sonin.mn

Нэгдүгээр сарын 7-ны өдрийн 04:00 цагт БНХАУ Шичангийн хиймэл дагуул хөөргөх төвд "Чанжэн 3В" зөөгч пуужинг ашиглан "Шижянь-25" хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, урьдчилан товлосон тойрог замд нь амжилттай оруулжээ.“Шижянь-25” хиймэл дагуулыг голчлон хиймэл дагуулын түлш цэнэглэх, ашиглалтын хугацааг уртасгах техникийн баталгаажуулалтад ашиглах гэнэ.


Энэхүү үүрэг даалгавар нь Чанжэн цуврал зөөгч пуужингийн 555 дахь нислэг ажээ.


Г.Бямба