьж аваад цустай хутгаад нүдчихдэг байж билээ. Иргэд ч зөв зөв гэдэг байсан.Цагдаа бол зөв, болж гэдэг байсан. Одоогийн дүр эсгэсэн хуурамч ардчилсан жорлонд бол хүчирхийлэгчийг цохивол өөрөө гэмт хэрэгтэн болно. Цагдаад хэлвэл гэр бүлийн маргаан гэнэ. Тэр нь ч бараг үнэн юм билээ.Зодуулсан 100 эмэгтэйн 95 нь манай нөхөр буруугүй гэж мэдүүлдэг гэж байгаа. Яагаад гэхээр эмэгтэйчүүд өөрсдөө хэрүүл өддөг,өөрсдөө танхай балмад,бүдүүлэг ёс зүйтэй болсон учир эрэгтэй хүнийг өдөөн гэмт үйлдэл хийлгэдэг болсон юм байна.Тэгэхээр сайн дураар зодуулах хүсэлтэй иргэд байгааг хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Гомдолгүй гэсэн бол дахин гомдлын дуудлага авч татвар төлөгчдийн бий болгсон төсвийн хөрөнгө үрэхгүй байх нь зөв.Дуудлага бүрт шатахуун ,цаг хугацаа үрж байна. Удмын хүчирхийлэгчид,далд цус ойртолтын омог шартай өвчитнүүдийг шоронд биш Шархаданд аваачиж эмчлэх шаардлагатай. Албадан эмчлээд үйлдлээ давтвал шоронд бүх насаар нь хорих ёсто
Манай АН гэгч чөтгөрийн оромж хүний эрх гэдгийг завхруулж тархи угааснаас нугалаа үүсч хүчирхийлэл үйлдэж байгаагаа хүртэл хүний эрх гэж тайлбарлах хэмжээнд тэнэглэл үүссэн. Өөрсдийгөө аймаар ардчилсан улс болохоо гайхаад, Хойд Солонгосыг дарангуйлагч дэглэмтэй гэж ирээд дүвчигнэж, хүний эрхээ эдэлж байгаа нь энэ гэж дур зоргын үйлдэл хийж эхнэр,нөхрөө заавал өөрийнхөөрөө байлгах гэдэг ёс зүй өөрөө дарангуйлал гэдгийг ухааны тэнхэлгүй тархины тураалтай иргэд ойлгохгүй байна. Чиний эрх чиний хамрын үзүүрээр төгсгөл болдог гэдгийг ойлгуулах нь зөв. Одоо цөөнхийн дарангуйлал тогтоож олонхид үзэл бодол байр суурины тулгалт дарангуйлал үүсгэж элдэв суулт жагсаал хүртэл хийдэг боллоо. 300 архичин талбай дээр жагсаад 3 сая хүний эрх ашгийг үгүйсгэж Засгийн газар огцор гэж орилдог болтлоо элийрч дэмийрсэн байна. Нийгмийн оюун санааг ингэж бузарлажээ.