sonin.mn

МУГТ Ц.Шаравжамц АНУ-ын Чикаго хотод байрлах “Монгол авьяас” академитай хамтран хүүхдийн шигшээ баг бүрдүүлж, АНУ-ын AAU хүүхдийн лигт оролцуулахаар болжээ.

 Бэлтгэл хийх, виз мэдүүлэх зэрэг олон асуудал бий учраас энэ сард хүүхдүүдээ шалгаруулж, “Монголын авьяас академи”-аас урилгаа авах аж.


Нийт дөрвөн насны ангилалд 10 тамирчин дөрвөн багтай явах ба нэг сарын хугацаанд АНУ-д байх учраас нэг хүүхдээс гарах дундаж зардал 6000-7000 ам.доллар байхаар урьдчилан тооцоолсон байна. Тиймээс авьяастай хэрнээ санхүүгийн боломжгүй хүүхдүүдийг дэмжихийг албан байгууллага, бизнесмэнүүдэд уриалж байгаа юм. 


Сонгон шалгаруулалт энэ сарын 14-нд “Үй Цай” сургуулийн зааланд болох бөгөөд шалгаруулалтад 15-19 насныхан оролцоно. Улмаар шалгарсан хүүхдүүд долоо хоног бүрийн бямба, ням гарагт бэлтгэлд хамрагдах бөгөөд лигтээ ирэх тавдугаар сарын 1-нээс тоглож эхлэх гэнэ.


У.Жавхлантөгс