"ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү" сэдвээр Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр тэд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдэгдэл хүргүүлж, хариуг дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг шаардсан юм.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ҮЭХорооны дарга О.Баатарчулуун: "ХӨСҮТ дээр ТЕГ, ЦЕГ-ын ЭЗГХТТасгийн хамтарсан шалгалт орсон нь үнэн. Ажиллаж байгаа. Хачирхалтай нь энэхүү шалгалт орсноос 2 хоногийн дараа livetv гээд цахим хаяг дээр энэхүү шалгалттай холбоотой мэдээлэл олж авсан. Энэ мэдээлэлд ХӨСҮТ-ийн эмч нар монгол улсыг коронавирусын цар тахалд живүүлсэн үү? Гэсэн ийм хүнд гарчигтай, тодорхой зохиолтой, жүжиглэлттэй тодорхой зохион байгуулан, цар тахлийн голомтонд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдийг илтээр буруутгасан ийм нэвтрүүлэг гарсан.
Энэ нэвтрүүлэг гарснаар цар тахлын голомтонд ажиллаж байгаа эмч ажилчдад, ХӨСҮТ-ийн эмч ажилчдад маш хүнд цохилт болсон, сэтгэл санааны. Дээр нь монголын ард түмэнд ч маш хүнд цохилт болсон. Энэ 2 хоногийн хугацаанд үнэхээр бодит байдлаас илт гуйвуулсан, шууд ХӨСҮТ-ийн эмч, ажилчдийг буруутгасан энэхүү нэвтрүүлэг гарснаар яг тэр цар тахлын голомтонд ажиллаж байгаа эмч ажилчид маань энэ 2 хоногийн хугацаанд маш хүнд нөхцөлд, сэтгэл санааны маш их дарамтанд байна.
Өчигдөр би энд нэр дурьдагдсан эмч нартайгаа уулзсан. Үнэхээр энэ 2 хоногийн хугацаанд бид ажлаа хийх ямар ч хүч, тэнхээгүй болчихлоо, ажилдаа төвлөрч чадахгүй байна. Нойргүй хонож байна. Бид нар яагаад 2 жил зүтгэчихээд, хийсэн ажлынхаа төлөө буруутгагдаж байгаа юм бэ? Бид нар ийм буруу зүйл хийх хүмүүс биш гээд уйлаад хэлж байгаа юм. Уг нь тэр хүмүүс өнөөдөр ирэх ёстой байсан ч, лабораторийн ачаалал ихэссэнтэй холбоотойгоор ажлын байран дээрээ байж байна. Ажлын ачааллаас болоод тэр хүмүүс маань хэвлэлийн хуралд оролцож чадсангүй ээ. Өчигдрөөс эхлээд цахим орчинд энэ мэдээлэл батлагдлаа гэж нотлогдсон мэтээр тарж эхэллээ. Тэр 50,000 хүнийг сөрөг болгосон гэсэн 3 эмчтэй холбоотойгоор энэхүү 3 эмч 80,000 төгрөгөөр сөрөг гэдэг бичиг гаргажээ. Тэр бүү хэл Сайханхүү эмч 21260 хүний шинжилгээг 80,000 төгрөгөөр үнэлж 1,7 тэрбум төгрөг идсэн байна, арай ч дээ гэсэн мэдээллүүдийг цахим орчинд явуулж эхэллээ. Үүнийг бид харахдаа энэ бол үнэхээр зохион байгуулалттайгаар цар тахлийн дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-ийн эмч, ажилчид руу зохион байгуулалттайгаар гүтгэж, оруулж байгаа юм байна гэдгийг ойлгож байгаа юм. Энэ бол ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч ажилчдад буруу өгөх гэсэн зохион байгуулалттай улстөрийн үйл ажиллагаа байна гэж харж байна.
Өнөөдрийн энэ нөхцөл байдал хүндэрч, халдвар өдөрт 1000-аар нэмэгдэж, нас баралт өдөр бүр нэмэгдэж байгаа энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн ажилчид, тархвар судлаачид Засгийн газар, Улсын онцгой комисст бүгдийг хэлж байсан. Нөхцөл байдал ингэж хүндрэх нь байна шүү, энэ хөл хориогоо маш сайн хийгээчээ гэж манай мэргэжилтнүүд хэлж байсан. Энэ сайд дарга нарын олон зөвлөхүүд, эрдэмтдийн баг та нар юу хийж байгаа юм бэ? Тэр эрдэмтдийн баг Засгийн газар дээр оччихоод бид нар хөл хорио шаардлагагүй гэж үзэж байна гэхэд ХӨСҮТ-ийн эмч, ажилчид мэргэжилтнүүд маш хүнд шоконд орж байсан. Шийдвэрийг дарга нар гаргадаг юм аа. Тэр шийдвэр нь оновчтой байсан уу?гэвэл оновчгүй байсан гэдэг нь өнөөдрийн энэ халдварын тархалттай холбоотойгоор батлагдаж байгаа юм аа. Тэгээд өнөөдөр цар тахал гаараад, нөхцөл байдал хүндрээд ирэхээр тэнд ХӨСҮТ-д голомтонд ажиллаж байгаа, ажлаас өөр зүйлд хоёрдохгүйгээр зүтгэж байгаа эмч ажилчдийг буруутгах арга ийм амархан та нар олсон юм уу? Бид нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Та нарын шийдвэр буруу байсан гэдгийг шууд хэлье. Хуулийн байгууллагаар нотлогдоогүй, батлагдаагүй байна. Ийм мэдээллийг өнөөдөр шууд буруутай мэт гаргаж ирж байгаа юм. ХӨСҮТ-ийн ажилчид юу гэж хүсэж байна вэ гэхээр, маш хурдан буруу зөвийг нь шийдээд өгөөч ээ. Буруу бол бол арга хэмжээгээ авхуулья. Буруу биш бол нэр төрөө сэргээж, ард иргэдтэйгээ нэг зүгт хармаар байна." гэв.
Харин уг мэдээлэлд нэр дурьдагдаад буй ХӨСҮТ-ийн лаборант Г.Энхцэцэг: "Өнөөдөр энэ сошиал орчинд яваад байгаа асуудлын талаар ярих гэж ирлээ. Би ковидийн шинжилгээнд яваад 1 жил 5 сар болж байна. Хавьтлын болон голомтын шинжилгээг авч, сорьцийн лабораторид хүргэж өгдөг. Тэгээд сорьцийн лабораториос ПГУ лабораторид сорьц очиж, тэндээ 8-10 цагийн дараа ПГУ хариу гарахад лабораторийн эмч нар хариуг гаргаж, дүгнэдэг болохоос биш би өнөөдөр шинжилгээг авчихаад, хариуг нь гаргадаг эрх бүхий хүн биш ээ. Үүнийг хэлэх гэсэн юм. ХӨСҮТ-ийн 850 гаруй ажилчдийг сүүлийн жил гаруй хугацаанд янз бүрээр хэлж байна. Битгий тэгээч ээ гэж гуйя." хэмээсэн юм.
М.Чойжал
Сэтгэгдэл0
Цагдаа тагнуул шалгалтаа тургэн хийгээчээ 58 мянган хуний шинжилгээг монго авч хуурамчаар гаргасан гэсэн мэдээ тарааж байгаа хумуус тэр бичлэгийг шалгахыг шаардаж байна Юм байсан бол даавал энэ байгууллага байх албагуй Мэдээ дамжуулж байсан гэрэгэ кампанийг ч бас шалгах хэрэгтэй Цар тахлын хунд уед эмч нарыг гутгэгсдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
ХААНААС ХЭН ЯМАР САНААТАЙ СЭВЭЭД БАЙГААГ ШАЛГУУЛАХ
ҮНЭХЭЭР ЗАСААД ТЭР УЛСУУД НЬ ТАРААСАН БОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ.
Хянаж хариуцлага тооцох тогтолцоо байхгүй болсон шдээ. Ард түмэн, ажилчид хариуцлагыг нь амь нас, татвар санхүүгээрээ шууд хүлээдэг болсон ш дээ
Ene uvchnii tarkhalt shuud........... s.h uu
Анх яхьсан хүн нь УОК н дарга шадар сайд Амарсайхан ярьсан
Энэ тэндхийн дарга сайд нэртэй юмнуудын дарамт гэж аймаар , өөрслөөамаараа л бхётар болчино , яг төлөвлөөд гүйцэтгээд хянах дээрээ яиарч мэдлэггүй бага ангийн сурагчид байдаг , ийм улс яаж хөгжих вэ , !
Үнэн үнэн
Халдвар хяналтаа алдаж байгааг бодоход халдвартын ажилтнууд 48 мянган хүнийг шинжилгээний хариуг хуурамч үйлдэж халдварыг эрчимтэй тархаасан баталгаатай үнэн. Халдвартын ажилтнууд ичихгүй өөрсдийгөө өмөөрөөд байх юм.
Чи өрөө очоод ажилаад үз
корон вирус дээр хужаагийн гадаадын тагнуул суугаа биз
Буруу юм хийгээгүй л бол юунд дарамтанд орлоо гэж сенсацлаад байгаан. Харин бараг 2 жил ганц экмо аппараттай явж байж дарга даамалдаа хэлж байж болоогүй юмуу одоо олон хүн үхээд байхад аппаратгүй гээд эмзэглэж сенсацлахгүй шал өөр юманд санаа зовоод байхын???
эмч нараа лаборантуудаа ерөөсөө наад ажилаа хийхгүй гэж саналаа өгөө. энд тэр тангараг энэ тэр хамаагүй ш дээ. шалтаг тооч аль болох наад лайтай ажлаасаа зайЛСХИЙ. ҮНЭХЭЭР ОЙГУТАМ ОРЧИН ТА НАРЫГ ХҮРЭЭЛЖ БАЙНА. ХАРААЖ ЗҮХЭЖ БАЙНА. ГҮТГЭЖ БАЙНА. ТАВЛАЖ БАЙНА. ЕР НЬ БОЛЬ ТЭГЭЭД ЯАЖ АЛИГНАА АЛДАХЫГ НЬ ХАРЪЯ.
2 үгүй сэтгэлээр зүтгэж буй хөдөлмөрийг санаатай санамсаргүй байдлаар гутаан доромжлох сонирхолтой юмтай сумтай нөхдүүдэд бууж өгнө гэж юу байх вэ. Юу ч хийхгүй байж мулгуу улс төрч сэтгэхүйтэй сэтгэгдэлийн хэнээ туссан малуудаас болж вакцинаа түргэн хугацаанд дуусгасны дараа хорио суллахаасаа өмнө тавьсан гаруудын зарчимч бус ажлаас болж хариуцлага буруу эргэх гээд байна уу гэж харлаа. Одоо хэн дуртай нь эмч домч, эмнэлэг домнолог ярина ч гэж юу байх вэ. Эрүүл мэндийн салбарыг хэн дуртай нь үймүүлээд тэдний сэтгэгдэл бичсэнээр ажил хөдөлмөр үнэлэгдэнэ ч гэж юу байхав. Та бүхэн тангараг өргөсөн Монгол улсын албан хаагчид түүндээ л үнэнч байхад болно.
ХАЛДВАРТЫН ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД 48 МЯНГАН ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ХУУРАМЧААР ИЛЭРСНЭЭС БОЛЖ ХАЛДВАР ЭРЧИМТЭЙ ТАРХСАН ГЭЖ БАЙНА ДАА. ХАРИУЦЛАГААС БУЛТАХ ГЭСЭН АРГА.
Дэлхийд зөв шударга сэтгүүлчид тоо томшгүй олон байдаг ч манай Монгол улсад бол хамгийн адгийн ёс зүйтэй, хүний нийгмийн адаг шаарнууд сэтгүүлч болж амь зуудгийг корона илрүүлсэн. Бүгд гэж хэлэхгүй. Тэгвэл алдас болно. Харин олонх хэвлэл мэдээлэлд хүн төрөлхтний үнэт зүйл ёс суртахуун хомсдолд орсон байна. Тийм ч учраас сэтгүүлчид нь ой гутам амьтад байна.
Тэнэг ард түмний хүссэн чөлөөт хэвлэл чинь энэ шүү дээ.
Заа битгий нялхамсаад бай. Тэр хариу засан хэдэн хүн л хариуцлагаа хүлээнэ. Бусад шудрагууд нь өмнөө байгаа ажлаа л хий.
Алдаа гаргасан бол тэр хүмүүстэйгээ хатуу хариуцлага тооцоод ажлаа хийцгээх хэрэгтэй. Дарамт марамт гэж гонгиноод, үүнийг далимдуулж улс төр хийж,төр,засаг руу дайрч шантааж хийгээд байх хэрэггүй.
Аль ч байгууллага дээр нүүрээ нуусан дайснууд байдаг. Тийм ч учраас социализмын үед байгууллага бүр дээр тагнуулын ажилтан байдаг байсан. Буруу биш байж гэдгийг одоо ойлгох цаг болсон. Дайсан өөрийгөө ил зарладаггүй юм шүү. Нууц байдаг. Яг чиний найз гээд явж буй дэргэд чинь байдаг новш дайсан байх боломжтой. ТЕГ н санхүүжилтийг нэмэх шаардлагатай.