sonin.mn
НАМЗХ-ы ээлжит 6-р их хурал хуралдаж буй билээ. Хурлаар дүрмийн өөрчлөлт, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн баталсан байна.
 
НАМЗХ өөрийн дүрэмдээ өөрчлөлт оруулж, нийт гишүүдийнх нь 3/1 нь 39 хүртэл насны хүн байхыг зөвшөөрчээ. Мөн НАМЗХ-ы Ерөнхийлөгчид Эрдэнэт Үйлдвэрийн Захирал асан Ч.Ганзоригийн хүү, Уул Уурхайн дэд сайд Тэмүүлэн ганцаараа нэр дэвшин, 100 хувийн саналаар сонгогдсон байна. Л.Оюун-Эрдэний нэрийг НАМЗХ-ы Ерөнхийлөгчид дэвшүүлсэн ч тэрээ нэрээ татсан аж.
 
Э.Мягмар