Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 110 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хийсэн шууд дамжуулалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.
ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Б.Энхбаяр Х.Нямбаатарын хийсэн лайвтай холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Х.Нямбаатарын хийсэн лайвд дурдагдсан 10 сая ам.долларын асуудлаар мэдэгдэл гаргаж, өөрийг нь баримтгүйгээр гүтгэсэн хэмээн няцаалаа.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээллийг шалгав.
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар “Тамхины хяналтыг чангатгах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.
Нийслэлийн Прокурорын газраас тус гэмт хэрэгт холбогдогч Т.Даваадалай нарын 4 хүнийг албан тушаалын байдлаа ашиглан бусдад нөлөөлж өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгох, албан тушаалтан албаны нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тойргийн шүүхэд ирүүлсэн.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох 25 эрүүгийн хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авч, 405,0 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн ажиллалаа.
“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн захиалагчид өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, олон жил байрандаа орж чадахгүй, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсаж буйгаа мэдэгдлээ. Тэд төслийн хэрэгжилтэд Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Хууль зүйн үндэсний хүрээлэн ямар үүрэг, оролцоотой байсныг тодруулж, холбогдох байгууллагуудаас тайлбар шаардав.
Архангай аймгийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайд алдсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад нийт 93,8 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр бодитоор төлөгдөж байгаад талархал илэрхийлсэн албан бичгийг Хөгжлийн банкнаас ирүүллээ.
“Ирксиб строй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нарангэрэл Богд банкнаас зээл авах явцад өмчлөх эрхийн зөрчилтэй, шүүхийн маргаантай хөрөнгө худалдан авч, хохирсон гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан Б.Э-д хахууль өгсөн гэх нэр бүхий иргэдэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.
Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өндөр албан тушаалтны гарын үсэг, төрийн байгууллагын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр залилан мэхлэхийг завдсан ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллагаас таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгах АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.