sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгууль урьд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй аядуу тайван, элдэв халалтгүй явагдаж байна. Гэхдээ бас яаж зүгээр яахав, АН-ын жагсаал, иргэн Г.Ган-Очирын хийсэн мэдэгдэл, түүнийг эрэн сурвалжилж буй хийгээд баривчилсан зэрэг үйл явдал өрнөж буй юм.
Товчхондоо бол эрх баригч МАН-д тулгарсан ганц том асуудал бол иргэн Г.Ган-Очирын "Миний бие Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар авсан гэх хэргийн гэрч, хохирогч болсон бөгөөд энэхүү хэрэг нь сонгуулийн санал хураах хар машиныг хакердах замаар ард иргэдийн саналыг луйвардсан бодит баримттай, эрүүгийн гэмт хэрэг юм" гэсэн агуулгатай мэдэгдэл болоод байна.
Учир нь сонгуулийн саналыг засварлаж болдог л юм бол иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн үр дүнд итгэхгүй байх нөхцөл байдал үүснэ.
Гэтэл эрх баригчдад тулгарсан энэ нөхцөл байдал ердөө ганцхан хүний тэнэг үйлдлээс үүдэлтэй юм.
 
Тодруулбал Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа НИТХ, Баянгол дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшээд байх үедээ мөнөөх Г.Ган-Очиртой уулзсан байдаг.
 
Энэ үеэрээ төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах гэсэн зүйлчлэлтэй гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийн, "Мхн, за эгч нь бол яг үнэнийг хэлэхэд эхлээд тийм юм байж болдог! юм уу? гэж асуусан тээ. Тийм юм байж болдог юм уу? Гэхдээ, яахав хүн болгон л хэлдэг л дээ. Хүн л хийж байгаа юм чинь тиймэрхүү зүйлс байж болдог л гэж байгаа юм л даа. Гэхдээ энд бол одоо миний талаар ч юмуу хувь хүний талаар сөхөж биш, эерэгээр бодоход би өөрийнхөө л эрх ашгийн төлөө л ярьж байгаа юм. Тэгээд дүүргийнхээ намын 250 хэдэн мянган сонгогчид, дээрээс нь бас цаашлаад нэмэгдэх байлгүй тээ? Тэгээд бид нар өнөөдөр нөхцөл байдлыг мэдэж байгаа учраас зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүс хувийн эрх ашгаараа хувийн юм хийдэг болвол бас тийм юманд орж байгаа юм билээ гээд ярьдаг. Айдас, хардлага хардалт ч юмуу... бүр бүхий л төвшинд байдаг. Ийм зүйлийг бас байдаг л гэж хүмүүс ярьсаар л...За одоо жишээ нь МАН-аас Сэмжид, АН-аас Энхболд бид 2 нэг тойрогт өрсөлдөж байгаа. За би дугуйлахдаа бол хэнийг ???-г дугуйлна. Энэ санал над дээр ирэх хэрэгтэй байдаг. Энийг яаж ирүүлэх үү?...
 
Уншихад л энийг баллаад, энийг уншаад гардаг л бол шууд ДАВАЙ!...
 
Уншуулаад л тестлээд үзэхэд л өөр хүн дугуйлчихсан байхад Сэмжидмааг л дугуйлчихсан гараад ирвэл болж л байгаа байхгүй юу." гэсэн баримт болон үлдсэн байдаг.
Б.Сэмжидмаагийн энэ бодлоггүй үйлдэл өөрт нь итгэл үзүүлж,дэмжсэн МАН-ын хамт олноо бүхэлд нь чадчихсан гэж хэлэхэд болох юм. Ийм л ганцхан хүний тэнэг үйлдэл МАН-д том асуудал үүсгэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар хүртэл гай балаг тарьсаар байгаа нь залуу улс төрчдөд сургамжтай түүх болох биз ээ.
 
С.Сарнай