sonin.mn

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд


Нэхэмжлэгч иргэн Аман Баатарын Эрдэнэгарьд 19.. оны ... сарын 02-ны өдөр Казахстан улсын Алматай хотод төрсөн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны ... дугаар байрны .. тоотод оршин суугч (РД: ЦБ.......16) насны тэтгэвэр авагч, гар утасны дугаар 8......69, суурин утасны дугаар .....26


Хариуцагчид: 


1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ухнаагийн Хүрэлсүх (1968 оны ... сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн) Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, газрын бүх гишүүд, 

2.Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ (1980 онд Улаанбаатар хотод төрсөн) Засгийн газрын бүх гишүүдийн хамт, 

3.Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан нь (1981 оны ... дүгээр сарын 27-ны өдөр төрсөн), Их хурлын нийт гишүүдийн хамт,


Хэдийгээр Хааг хот дахь Олон улсын эрүүгийн хэргийн шүүх Владимир Путиныг баривчлах шийдвэр гаргасан боловч Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Владимир Путиныг тус оронд төрийн айлчлал хийхээр урьсан бөгөөд дээр нэрлэсэн нийт албан тушаалтан нар Хааг хот дахь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг зөрчин, Владимир Путинтэй уулзсан.


Хэлэлцээ хийн, олон тооны хоёр талын хэлэлцээр байгуулсанд эрхзүйн дүгнэлт хийн, энэхүү айлчлалыг буруушаан, бүх хэлэлцээнүүдийг хүчингүй болгож, уулзалт хэлэлцээнд оролцсон Монгол талын бүх албан тушаалтан нарыг албан тушаалаас огцруулж, хуулийн хариуцлага тооцохыг хүсэж байна. Аливаа нэмэлт мэдээлэл, тодруулга шаардлагатай бол чөлөөтэй асууна уу.


Нэхэмжлэх гаргах нь 


Монгол Улсын иргэн Баатарын Эрдэнэгарьд

Монгол Улсын иргэн Гомбоодашийн Болормаа



Улаанбаатар хот

2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр