Нэгдүгээр сарын 7-нд Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ: "АНУ Хятадын холбогдох компаниудыг "цэргийн аж ахуйн нэгжтэй холбоотой" жагсаалтад оруулсан талаарх сэтгүүлчийн асуултад Гүө Жякүнь хэлэхдээ, "Америк үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг өргөжүүлж, олон ангиллаар ялгаварлан гадуурхсан жагсаалт гаргаж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд үндэслэлгүйгээр дарамт үзүүлэн, Хятадын өндөр чанартай хөгжлийг хазаарлахыг Хятад улс эрс эсэргүүцсээр ирсэн. Хятадын ард түмний хөгжлийн эрх нь халдашгүй бөгөөд үүнийг үл тоомсорлож болохгүй. Иймээс алдаатай үйлдлээ нэн даруй засаж, Хятадын компаниудын эсрэг тавьсан хууль бус ганц талын хориг арга хэмжээгээ даруй цуцлахыг АНУ-аас шаардаж байна. Хятад улс шаардлагатай бүх арга хэмжээ авч, Хятадын аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашиг, хөгжлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Америкгүйгээр Хятадын хөгжил дэвшил гэж байхгүй юм байна….🥴🥴🥴🥴
Хятадын эсрэг эдийн засгийн худалдааны хориг тавь.