Энэ удаагийн “Бизнес хөгжил” буланд Хөдөлмөрийнсайдын зөвлөх, “Монголын баялаг бүтээгчдийг дэмжиххолбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаярыг урилаа.
-Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Баялагбүтээгчдийг дэмжих төсөл хэрэгжээд нэлээдгүйхугацаа өнгөрлөө. Энэ төслийг хэрэгжүүлэх санаахаанаас төрөв. Мөн гарч байгаа үр дүнгийн талаарярилцлагаа эхлэх үү?
-Манай улсын эдийн засаг өнгөрсөн оноос хүндэрч эхэлсэн. Учир нь олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, цомхотгол хийснийг хүмүүс мэдэж байгаа. Хамгийн гол нь үүний цаана монгол хүн ажилгүй, орлогогүй болж байна. Мөн улсын төсвийн орлого тасрахад хүрсэн. Хэдийгээр төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн томоохон компани бүрдүүлж байна гэдэг ч жижиг, дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маш том хувь нэмэр оруулж байсан юм шүү дээ. Түүнээс гадна ажлын байрыг нэмэгдүүлж ирсэн. Яагаад гэвэл өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн улсад татвараа төлнө.
Түүнээс гадна дорж хаяж 1-2 хүнийг ажлын байраар хангана. Ингэснээр 6-8 хүнийг хоол ундтай, өмсөх хувцастай, сэтгэл амар байлгах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Гэхдээ бид иймхэн зүйлд сэтгэл ханаж болохгүй. Хэрэв хийж чадаж байгаа бол үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хөгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Үүний тулд баялаг бүтээгчдийг төр, засаг бодлогоор дэмжих учиртай. Мэдээж жижиг, дунд үйлдвэрлэгчдэд санхүүгийн эх үүсвэрийг нь өгөх боломжийг эрэлхийлсэн янз бүрийн төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг үгүйсгэхгүй.
Тухайлбал, сангуудаар дамжуулж олгож байгаа зээлийн үр дүнг бид харж байна. Мөн орон нутгаас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Энэ мэтчилэн эдийн засаг хүндрэхийн хэрээр баялаг бүтээгчдийн нуруундаа үүрэх ачааны жин нэмэгдсэн. Өөрт юу байна түүгээрээ дайл гэдэг шүү дээ. Тиймээс энэ хэцүү цаг үед өөрт байгаа зүйлээрээ баялаг бүтээгчдээ дэмжиж, туслахыг хүссэн юм.
Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулахын тулд сурталчилгаа зайлшгүй чухал. Гэвч томоохон үйлдвэрлэгчид шиг мөнгө гаргаад сурталчилгаа хийлгэж чадахгүй гэдэг шалтгаанаар төдийлөн хүмүүст танигдаж чадахгүй байгаа олон баялаг бүтээгчидтэй уулзаж байлаа. Хэдийгээр хүмүүс намайг сонгуульд нэр дэвших нь гэж хардаж байгаа ч би үндэснийхээ үйлдвэрлэгчдэд боломж олгож, өөрийн чадлаар дэмжлэг үзүүлэн орон даяар сурталчлан таниулсан. Учир нь төр, засаг нь эдгээр хийж бүтээж байгаа хүмүүсээ олж харж дэмжээсэй гэж хүсч байна.
-Үйлдвэрлэгчид болон бизнесийнхэнд тулгамдаж буй асуудлын нэг нь санхүүгийн эх үүсвэр. Сүүлийнхэдэн жил жижиг, дунд үйлдвэрлэгчийг дэмжих сангаар дамжуулан зээл олгосон ч эзнээ олоогүй, үрдүнгүй ажил болсон гэх шүүмжлэл байдаг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Энэ төсөл хэрэгжиж эхлээд есөн сарын дотор 21 аймгийг хоёр дахин тойрч баялаг бүтээгч, үйлдвэрлэгчидтэй уулзсан. Сум хөгжүүлэх сан болон орон нутгийн сангаас үйлдвэрлэлийн зээл авч хөл дээрээ боссон олон хүнтэй таарч байлаа. Тиймээс бүх зүйлийг хараар будах хэрэггүй. Хааяа ч болов гэгээн талаас нь харах хэрэгтэй гэдгийг манай төсөл харуулж чадсан гэж боддог. Хэрэв хүн өөрөө хүсч, сэтгэлээсээ хандвал боломж бий. Үүнийг манай төсөлд оролцсон үйлдвэрлэгчид баталж байгаа юм шүү дээ.
Гэхдээ сайнтай, муутай сав дүүрдэг гэгчээр болж бүтэхгүй зүйл ч бас бий. Арилжааны банкны өндөр хүүтэй зээл төлөөд өрнөөс өрний хооронд явдаг үйлдвэрлэгч ч таарч байсан. Бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрээр бизнесээ хөгжүүлж байгаа нь ч бий. Хэрэв эдийн засгийн хүндрэлээс гарах гэж байгаа бол үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих ёстой. Ер нь үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжсэнээр улс орны эдийн засаг хүчтэй, тогтвортой байдаг гэдгийг дэлхийн бусад улс орны жишээнээс харж болно.
-Чингис, Самурай бондын хөрөнгөөр зам барьсан нь эх үүсвэрээ эргэн нөхөх боломжгүй гэсэн шүүмжлэлбий. Үйлдвэрлэлд хөрөнгө
оруулалт хийсэн бол илүүөгөөжтэй байсан гэдэг. Таны бодлоор?
-Бондын хөрөнгийг хэрэггүй зүйлд зарцуулсан гэж шүүмжилдэг. Гэхдээ дэд бүтцээ сайжруулснаар үйлдвэрлэгчдийн борлуулалтад эерэг нөлөөтэй. Сайн замаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэснээр гарах зардал буурна, цаг хугацаа хэмнэнэ. Энэ нь эргээд бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх хүчин зүйл. Түүнээс гадна энэ хөрөнгөнөөс санхүүжилт авч үйлдвэрлэл, бизнесээ өргөжүүлэн баялаг бүтээж байгааг онцлох нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд 1055 үйлвэр бий болсон байдаг. Үүнийг бидний хийж байгаа нэвтрүүлэгт оролцсон үйлдвэрлэгчид хэлж байна. Тэгэхээр хэрэггүй зүйлд зарцуулаад дааж давшгүй өрөнд орсон мэтээр ойлгуулах нь зохисгүй. Зам барьсан хөрөнгийг баялаг бүтээгчдийнхээ хөгжил дэвшил, тэдний төлөх татвараар нөхөх боломжтой. Эдийн засгаа тогтворжуулахын тулд гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэлцдэг. Гэхдээ сүүлийнүед үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэгтэй гэж ярих болжээ?
-Хятад, Орос, Япон, Герман зэрэг улсууд үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжиж эдийн засгаа хамгаалдаг. Манай улсын хувьд эдийн засгийн хямралыг даван туулахын тулд гаднаас их хэмжээгээр зээл авах уу. Эсвэл уул уурхайдаа түшиглэн байгалийн баялгаа ухаж гадагш зөөх үү. Нөгөө талаас нь харвал эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж валютын урсгалыг наашлуулах уу гэдэг салаа замын уулзвараас шийдвэр гаргах гэж байна.
Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр дотоодын зах зээлийг хангах учиртай. Энэ нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Бид эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх ёстой. Магадгүй импортын бүтээгдэхүүн хэрэглэсээр ирсэн учраас болно гэж хэлэх нэгэн таарах биз. Гэвч хүн ямар хүнс хэрэглэж, ямар хувцас өмсөх вэ гэдгээ сонгох боломжтой. Тиймээс эх орныхоо хөрсөнд ургасан ногоо болон үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглээч гэж монголчууддаа уриалж байгаа. Түүнээс гадна төр хамгийн том худалдан авагчийнхаа үүргийг биелүүлэх хэрэгтэй. Гэхдээ гадны брэндийг хэрэглэж болохгүй гэж хэлээгүй юм шүү.
Эдийн засгаа сайжруулахын тулд мөнгөний урсгалыг дотооддоо шингээх ёстой. Үүний тулд төрийн цэгцтэй бодлогоор үйлдвэрлэгчдийг дэмжих цаг болсон. Өөрөөр хэлбэл, импортын бүтээгдэхүүнээс үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал. Тиймдээ ч Аж үйлдвэрийн яам зарим барааны импортын татварын хувь хэмжээг нэмэх тогтоолыг Засгийн газраар батлуулсан. Ингэснээр дотоодын үйлдвэрийн өрсөлдөх чадварт эерэг нөлөө үзүүлнэ.
-Жижиг, дунд үйлдвэрлэгчидбарьцаа хөрөнгө гэдэг томсаад өөрсдийг нь сүүдэр шигдагаж байгааг учирладаг.Гэсэн хэдий ч төрөөсхэрэгжүүлж байгаа төсөлхөтөлбөрийг санхүүжүүлэх эхүүсвэрийг арилжааны банкаардамжуулдаг. Үүнийг та юу гэжбодож байна вэ?
-Арилжааны банкны зээл 20 гаруй хувийн хүүтэй байхаас гадна хугацаа богино байдаг. Харин сангуудаар дамжуулан олгож байгаа зээлийг 5-8 хувийн хүүтэйгээр авах боломжтой. Энэ нь үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг. Гэвч эхлээд төсөл бичнэ. Түүний дараа тэнцэх эсэх нь тодорхойгүй. Тэнцлээ гэхэд банкин дээр очоод барьцаа хөрөнгө хүрэхгүй эсвэл байхгүй гэдэг шалтгаанаар хасагдана. Тийм учраас баялаг бүтээгчдийг залхаасан болов уу.
Учир нь бизнес цаг хугацаатай уралдаж байж амжилтад хүрдэг. Гэтэл хямд хүүтэй хөрөнгө босгохын тулд авлига өгөх хэрэгтэй. Цаг хугацаа алдах эрсдэлтэй. Магадгүй албан тушаалтнуудын эрх мэдэлд дулдуйдах шаардлага ч гардаг бололтой. Энэ бүх бэрхшээлийг үйлдвэрлэгчид хэлсээр байгаа шүү дээ. Уг нь баялаг бүтээгчид зээл авч бизнестээ хөрөнгө оруулалт хийснээр технологио сайжруулан, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх, борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд санхүүжилт гэдэг том давааг давах хэрэгтэй болдог. Энэ нь том гацаа үүсгэж байгаа бэрхшээл юм.
-Сүүлийн 20 гаруй жил манай улс үйлдвэрлэгч биш импортлогч орон болсон. Гэхдээ энэ нь эдийн засагхазгай гишгэх төдийхөнд унадаг гэдгийг цаг хугацаа харуулж байх шиг. Таныхаар?
-Тэгэлгүй яахав, манай улс хоёр том хөршөөсөө бараагаа зөөдөг худалдаачин болчихсон байсан. Худалдаачин байх нь үйлдвэрлэл явуулахаас хялбар аргаар мөнгө олох боломж. Үйлдвэрлэгч байхын тулд технологи оруул ирнэ. Түүнийг суурилуулахын тулд газартай болж үйлдвэрийн байр барих учиртай. Мөн чадвартай, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах ёстой. Энэ мэтчилэн алхам бүртээ ачаалал, дарамт, зах зээлийн өрсөлдөөн гээд олон даваа давах хэрэг гарна. Тиймээс л энэ бүх бэрхшээлийг үүрч суухаар гаднаас оруулж ирлээ. Бараагаа борлууллаа. Олсон мөнгөө валют болгон буцаагаад гаргачихна.
Ингэснээр манай улсын эдийн засагт мөнгө үлдэхгүй, гадагш урсаад байгаа юм. Эцсийн дүндээ энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Хамгийн наад зах нь валютын ханшийн өсөлтөд нөлөөлж байна. Сум, аймаг, нийслэлд үйлдвэрлэл зэрэг хөгжих ёстой. Түүнээс зөвхөн нийслэлд хэт төвлөрлийг үүсгэж болохгүй. Орон нутагт үйлдвэрүүдийг бий болгосноор хотын хүн амын төвлөрөл буурна. Мэдээж ажлын байртай, орлоготой байвал нийслэлд ирж лааз өшиглөөд явахыг хүсэх хүн олдохгүй шүү дээ. Тухайн орон нутагт үйлдвэр бий болсноор ажлын байр болон орлого өсч тэр хэрээр сум, орон нутаг хөгжинө. Ийм системээр явах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлснээр үйлдвэрүүд каластераар хөгжих боломжтой.
-Манай үйлдвэрлэгчид бүх зүйлээ өөрөө хийхийг зорьдог нь каластераар хөгжих боломжийг боомилж байнагэвэл хилсдэхгүй болов уу. Ер нь каластераар хөгжихийн давуу тал юу вэ?
-Том, жижиг үйлдвэрүүд бие биеэ дэмжиж, хамтдаа хөгжих ёстой. Түүнээс хоорондоо өрсөлдөх учиргүй. Тухайлбал, тоосгоны үйлдвэр ашигтай байна гэвэл манайхан бүгд тэр үйлдвэрийг байгуулна. Үүний дараа чанартай, чанаргүй тоосго үйлдвэрлэхээс гадна үнээрээ өрсөлдөж бие, биеэ татаж унагах нь энүүхэнд. Яагаад гэвэл, тэр олон үйлдвэрийн зарим нь өөрийн хөрөнгө, зарим нь зээл авсан байдаг. Энэ мэтчилэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төрөөс хаана ямар үйлдвэр байхыг зааж өгөх нь зүйтэй. Ингэж бүсчилж хөгжүүлэх нь илүү ашигтай. Аж үйлдвэрийн яам чөлөөт бүсээ хөгжүүлж үйлдвэрлэлийг каластераар хөгжүүлэхээр ажиллаж байна. Аж үйлдвэрийн бодлого нэгтгэгдэн гарч батлагдсан нь сайн мэдээ. Тэгэхээр цаашид цэгцтэй хөгжих боломжтой болж байгаа юм.
-Энэ төслийн үр дүн нь үйлдвэрийг зөвхөн нийслэлд биш хөдөө орон нутаг болон суманд ч хөгжүүлж болногэдгийг хүмүүст таниулсан явдал гэж ойлгож болох уу?
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр гарч байгаа хамгийн том үр дүн нь яах аргагүй аймаг, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулсан явдал. Энэ төсөл маань маш ажил хэрэгч гэж хэлмээр байна. Мөн аль нэг нам, улс төрийн хүчнээс санхүүжилт авч байгаагүй. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас тусламж аваагүй.
Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид маань зөвхөн өөрсдийн хүчинд найдаж, эрвийх дэрвийхээр ажиллаж байгаатай адил бид боломж, бололцоогоороо баялаг бүтээгчдээ дэмжихийг зорьсон. Үүний тулд манай хамт олон маш сайн ажилласан гэдгийг онцолмоор байна. Анх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байх үед олон компани дампуурч, үйл ажиллагаагаа зогсоож байсан. Тэр дундаа монгол хүмүүс ажилгүй болж байгааг харах хэцүү байлаа. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг сөрж гарах хэрэгтэй гэж бодсон юм. Гадны орнуудын туршлагаас харахад эдийн засгийн хүндрэлийг баялаг бүтээгчид нь аварсан байдаг.
-Үүний тулд юу хийх ёстой вэ?
-Эдийн засгийн хүндрэлээс гарч улсаа хөгжүүлэх ажлыг монгол хүн л хийнэ. Түүнээс гадныханд манай улс хөгжих эсэх, эдийн засаг нь хямарч байгаа эсэх огт хамаагүй. Бид алсын хараатай, эв нэгдэлтэй, хөгжлийн бодлогоо урт хугацаагаар төлөвлөх ёстой. Одоогийн нөхцөл байдлыг харвал дөрвөн жилийн мөчлөгтэй хөгжлийн бодлого тодорхойлогдож байна. Энэ нь эцсийн дүндээ ард түмнээр тоглож байна гэсэн үг. Гэхдээ бидэнд дэвшил бий. 2030 он хүртэл аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого батлагдсан. Мөн 2040 он хүртэл Монгол Улсын хөгжлийн бодлого ямар байхыг боловсруулах ажлын хэсэг гарсан байгаа. Ийнхүү батлагдсан бодлогыг аль ч нам, эвсэл засгийн эрхэнд гарсан баримтлах учиртай гэж харж байна.
-Үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй бас нэг асуудал бий.Хууль эрх зүйн орчин, дүрэм журам нь бүрхэг,тодорхойгүй байдгаас эрсдэл гарах, асуудал үүсэхмагадлал өндөр хэмээн болгоомжилдог тухай олонүйлдвэрлэгч хэлж байсан?
-Төслийг хэрэгжүүлж байх хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн хүчээр ажиллаж байгааг анзаарсан. Тэд өндөр хүүтэй зээлийн өрийн дарамтад чадан ядан үйлдвэрлэлээ эрхэлж байна. Гэсэн хэдий ч тэд ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрээ өргөтгөхийг зорилгоо болгосон байдаг. Хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүнээр улсынхаа хэрэгцээг хангах, цаашлаад экспортод гаргахыг зорьдог юм. Үүнийг харахад бахархмаар.
Уг нь хоорондоо туршлага судлан, харилцан холбоотой ажиллах нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх жим. Гэтэл өнөөдөр үйлдвэрлэсэн 10 гутлаа ойр орчимдоо, өдөртөө багтаан борлуулчихвал болж байна гэх юм. Түүнчлэн ямар ч судалгаагүй, маркетинг, менежментгүйгээр үйлдвэрлээд байвал болж байгаа мэт бодож байна. Зүй нь үйлдвэрлэлээ хэрхэн бойжуулж, сумаас аймаг руу, аймгаас нийслэл рүү гаргах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Цаашилбал экспортод хэрхэн гаргах вэ гэдгээ ч төлөвлөх нь зүйтэй. Ингэснээр бизнес нь өргөжинө. Мөн улсын эдийн засагт ч нэмэр болно шүү дээ. Бид ирээдүй хойч үедээ үйлдвэрлэлийг үлдээх нь чухал. Түүнээс биш ухсан нүх, овоолсон шороо үлдээх учиргүй. Мэдээж уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Харин үүнээс орж ирсэн хөрөнгийг үйлдвэрлэл хөгжүүлэхэд зарцуулмаар байгаа юм. Хэрэв үйлдвэр хөгжвөл ажлын байр олноор нэмэгдэнэ.
-Энэ нөхцлийг бүрдүүлэхэд юу хэрэгтэй вэ?
-Хамгийн гол нь хүмүүс мэдээлэлгүй байна. Гарч байгаа хууль, тогтоомж шийдвэрийн талаар огт мэдэхгүй өнгөрч байна. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид залхжээ гэдгийг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш мэдэрч байна даа. Тэд “Бидэнд олдохгүй юм байна. Танил, талаараа л авчихдаг” гэдэг бодол тээчихсэн байх юм. Үнэхээр харамсалтай.
-Төсөлд оролцсон үйлдвэрлэгчийн бизнест ямар өөрчлөлт гарч байсныг сонирхож болох уу?
-Хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс өмнө нь төдийлөн зурагт үздэггүй байжээ. Харин нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш аль аймаг, суманд ямар төрлийн үйлдвэр явуулж байгааг сонирхож байна. Тэд хоорондоо туршлагаа хуваалцаж, мэдээллээ солилцдог болсон. Бие биедээ урам өгч, дэмжиж байна. Жишээлбэл, тавилга үйлдвэрлэдэг нэгэндээ захиалга өгч гэрийнхээ тавилгыг шинэчилсэн байгаа юм. Түүнээс гадна нэг үеэ бодвол хүмүүс монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авах сэтгэлтэй болсон нь ажиглагдаж байна. Энэ бол бидний ажлын үр дүн гэж боддог. Мөн хийж бүтээж байгааг нь орон даяар гаргасны дараа хүмүүст танил болж бараа, бүтээгдэхүүний борлуулалтад нөлөөлж байгааг оролцогчид маань бидэнд хэлдэг. Орон нутгийн засаг захиргааныхан үйлдвэрлэгчдийнхээ асуудлыг шийдвэрлэх, хэрхэн дэмжих тухайгаа ярьж, анхаарал тавьж байна.
Энэ мэт сайн өөрчлөлтүүд гарч байгаа юм. Тухайлбал, Дорноговь аймгийн Д.Должин захиралтай “Далт мөнгөн шанд” компанийн үйлдвэрлэж байгаа “Загасгал” цайг бид нэвтрүүлэгтээ оруулж байсан. Гэтэл энэ бүтээгдэхүүнийг “Номин”-гийн бүх сүлжээгээр борлуулж байна. Энэ хэрээр үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, ажлын байраа өсгөсөн байгаа юм. Эндээс хэвлэл мэдээлэл ямар хүчтэй болохыг харж болно. Тиймээс компаниуд борлуулалтаа нэмэхийн тулд реклам сурталчилгаа явуулдаг. ДНБ 33 хувиар өссөн үзүүлэлтэй байгааг Статистикчид хэлсэн. Шалтгаан нь баялаг бүтээгчдийг дэмжих төсөлтэй холбоотой гэсэн байгаа юм. Тэгэхээр бид өөрсдийгөө дөвийлгөхөөс илүү бодит байдал ямар байгааг мэргэжлийн байгууллага болон хөндлөнгийн судалгаанаас харж болно.
-Төслийн эргэх холбоо ямар төвшинд байна. Нэлээдгүй хөрөнгө зарцуулж байгаа ажил хэрэгч төсөл учраасгарах үр дүн тодорхой, үр өгөөжтэй байгаасай гэсэн хүлээлт бас бий?
-Бид эргэх холбоотой ажиллаж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш оролцогч үйлдвэрлэгчидтэйгээ хамтын ажиллагаатай байдаг болсон. Нэвтрүүлэг гарсны дараагаар дахин тэрхүү үйлдвэртэйгээ очиж танилцдаг. Тулгамдаж байгаа асуудал нь шийдвэрлэгдэж байгаа эсэх, өөр бусад ямар асуудал гарч байгааг эргэн ярилцдаг. Хамгийн гол нь эргээд очиход өмнө нь хоёр машинтай байсан бол гурван машинтай болсон байх жишээтэй. Ийм дэвшлийг харах сайхан байдаг.
-Үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа асуудал нь ерөнхийдөө ижил. Тухайлбал, татварын дарамт. Эндээс гарахболомж, гарцыг хэрхэн харж байна. Энэ талаар төрөөс ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Үйлдвэрлэгчдэд татварын бодлого, дарамт хүндрэл учруулдаг гэдгийг бүгд хэлдэг. Тэгэхээр төсөл хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэгчдээ сурталчлахын зэрэгцээ тэдэнд тулгарсан асуудлыг нь шийдвэрлэх, дуу хоолой нь болохын тулд “Баялаг бүтээгчдийн холбоо”-г байгуулсан. Одоогоор үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд хөтөлгөө морьтай давхиж байна. Тиймээс тун удахгүй өөр үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл0
Маш зөв ажил хийж байгаа хүн бн.