ХАНОЙ, 2024 оны есдүгээр сарын 20 /DW/. Санхүүгийн залилангийн хэргээр хэдийнэ цаазын ял сонссон Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн магнатыг мөнгө угаасан хэргээр шүүх хурал пүрэв гарагт болжээ.
“Van Thinh Phat” үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Чыонг Ми Ланд Вьетнамын түүхэн дэх хамгийн том санхүүгийн залилангийн хэргийг зохион байгуулсан хэргээр энэ оны дөрөвдүгээр сард цаазаар авах ял оноосон юм.
Өдгөө 67 настай тэрбээр 12.5 тэрбум ам.долларыг шамшигдуулсан хэрэгт гэм буруутай нь тогтоогджээ. Энэ бол Зүүн Өмнөд Азийн тус улсын 2022 оны ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм. Ч.Лан одоо залилан мэхэлсэн, мөнгө угаасан, хууль бусаар хил дамнуулан мөнгө шилжүүлэх замаар эд хөрөнгө худалдаж авсан хэрэгт буруутгагдаж байна гэж Вьетнамын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ.
Шүүх хурлын өмнө гаргасан цагдаагийн мэдээлэлд дурдсанаар, Ч.Лан дөрвөн компаниар дамжуулан хууль бусаар бонд гаргаж, 36 мянга орчим хөрөнгө оруулагчаас 1.2 тэрбум ам.доллар босгосон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2012-2022 оны хооронд 4.5 тэрбум ам.долларыг Вьетнам руу болон тус улсаас гадагш хууль бусаар шилжүүлсэн Ч.Ланы “Van Thinh Phat” компанийн хяналтанд 21 компани байсан нь илэрчээ. Вьетнамын тэрбумтанг мөн залилан мэхлэх замаар олсон 18 тэрбум ам.долларыг угаасан хэрэгт мөн буруутгаж байгаа аж. Уг хэргийн шүүх хурал нэг сарын турш үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд өөр 33 шүүгдэгч холбогдож байгаа юм.
Пүрэв гарагт Ч.Лан болон бусад шүүгдэгчийг Хо Ши Мин хотын шүүхэд цагдаагийн бүхээгтэй тэргүүдээр авчирсан байна. Харин залилангийн хэргийн 10 гаруй хохирогч өөрсдийгөө шүүх хуралд оролцуулахыг шаардан шүүхийн байрныы гадаа зогсож байжээ.
Ч.Лан бол коммунист засаглалтай тус улсад олон жил үргэлжилсэн авлигатай тэмцэх кампанит ажлын дараа шоронд хоригдсон томоохон бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдын нэг юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Манайх бол 40 саяаар торгоод явуулдаг юмшдээ! Ветконгууд манайхаас сурмаар юм.ккк
Ардчилсан монгол сайхан шүү мөнгөөр бүхнийг шийдэх эрхтэй. Кккк
Эсрэгээрээ монголд
Хаха монголоос сураач нүүрс овшоор ждү ногоон хуучин автобус богд уулын газар гээл ямарч ял авхгүй 4 тэрбумын авилгачинд 40 саяаар торгоол жүжиг шоу хиигээл ул чацгаар нь дууддагшуналт бузруудшдээ
Африк монгол хоёр яг адилхан хахаха
Манайх чинь дотоодын нийт бүтээгдхүүнийхээ хувь биш хэд нугалсан хулгай хийдэг нам удирддаг орон шүү дээ ккк
Монголд авилгал ,төсөвийн хулгай, газар авсан, тэр нь илэрвэл шууд мөнгөөр хахуульдаад торгуулиад өнгөр нь. Нэг толгой хулгайчийг шууд цаазлах ял өгвөл бусад хулгайчид сүнс нь зайна.