Cap шинийн баярын өмнө УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй уулзан ярилцлаа. Цагаан сарын барилдаанд 11 жил дараалан түрүүлж, мөнхийн дээд амжилтын эзэн болсон Аварга төрийн жолоог арваад жилийн турш атгалцаж буй билээ. Тиймээс сүүлийн үед гол сэдэв болоод буй Оюутолгойн гэрээ болон үндэсний бөхөд үүсээд буй асуудал, энэ жилийн гол үйл явдал болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар үзэл бодлыг нь сонсов.
Аваргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж магадгүй гэсэн сураг чимээ сүүлийн үед дуулдах болсныг ярилцлагын төгсгөлд лавласан юм. Ингээд уншигч авхай танд ярилцлагыг толилуулж байна.
Төрийн хоймор хоосон, ардын суудал дүүрэн байдаг болжээ
-Өнгөрсөн жилийн наадмаар нэгийн давааны эхэнд та цэнгэлдэхийн хойморт ганцаархнаа суугаад үлдчихсэн байсан. Төрийн хоймрыг эзгүйдүүлэхгүй, бөх хүний хувьд зүлэг ногоон дэвжээндээ ойр байхын тулд ганцаараа сууж үлдэж дээ гэж хүмүүс ярилцаж суусан...
-Төрийн ёслолынхон үүнийг анхаармаар байгаа юм. Бөх гарахаас өмнө төрийн өндөрлөгүүд гараад явчихдаг. Наадмын хөтөлбөр нь тийм байдаггүй баймаар юм. Монгол наадам гэдэг бол төр, ард түмний хоорондын өвөрмөц нандин харилцаа, төрт ёсны түүхэн уламжлал юм. Бусад улс, үндэстэнд ийм соёл, уламжлал байдаггүй. Гэтэл одоо нэгийн даваа эхлэхэд ард түмэн суугаад үлддэг, эрх мэдэлтнүүд гараад явчихдаг.
Ер нь эрх мэдэлтнүүд наадамд юмуу Бөхийн өргөөнд очихдоо өөрсдийгөө ард түмнийг гийгүүлж байна гэж боддог шиг. Гэтэл бусад улс орнуудад төрийн зүгээс иргэдтэйгээ аль болохоор хамт байхыг чухалд үздэг байна. Тухайлбал, Германд хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход канцлер нь кабинетын гишүүдээ тухайн хот руу, цэнгэлдэх рүү хуваарилан илгээж, тоглолтыг иргэдтэйгээ хамт үзэх, оролцох боломж олгосон байдаг.
Ингэж л төр, ард түмний холбоог бэхжүүлдэг юм байна. Гэтэл манайд энэ байдал эсрэгээрээ эргэчихсэн. Бөхийн өргөөнд барилдаан боллоо гэхэд хоймор нь хоосон л байдаг. Миний хувьд аль аль талаа бодоод ядаж нэгийн давааны эхний хоёр дүйзийг гартал бөхөө үзээд суух нь зөв гэж боддог.
-Цагаан cap дөхлөө. Битүүний барилдаан нөгөөдөр болох гэж байна. Та энэ барилдаанд 13 удаа түрүүлэхдээ 11-д дараалан түрүүлж, мөнхийн гэх дээд амжилтын эзэн болсон дархан аварга хүн. Цагаан сарын барилдааныг билэгшээн гойд хичээн барилддаг байв уу?
-Cap шинийн барилдаанд сайн барилдвал тэр жилдээ азтай, одтой байна гэж үздэг шүү дээ. Би ч ингэж л бодож, барилдаж байлаа. Залуу бөхчүүд гол нь бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Дэвжээ хүний хөлс, хөдөлмөрийг үнэлдэг. Мөн хийморь цог золбоогоо үргэлж өөд нь авч явах ёстой. Аз амны хишиг гэж байдаг. Залуусыг сайхан барилдаж, амжилтад хүрээсэй л гэж бодож байна.
-Сүүлийн үед цагаан сарын барилдаанд аймгийн цолтон түрүүлэх мэтээр түрүү бөхийг таахад бэрх болжээ. Тэгтэл таны үед Ц.Магалжав, Б.Ганбат нар үзүүр булаахад дуулиан болон яригдаж байсан. Одоо цагийн том цолтнууд цолондоо хүрч барилдаж чадахгүй байна уу?
-Үүнийг хоёр талтай гэж би үзэж байна. Нэг талаас бөхийн хөгжилтэй холбоотой. Дээр үед заалны барилдаанд 32,64 бөх л зодоглодог байлаа. Гэтэл одоо 256 бөх барилдахад цаана нь барилдах хүсэлтэй залуус үлдэж байна. Олон тэмцээн уралдаан зохион байгуулж, МҮБХ бөхийн хөгжлийн төлөө их зүйл хийж байгаа. Нөгөө талаас миний үеийн бөхчүүд их спортоор хичээллэж, олон улсын уралдаан тэмцээнд оролцож, өндөр багтаамжтай, ачаалалтай бэлтгэл сургууль хийж байсан. Тиймээс их спортоор хичээллэж буй бөхчүүд бусдаасаа тасрах хандлага ажиглагдаж байсан. Харин одоогийн бөхчүүд их спортоор хичээллэх нь эрс цөөрч, зөвхөн үндэсний бөхөөр дагнах болсонтой холбоотой.
Бөхөд амжилтаас дутахгүй жудаг чанар гэдэг зүйл бий
-Сүүлийн үед бөхийн жудаг муудаж байгаа тухай яригдах болжээ. Энэ талаар дархан аварга хүний хувьд юу гэж боддог вэ?
-Та намайг цагаан сарын барилдаанд 11 жил дараалан түрүүлснийг түрүүн дурьдсан. Энэ бол бөхийн зөвхөн амжилт. Гэтэл бөхөд үүнээс илүү зүйл байдаг нь жудаг чанар юм. МҮБХ-ноос жудаг чанараа эрхэмлэж явах тухай уриалга гаргаж, сургалт семинар хийж байгаа. Жудаг чанарыг эрхэмлэж сургахын тулд хүүхдэд багаас нь монгол бөхийг ойлгуулж мэдрүүлэх чухал.
Тиймээс МҮБХ-той хамтран "Нутгийн салхи" нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж, бүх Ерөнхий боловсролын сургуулийг бөхийн дэвжээтэй болгож, сурагчдад бөхийн мэдлэг олгох жудаг чанарт сургах ном сурах бичиг, гарын авлага бэлтгэж гаргаж байна. Үүнийг аймаг бүрт хэрэгжүүлж, ард түмний дэмжлэгээр ажил бүтэж л байна. Жудаг чанар гэдэгтэй нэг зүйлийг холбож ойлгох хэрэгтэй. Монголын түүхэнд эрчүүд гол үүрэг гүйцэтгэж ирсэн.
Гэтэл одоо монгол эр хүний нэр хүнд уначихсан. Хүний үг, ажлын rap даах чадвар нь муудчихаж. Үр хүүхдээ өсгөж, хоёр талынхаа гэр бүлийг аваад явж чаддаг байх ёстой эрчүүд. Гэтэл юун хоёр талын гэр бүлээ авч явах, өөрийнхөө гэр орон бүр өөрийгөө ч аваад явах чадваргүй амьтан болж хувираад байна. Эр хүн доройтсон улс орон мөхдөг жамтай гэдэг. Тэр байтугай эр хүйстэн нь доройтсон амьтны төрөл зүйл хүртэл устаж үгүй болдог гэж түүхчид, судлаачид дүгнэсэн байдаг. Тэгэхээр эрчүүд маань эхлээд эр хүн шиг эр хүн байх хэрэгтэй.
-Үндэсний бөхийн допингийн асуудал шүдний өвчин болжээ. Таны барилдаж байх үед иймэрхүү асуудал гардаггүй байсны учир юу байв?
-Бидний үеийн бөхчүүд их спортоор хичээллэж, олон улсын уралдаан тэмцээнд оролцдог тул допингийн асуудлыг маш сайн мэддэг байсан юм. Харин одооны залуучууд их спортоор хичээллэхгүй байгаа тул энэ талаар мэдлэг муутай. Допингийг хориглохоос аргагүй. Шударга өрсөлдөөн талаасаа, хүний эрүүл мэнд талаасаа үнэхээр хортой. Дэлхий нийтээрээ допингтой тэмцэж байгаа. Гэтэл зарим хүн манайд допингийн шинжилгээ авах хэрэггүй гэж ярих юм. Тийм байж таарахгүй. Харин ч бүр энэ асуудпыг чангатгах ёстой.
-Та одоо бэлтгэл хийж байна уу. Цаашид дэвжээндээ гарья гэж бодох үе гардаг уу?
-Би 2008 он хүртэл олон газар залуустай хамт бэлтгэл хийдэг байлаа. 2006 оны улсын наадмаар нэлээн дээшээ барилдья гэж бодож байсан ч шөвгийн дөрөвт үлдээд унасан. 2008 оноос хойш барилдааны бэлтгэл хийхээ больсон. Хамгийн гол нь насаа бодох хэрэгтэйг ойлгосон. Бас эрхэлж байгаа ажил албаны бололцоо байна. Гэхдээ Төрийн ордны дор байдаг подвольд ойр зуурын бэлтгэл хийж, гүйдэг. Тамирчин хүний хувьд огт дасгал хийхгүй байж бас чаддаггүй.
-Та шавь нарынхаа барилдааныг хараад сэтгэл хөдөлж, амжилтад нь нулимс унаган баярлах тохиолдол олширч байна уу?
-Начин цолны болзол хангаад, тугаа тойрчихоод ирэхэд багш, найз нөхөд тэврээд баярлан уйлж буйг харахад надад сонин, хэцүү ч юм шиг санагддаг байж. Гэтэл одоо өөр дээр ирдэг юм байна. Их уяхан зеөлөн болдог юм байна. Урлаг, спортынхон нас ахих тусмаа улам уян зөөлөн болдог юм болов уу даа.
-Таны шавь нараас олимпийн аварга, улсын нaадмын түрүү бөх төрсөн . Тэднийхээ амжилтаар бахархах дуртай биз?
-Би шавь нараараа их бахархдаг. Найз нөхдийнхөө хамтaaр "Аварга" дээд сургуулийг байгуулж, олон сайхан залуусыг бэлдэж , тэд маань нийгэмд хөлөө зөв олж, сайхан амьдарч явaаг харахаар сэтгэл их өег болдог. Миний шавь нaрaaс, манай сургуулиас олимпийн аварга, дэлхийн аварга, улсын наадмын түрүү бөх тодорсонд баярлаж, тэднээрээ бахархдаг. Хааяа нэг шавь нарынхаа амжилтыг хараад, бахдаад аньсага чийгтэй л явдаг юм.
-Таны шавь, арслан Х.Мөнхбаатар, мөн таны найз, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нар хэдэн сарын өмнө допинг, цолны найрааны асуудлаар маргалдан, олны өмнө зөрчилдсөн. Танд энэ явдал хэрхэн буув?
-Х.Мөнхбаатар надтай холбоо, харилцаа алга л байна. Эмнэлгийн байгууллагууд нь дүгнэлт, шүүх нь шийдвэр гаргадаг байдал үүсчихээр асуудлыг саармагжуулаад байх болж. Дэлхийд бол допингийн шинжилгээний хүлээн зөвшөөрөгдсөн лабораториуд байдаг. A сорьцын шинжилгээний хариуг тэр лабораториудаас наашаа явуулдаг. Манайд л А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй, Б сорьцыг шинжпүүлнэ гэдэг болохоос дэлхий нийтэд ийм зүйл байдаггүй.
А, Б сорьцын шинжилгээ зөрвөл тэр лабораторийг татан буулгах хүртэл арга хэмжээг авдаг ёс тогтсон. Зөрнө ч гэж байдаггүй. Гэтэл манайд нэг эмч л магадпагаа гаргаад, бэртэл гэмтлээсээ болоод ийм эм, тариа хэрэглэсэн юм байна гээд сууж байдаг жишиг тогтчихсон. Тэгээд допингтой холбоотой асуудлыг шүүхээр шийдээд байх юм. Дэлхийн жишигт ийм зүйл байдаггүй. Манайхан ингэж л замруулж, монголчлоод байгаа юм. Энэ бол нэг хүний тухай асуудал биш, тогтсон зарчмаа л дагах ёстой юм шүү дээ.
Оюутолгойн хөрөнгө оруулагчид талхны булан хүртээгүй шүү
-Оюутолгойн гэрээний асуудал Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн санааг зовоож байна. 2033 оноос нааш манай улс энэ гэрээнээс ашиг олохгүй бололтой. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2007, 2009 онд УИХ-аар орж хэлэлцэгдсэн байдаг. 2007 онд М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрын үед хэлэлцэгдсэн гэрээ төсөл 2009 оныхоос хамаагүй дээр байсан гэж бид үздэг. 2009 онд баталсан гэрээ нь өмнөхөөсөө олон алхам ухарсан. Өмнөх гэрээнд нь байсан олон чухал заалт үгүй болсон.
Оюутолгойн гэрээг батлахаасаа өмнө бид 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн цоорхойг заавал нөхөх ёстой гэж үзэж, хууль өргөн барьсан. Гэвч бидний өргөн барьсан хуулийг хүлээж аваагүй. Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэх тухай чухал заалт бий. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд анхаарал сайн хандуулж, дараа дараагийн том орд газруудыг ашиглахад хэрэглэх шаардлагатай гэж үзэж байлаа.
Нөөцийн, техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан хөрөнгө оруулалт нэмэгдээд байгаа асуудал, Монголын ашиг авах хугацаа улам бүр хойшилсоор байгаа явдал, монгол ажилчид, байгаль орчны нөлөөллийн талаар тухайн үеэс эхлээд өнөөдрийг хүртэл бид анхааруулж, асуудал тавьсаар ирсэн байна. Бид зөвхөн шүүмжлэгчийн байр сууринаас хандаагүй.
Хамтран ажиллаж, гэрээг сайжруулахыг хичээсээр ирсэн. Хамтарсан Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Сү.Батболдыг огцруулах хэмжээнд хүртэл асуудлыг тавьж, нааштай алхамыг эхлүүлж, тодорхой өөрчлөлтүүдийг оруулж байсан. Тухайн үеийн Сангийн сайд Ц.Баярцогт УИХ дээр энэ нэмэлт өөрчлөлтүүдийн үр дүнд "Монголын талд хоёр тэрбумын ашигтай ажил боллоо" гэж мэдэгдэж байсан.
Шинээр байгуулагдсан УИХ-д 26 гишүүн санал нэгдээд, Еренхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн. Оюутолгойн гэрээг засч сайжруулах, өөрчлөх, хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлага тавьсан. Засгийн газар, яам холбогдох байгууллагад арав гаруй удаа хандаж, мөн халз мэтгэлцээн хийлээ.
Хувь эзэмшигчдийн хурал эхлэх гэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл хийж, үүсээд буй нөхцөл байдпын талаар ярьсан. Үүний дүнд хүмүүсийн ойлголтын зөрүү арилж, нэг байр сууринд нэгдлээ. Хөрөнгө оруулалт тодорхойгүйгээр нэмэгдсэн асуудал, монгол ажилчдын асуудал зэргийг тодорхой ярьсан.
-Намаржингаа Оюутолгойн зүгээс PR, сурталчилгаа явуулж, Монголчуудад маш ашигтай байгаа тухай, өөрсдөд нь бага ашиг унаж буй мэтээр мэдээлж байсан. Гэтэл хэрэг дээр байдал эрс өөр байгаг хүмүүс сая л ойлголоо...
-Тийм ээ, 71 хувийн ашгийг монголчууд авч буй мэтээр, өөрсдөө дөнгөж 29 хувийн ашиг хүртэж буй мэтээр тэнцвэргүй, бодит байдалд нийцэхгүй мэдээлэл, сурталчилгаа их цацсан. Тэд талхны булан юмуу эсвэл хэдхэн бор шагай л авч буй мэт харагдахыг хүссэн. Энэ сурталчилгаа худлаа гэдгийг сая илчилж, иймэрхүү мэдээлэл цацсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Аливаа зүйл үнэнд гүйцэгддэг. Монголчууд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг шүү дээ.
-Цаашдаа Оюутолгойн гэрээг хэрхэн засч, сайжруулах вэ. Одоо зүгээр яриад, илүү зарлага гаргахыг нь хараад сууж болохгүй байх...
-Цаашид шаардлагатай бол Монгол улс хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх замаар асуудлыг шийд гэсэн 57-р тогтоол өмнө нь УИХ гаргасан. Тиймээс Засгийн газар энэ ажлыг яаралтай хийх ёстой. Үндэслэлгүйгээр хөрөнгө оруулалт нэмэгдэж буй бол хасалтыг нь хийх ёстой, 68 хувийн гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг хүчингүй болгосонтой холбоотойгоор орлож оруулж ирсэн Өсгөн нэмэгдэх роялтын татвар төлөх тухай хуульд хамруулах ажлыг хийх хэрэгтэй.
Өнөөдөр тэнд ажиллаж, амьдарч буй монгол ажилчдын нийгмийн асуудал, эрх ашгийг хамгаалж, хөдөлмөрийн үнэлэмжийг гадны ажилчидтай адил болгох ёстой гэх мэтчлэн олон асуудлыг шийдвэрлэх шаардлага гарцаагүй байна. Байгалийн асар их баялгийн эзэн орны хувьд эх орон, ард түмэндээ ашигтайгаар л гэрээг засч, сайжруулах ёстой шүү дээ.
Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэдэг иргэдийн чөлөөт үзэл бодлын л илэрхийлэл
-Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Намууд өвөр зуураа хэнийг дэвшүүлэхээ хэлэлцэж буй биз. Гадуур гарсан сураг чимээг сонсвол таныг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд багтааж буй юм билээ. Энэ талаар та ямар бодолтой явна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иймэрхүү яриа гарсан юм билээ. Энэ бол хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж буй хэрэг л гэж бодож яваа. Тэрнээс биш албан ёсоор яригдсан, хэлэлцсэн зүйл байхгүй. Улс эх орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө, ард түмнийхээ дуу хоолой болохын төлөө зүтгэж чармайж ажиллаж яваа. Миний хувьд УИХ-д гурван удаа сонгогдлоо. Энэ маань ард түмнийхээ хүрээлэл итгэлийг хүлээж буйн илрэл болов уу улам хичээнэ гэж боддог.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудал намууд дотор яригдаж, цаагуураа шийдэгдэж байгаа болов уу гэж хүмүүс таамаглаж суугаа...
-Голлох хоёр улс төрийн хүчин, тэр дундаа том улс төрийн хүчин болох МАН-ын хувьд бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололцоотой улстөрчид маш олон байгаа. Хуулийн дагуу нэр дэвших хугацаа болоогүй байгаа тул хэн нэгний талаар тодорхой зүйл ярих боломж байхгүй юм.
Р.Гэгээ
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Сэтгэгдэл0
TA HERVEE HOLBOGDOOGUI BOL BUGDIIG NI BARIAD UGUUCHEE,22 JILIIN UMNUUS NAAD UG CHINI BAIHGUI BOLCHOOD BNA,
Цус шингэлэх, холестрин бууруулж, судасны нарийсал хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр судасны хатуурлаас дараах эмгэгүүдээс эрүүлжих боломжтой - Тархи - Зүрх - Хуян – Даралт - Бөөрийг тэжээх судасны хатуурал - хөлийн судас өргөсөх. Мөн эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр биечлэн өгч байна. www.zurh-sudas.blogspot.com 96665038, 99138391, 83138393
Монголын төрд Монголын төлөө цохилох зүрхтэй Монгол эр хүн сүүлийн 60 гаруй жилд гарсангүй дээ!!!!! Ямар учиртай юм болоо!!! Батэрдэнэ аварга минъ та ерөнхийлөгч болж Монгол үндэстнээ авараа чээ!!! Монголчуудын ирээдүй тун бүрхэг байна!! Жирийн Монголчууд хөмөрсөн тогоон дотор буй мэт мунхаг харанхуй, тархиа угаалган хошигорч байна !! Тэд маргаашийн ирээдүй гэж ямар байхыг огт мэдэхгүй ХОШГИРЧ орилж, ХИЙРХЭН СОЛИОРЧ биана. Та ерөнхийлөгчид өрсөлдөвөл 99% хувийин ялалтаар гарах боломж байна!! Дархан Их Аваргаа Монгол Улсын Ерөнхийлөгч болооч!! Монголын ард түмнээс!!!
bat erdenee chi herwee barildaagui bsan bol gudamjind laaz hoshiglotson ywaa ch yum biluu.amidral yamar hund bn ard tumend teriig ch medehgui dongosoh yum daa
Бат-Эрдэнэ аварга ерөнхийлөгчид нэр дэвшвэл би л хувьдаа дэмжинэ.
Ganbaatar gishuuniig l boloosoi gej bodoh wm manai avrga bol ug boloh l hun ghde bolovsrolin huvid bas jaahan dutmag baih bolov uu Ganbaatar gishuun debshesei ERunhiilugch maan ard tumne gsn shudarga hun bvl shuuh prokuror geed buh wm huulia jinhen eosoor deedeln shuu de odo bol Elbege zuvhun show up hiij baiga cazino Battulga l derged baihad huniig naizaar dugnedeg gdg yag unen zuil shuu Dorligjav ch geh huuramch burhi shude ter ch bad HAMGAAS SHUDARGA MUNGUNI SONIRHOLOOS HOL HUN ULSIN PROKUROR HIIH EOSTOI
ene hutsaad ynz buriin bugs shig asuult asuugaad bga shaldan bandaashnuud uursduu hen bolchood hutsaad bgan .Avraga bol jinhene mongol er hun urt nasalj uls eh orondoo ihiig hiigeerei .ta shu.
BUHCHUUD DOPING HERGELDEGIIG YAAH GEJ BNA TA???
za boli boli hiisen ajliin mungu ugchij chaddaggyi meddeg ch ium shig meddeggyi ch ium shig sonin hyndee
chinii amnaas mongo l garch bx shiw dee.Chi ajilaa dutuu l xiigee biz....
hujaa mine chi umhii amaa tat
Avaragdaa sar shiniin mend hurgie ta eronhiilogch bolj uls eh oron ard tumniihee toloo ih zuiliig hiigeerei
122.201.18.163 ta boditoi yum yariaarai, yamar ch bsan yum hiih geed yavaad bgaa yum bish uu???????? harin ta yag yuu hiiv? yuu hiih gej bna gedgee bodooch.....yamar ch bsan ulsiin mungu idej uugaagui, eldev hor nairuulagui hun gej ard tumen uzej bgaa ....
батэрдэнэ ахаа дэвшээрэй. монголын залуус дэмжинэ шүү. энэ улс орон сүйрч байна.
TSAGTUR MN ТАВТАЙ МОРИЛНО УУ
TSAGTUR MN ТАВТАЙ МОРИЛНО УУ
Jinxene nomxon dur isgesen xulgaichdaa.Ene xund xuurtaj boloxgui shuu.Mangar bux
Wahahaha harin chi uuruu hen be pcnii tsaanaas hutsaad bj gene
Хужаа л биз. тааж ядах юу байх вэ дээ.
Бөхийн Холбооны Ерөнхийлөгч болох гээд байгаа юм уу? Тэгвэл дэмжнээ хө.
Шуналынтулам! Тесвийн менгеер машин шахаж баяжсан
Аварга зөв л хэлсэн байна ш пээ. Энэ хүн одооны бөхчүүд шиг найраагаар аварга цол аваагүй нь ҮНЭН. Монгол эрчүүд бүгд Элбэгдорж шиг худалч, газар нутгаа өгдөг болбол нээрээ л Монгол улсаас юм үлдэхгүй ш дээ.
bid buh huniig dugneegui, uls turch UIH iin gishuun hunii ajil uilsiig dugnej bn l daa.Nairaagaar avarga tsol avaagui bol sain bn, tehdee odoo ene hunii nairaagaar buhiin tsol avsan ch baisan ugui ch baisan sonin bish bn.Uls turd orood neleed olon jil bolloo yu hiisen be?
Ядаж Монгол хүн шүү дээ энэ аварга.
Ямар нам байх нь хамаагүй. Монгол цусны ерөнхийлөгчтэй болмоор байна.
одоо аваргыг муу ёрын хар хүчнийхэн харааж зүхэж эхэлнэ.
Бид л хамгаалж үгээ хэлэх хэрэгтэй.
2012 оны сонгуулийн үеэр хүмүүс чмар боловсрол мэдлэгтэй нь хамаагүй ээ, монголоо гэсэн сэтгэлтэй хүнийг л сонгоё гэж байснаа мартаж дээ. Саяын сонгуулиуд харууллаа.
BAGAA SHIG BAS UURIIGUU BURHAN GEJ BODCHIHOOD TITEM UG AILDAAD EHELEV UU YAV.GOVID NOOLUUR GONCHIGOOTOI NIILUULJ,HORSHOOLOLIIG CHANDAGANTAI NIILUULJ ZALGIAD HANAHGUI ERDENETED 20 JIL HEREGLEH PRINTERIIN HOR SHAHDAG LUIVARCHINGIIN DONGOSOH NI ARAI AHDANA.BATERDENIIN TSAGDAAGIIN AKADEM BAITUGAI 8-R ANGI TOLGOIGOOROO UURUU TUGSSEN NI ERGELZEETEI L BAIHGUI YU.
Арван эр өрсөлдөхөд авдар шиг биетэй,авхаалж самбаатай эр ардуудаас арвин санал авна.Аяндаа эзнээр сууна.Эзэн Чингисийн нутагтай элгэн нутгаа хамгаалдаг эр эгэл олноос их санал авна хэмээжээ.Гээд энэ сайтнаас уншсан юм байна.
Yamar bolovsrol namtar tyyhtei hyn ium bedee. Yamar ch gesen honshoortli bish ium bim bilee.
tsarainii saihan bieiin tomoor tur yadirdah yy. Deerh hymyys iu yariad bn. Uursduu tegej setgedeg tiim hymyys yy.
Mgl hun l bval boloh ni ter. Mgl bish humuus ene uls orniig ballaj bna shuu. Demjinee devsheerei
ex ornoo gesen tsoxilox zvrxtei avargiig eronxiilogchiin songyylid orsoldvol demjinee bid
Үндсэн хуулиар Ерөнхийлөгч бэлэгдлийн чанартай гээд заачихсан шүү дээ.Тэхээр Бат-Эрдэнэ аврага ерөнхийлөгчд яг тохирно.Элбэгдоржийг бодоход жинхэн Монгол эр хүн. Харахад нүд дүүрэн,гадаад орноор явахад Монголчууд яасан сайхан биерхүү ,жинхэн Чингэсийн удам байна гэдгээ харуулсан Монголоо сурталчлах амьд жишээ болоно.
Yag unen. Doodgor Elbegdorjoos l hamaagui deer>
gui yahav zugeer l erunhiilugch gej zuuleh yumtai, bilegdliin chanartai baih estoim bol elbegdorjoos hamaagui deer l dee.Gol ni erunhiilugch gedeg chini zugee rl neg deelend orooson mah baidaggui yu.Undsen huulia unsh
Оргилболд илүү өндөр. Оргилболдыг ерөнхийлөгч болгоё.
HUURAMCH REKLAM TSATSAJ BUI REO TINTO KOMRANIIG ARGA HEMJEE ABCH UNDUR TORGUULI TAVIH ESTOI.
Ерөнхийлөгчын сонгуульд аль ч намаас ялах нь чухал биш Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг болох улс төрийн хямралд тэнцвэрийг олж нийгэмд бухимдал биш тайван байдалд авчирдаг Гадны төлөөлөгчын давхар тулгасан бодлоготой асуултанд ухаалаг хариулж чаддаг шалгуурыг давсан байх ёстой Нэг хүныг тахин шүтэх бдлаар сонголт хийвэл Монгол хохирох болно Улс төрийн хямралыг тэнцвэржүүлэхгүй хэт нэг талыг бариад 71 ны бослогонд хүргэсэн Энхбаярын алдааг санахад илүүдэхгүй
Tanid tsaashdiin ih ajil uilsed mash ih amjilit husen eruue!mashcsaihan tylhtai,tubshin,yhalag,jinhene mongol er hundee
Аварга сайн сайн гэхээр сахлаа будав гэгчээр их марлийж байх шив дээ. Энхбаяр яаж марлийдаг байлаа. Араас нь оров доо. Монгол эрчүүдээ доромжлох эрх байхгүй шүү. Танай хүүхдүүд хаана сурч ямар боловсролоор хүмүүжиж байгаа билээ. Сайн бодоорой. Та ч хүүхдүүдээ нэг их монгол ахуйгаар өсгөж хүмүүжүүлэхгүй л байгаа шүү.
Demjine.
Монголын төрд Монголын төлөө цохилох зүрхтэй Монгол эр хүн сүүлийн 60 гаруй жилд гарсангүй дээ!!!!! Ямар учиртай юм болоо!!! Батэрдэнэ аварга минъ та ерөнхийлөгч болж Монгол үндэстнээ авараа чээ!!! Монголчуудын ирээдүй тун бүрхэг байна!! Жирийн Монголчууд хөмөрсөн тогоон дотор буй мэт мунхаг харанхуй, тархиа угаалган хошигорч байна !! Тэд маргаашийн ирээдүй гэж ямар байхыг огт мэдэхгүй ХОШГИРЧ орилж, ХИЙРХЭН СОЛИОРЧ биана. Та ерөнхийлөгчид өрсөлдөвөл 99% хувийин ялалтаар гарах боломж байна!! Дархан Их Аваргаа Монгол Улсын Ерөнхийлөгч болооч!! Монголын ард түмнээс!!!
Arai ta yurunhiilugchid ner devshij onigootoh geed baigaa yum bish biz dee!!! i tegej seruun zuudlev dee!!! Ard tumnii ihenh n tanaas arai iluu uhaantai baih shuu. MAN- iinhan ingej tenegtej magadgui l nuhduud shuu. Mongol ulsiin yurunhiilugch n neg mangar buh bolvol bid odoo haashaa harj ichij uhnee!!!
Путин жүдочин. Тэглээ гээд Орос орныг өөд нь татаж барууныхны өмдөнд шээс алдуулж байна.
emegtee xuneer erönxiilögsh bolgomoor jumaa.
bid odoo haana amidrah bolj bainaa eh orniig maani heden bandi nar hudaldaad idchihlee
Bi taniig ereyonhiilegch bolohiig demjmeer baina! Daan ch ta boh yumdaa!
Buh mun bish ni chuhal bish, uls ornoo udirdaj chadah eseh ni chuhal!
za chi maanaichaad eropnhiilogch bolno geed mangaigaad mangartaad ehlev. ug ni sain boh. bas mongol nutgaa gesen saihan l er hun. tuunees tsaash bol bhgui ee. .yun elbegdoj. tuunii haana ch hurahguigee erh bish meddeg bailgui dee.
Даяар дуурсагдах,далай даян,дархан аварга Бат-Эрдэнэ гээд л тэнгэр заяат Монголын ард түмэн дунд цууриатсан нэр хүндтэй хүн дээ.
Demjine shuu, Yrunhiichid devshvel bid demjinee Taniig
Bukhuur yakh yum be. Neg udaa ekhiin erkht yosiig sanagalzan emegtei runkhiilugchtei bolmj uzie l dee. Yadgiim, chadaltai busguichuud olon l baina shuu dee,,...!!!
Бат-Эрдэнэ таныг сайн бөх гэж хүндэлдэг , муу улс төрч гэж харамсдаг
эд мөнгөний асар муухай шуналтай хүн дээ.бөх нь ч яахав хүн баглаж уяж байж эцээгээд нэг муу давдаг байсан.үзчих олигтой ч барилдаан байхгүй.хэдэн түрүүний зарим нь найркааных байх шүү.
XAH hentiin 3 teneg iin 1.
ta ch buh hun tuunees uls oron udirdaad yavah chadvar tand bhgui bhaa..
Tanid amjilt husiye, mongoloo gesen setgel chini ulam etch huchtei baig, neg unen ug buyu mongol zaluus bodoh bolson ug heljee mongol erchuudiin talaar, er doroitvol uls muhnuu gej, er em ni medegdehgui hetsuu zaluus, arhi tamhi zugaa tsengeld dontson neg heseg zaluus uldsen heseg ni erliiz, jinhene saihan halh eriig olohod hovordoj bna daa, yadaj l mongol erchuud ur huuhdeeree guilga guilgaj ehnereeree tejeelgej amidarch irsen biluu, Odoo ihenh ni, zaluusaa arhi tamhi shougaa Jaahan hyazgarlaya ireeduidee Sanaa tavii tegvel ur huuhdee sain hun Bolton usgii
Toriin tergvvn batbold hulgai hiij dood tushaaltnuud ni bariitsaldan eh orniiig duusgadagtai adilhan yum uu ain...???? Ihiiig medegch bugai. Haha
Erdenee avragaaa angilaar. Yrihuu eronhiilogch blood hajuudaaa baahan helmerch dagaldan avaad davhar oron oron heseed zardal vreed baival hetsvvveeee Mondi gej eronhiilogch bvr svvldee baterdene deer buuj baival ch. Mongol vneheeer doroitsiiim. Bn
Er hun n doroi bolson uls muhdug gej goy hellee.yamar saindaa mongol er hun shig adgiin novshnuud baihgui geed avgai huuhnuud n zuhej baihav.mongol huuhnuud gadaad er baival tuunii hugshin baina uu medrel muutai baina uu hamaagui gedeg.
Олон түмээн, Бат-Эрдэнэ аваргаа Ерөнхийлөнч болгох хэрэгтэй. Энэ хүнийг муулаад байгаа улсууд хужаа, хулгайч, архичин, гөлгөр баагийнууд л байгаа. мэдээж. Юу юу гэнэ вэ, Англиар ярьж чадахгүй гэнүү. Усан тэнэг хүн л Монгол Улсын ерөнхийлөгчийг англиар ярихыг шаардах нь ойлгомжтой бусуу. Монгол Улсын Ерөнхийлөгчид Англиар ярих ямар ч шаардлага байхгүй. Бат-Эрдэнэ аварга бол монгол ухаантай, монгол хэлтэй, монгол соёлтой жинхэнэ монгол эр хүн. Буруу номтнууд юу ч гэж чалчиж байсан монголын ард түмэн аваргаасаа нүүр буруулахгүй шүү. Бат-Эрдэнэ гишүүн арваад жил төр барилцаж маш их туршлага хуримтлуулсан, хий нь гарсан улс төрч болж чадсан, одоо та монголынхоо жинхэнэ ард түмний эрх ашгийн төлөө заавал Ерөнхийлөгч болох ёстой шүү.Таны хүн болж төрсний чинь ганц гавъяа энэ байх болно.
Tany heldeg tumen zuw! Awarga shig tulhtai, uls undestnee gesen, uuriin chadlaar yawaa hun howor shuu! Mongol Ulsyn husen huleesen yurunhiilugch baij chadnaa!
odoogiin goomoo nar sain sonsj av zaaa.bas huuhen shig tengtej baigaa buhchuud sain medej av.solongos kino uzeed tuyahan tuyahan batsaanuud sain oilgoj av.bid mongolchuud shuu dee.avragaa shunlaa joohon hizgaarlaarai busdan ayandaa bolno!!!!!!
Mongol ulsiin harishgui dayaar duursagdah darhan avarga B.Baterdene taniig shutej bshirch hundelj yavdag. Sain boh hun ta uls tord ch tsahiur hagalj mongoliin gazar shoroo ulsiin erh ashig tusgaar togtnoliin toloo unench shudragaar zorigtoi medlegtei duugarch ard tumniihee tald urgelj bat naidvartai zogsdogt chin bayarlaj demjij baidag shuu. Yurunhiilugchoor ner devshvel demjihee ilerhiilj baina.
Бат-Эрдэнэ анх их хурлын гишүүн болоход Баабар гуай " Би зодог шуудаг өмсөөд цэнгэлдэхэд зогсож байвал ямар харагдахав, Улс төрд Бат-Эрдэнэ яг тийм харагдаж байна " гэж Баабар өөрийгөө том улс төрч гэж бодож байлаа. Гэтэл бодит байдал хэнийг хэн болохыг харууллаа. Яана даа Баабар минь. Ингээд Баабар улс төрөөс хол хоцорсон юм даа.
avargach ovoo odoo tyrshlagtai baixaa tegexdee mongoliin maan avch yavax daxaid elbegee darga duusgax xeregtei yanar ix ajil baina gaach zam deerees n tomop zan xyrdnii geel byx l yimiig xyrdan xiixgyi bol mongol maan ynexeer xochorchiin baterdene darga bolood yaxiin yadaxdaa anliar yi ch medexgyi delxiigeer neg sharaa eo eo
avargaa chi ene mongoliin eronxiilogch bolj chadahyy ci yagaad ooriigoo eronxiilogchoor saNAL TAVAIAD BAINA MONGOOR MONGOLIIN ARD TYMNIIG YZEXFUI SHUU TQANII SANLALBASUULR ER N TA XEZEE YAMAR SYRGYYL EZEMCHSEN BE MON TA IX DEED SURGYYLYYDIIG XEDE OND DYYSGASAN VE ANGLI XEL MON OROS MON ISTANI XELIIG BYREN EZEMJIJ CHADASANYY
та заавал еронхийлогч болох естой хун. энэ бол ард тумний даалгавар. та ороо дургуй байсан ч нэрийг чинь дэвшуулж ард тумэн дэмжиж сонгоно
энэ хүнд өөрт нь тэгээд хийсэн бүтээсэн ажил гэж юу байгаан ? бөхийн нэрээрээ 4 жил сул цалин л идсэн байх
Монгол эр хүнийх нь хувьд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд буруудах юмгүй. Гэхдээ жинхэнэ ерөнхийлөгч байх ёстой хүн Н.Энхбаяр шүү дээ. Муусайн юмнууд өш хонзонгийн сэдэлтээр тамлан тарчлааж л байгаа болохоос.
АВРАГА ТА Л УДАХГҮЙ СӨНӨХ болж дээ....
энэ хүн бас элбэгдоржтойгоо таарсан худалч хулгайч дээр нь юу ч хийгээгүй шдээ
БИЕЭР ЭЛБЭГЭЭГЭЭС ТОМ Л БАЙХ ТОЛГОЙ ДОТОРХ ЮМ НЬ ЭЛБЭГЭЭГИЙН ХААНА НЬ ОЧИХ БОЛ ОДООХОНДОО ЭЛБЭГЭЭГЭЭС ИЛҮҮ ХҮН АЛГАААА
chi erliiz yum shig bna
Bat-Erdene bol mash ikh khun muutai, urid ni khen baisnaa martsan adgiin shaar shuu dee. Uuruu yamarch judaggui baij Mongol judag ene teriig yariad yakhav dee.Sain aztai bukh baisan baij bolno, Uls tur bol uur zuil shuu dee.Uls turd Bat-Erdene jijigdenee!!!!!!!!!!!!!!!!!
Юу яриад эргүүтээд байна даа аварга минь. Танаар сургааль айлдуулаад байх хүн цөөхөн дөө...
yanga gishuuniig debshyylie
baterdene avargiig bi ertnees medne.chuhamdaa ta nariig torohoos omno.mongol er hun yamar baih yostoi yum tiim lsaihan uhaalag uujuu hun.ta nar hamt baij,uulzaj,nohorloj uzsen yumuu.bi shavi ni ch yavlaa,torgon zodognoos ni atgaltsaj ch yavlaa
baterdene ulaanm dulzen hiisen giiguulsen um ene uls orond yuj baikhguish dee
XYN MUUTAI XYN DEE.
baterdene avarga shig toviig saxisan booronhii hvn bol ingeed yriad yvhaas hetrehgvi shvv dee...vun eronhiilogchiin songuuli ve.MAH nohdvvd erchvvd n bvgd doroitchood baihad vuch heleegvi adilhan doroitoj idej uuchaad.ineedtei ym.
Аврага гэж таныг хүмүүс хэлдэг. Улс төрд ч гэсэн энэ цолыг гаргаасай билээ. Та Оюу-толгойн гэрээг шүүмжилж байгааг дэмжиж байгаа шүү. Энэ маргааныг чинь мэргэжлмийн хүмүүс л тасалдаг юм шүү дээ. Жишээ нь хэн нь ямар хувь эзэмшихийг хөрөнгө, бизнесийн мэргэжлийн үнэлгээчид хоёр талын хөрөнгө оруулалтын өнөөгийн цэвэр үнэ цэнийг тооцоолоод гаргачихна. тЭГЭЭД Л ТЭР ХАРЬЦАА ЧИНЬ ХУВЬ ЭЗЭМШЛИЙН ГОЛ СУУРЬ ҮНДЭС НЬ ШҮҮ ДЭЭ. гЭТЭЛ ТА НАР АЛЬ АЛИНЫГ НЬ ҮНЭЛЭЭГҮЙ БАЙЖ ЮУГАА МАРГААД БАЙГАА ЮМ БЭ. бИД мОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ҮНЭЛГЭЭЧДИЙН ШИЛДЭГ БАГИЙГ БҮРДҮҮЛСЭН. тЭД мОНГОЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ аж ахуйн нэгж бүрийг бараг үнэлсэн туршлагатай биднээс өөр хэн чилүү үнэлж чадлахгүй. "гадаадын нэр хүнд бүхий байгууллагаар үнэлүүлнэ" гэдэг чинь одоо үеээ өнггөрөөсөн. уЧИР НЬ ТЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААСАА ИХЭЭХЭН ХАХУУЛ АВЧ ТЭДНИЙ ТАЛД АШИГТАЙГААР ҮНЭЛЖ ӨГДӨГ ДЭЛХИЙД НЭГЭНТ ТОДОРХОЙ БОЛСОН. өӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСНЫГ ХАА САЙГҮЙ ШҮҮМЖИЛЖ ЭХЭЛСЭН. мАНАЙД ГАНЦХАН ЖИШЭЭ ХЭЛЭХЭД аРТУР АНДАРСОН ГЭГЧ ДЭЛХИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА эРДЭНЭТИЙГ ҮНЭЛЭХДЭЭ ТЭНД ШАХСАН ХӨРӨНГИЙН ҮНИЙГ БҮГДИЙГ БАТАЛГААЖУУЛЖ ӨГӨӨД, ЯМАР ЧСТАНДАРГҮЙ ҮНЭЛГЭЭ НЭРИЙН ТӨДИЙ ЮМ ХИЙЖ, ШИВШИГ БОЛСОН. иЙМД ТА БҮХЭН ҮНЭРХЭЭРХ ҮҮНИЙГ ШУДРАГА БОЛГОНО ГЭЖ ҮЗВЭЛ Монголын хөрөнгийн үнэлгээ, төслийн компаниудын консорциумд хандаж үнэлгээгээ хийлгэж маргаанаа нэг мөр болгоно уу. Ингэвэл энэ чинь улс нийгэмд ч хэрэгтэй шүү дээ. Энэ сайд Ганхуяг энэ талаар сонгуулийн өмнө уг нь хийлгэнэ гээд байсан. Одоо уисаа авахаа больж бодвол "юм залгичсан юм байлгүй" Таныг жудагтай эр, үнэний төлөө дуугарч байгаа гэдгийг бөх байснаар чинь хүмүүс ойлгож байгаа шүү. Та бол зүгээр нэг гишүүн биш, ард түмний итгэлийг даасан бөх гэдгээр чинь намхаргалзахгүй хүмүүс итгэж байгаа. Иймд энэ борл таны хувьд итгэл хүлээлгэж байгаагийн хариуцлага юм. Бидэнд ямарч мэдээлэл өгөхгүй байгаа тужл мэргэжлийн хүмүүс урьдчилан тийм гэж хэлэх аргагүй байна. Хоёр хүн хамтрая гэвэл оруулж байгаа хоёр талын хөрөнгөө л үнэлээд тэр хувь дээрээ л наашаа цаашаа тохирно шүү дээ. харин 20 мянган үл мэдэгчтэй санхүүгийн загварын хувьд гэвэл онол, практикийн аль ч талаасаа тийм загвар байдаггүй юм. УБ хотын газрын үнэлгээний загварыг зохиоход бид 100-аад үл мэдэгч аваад л шигшсээр арван хэд үлдэж байсан. 20 мянган үл мэдэгч гэдэг бол эдийн засгийн алуурчид буурай орнуудын толгойг эргүүлэх зорилгоор хийдэг зүйл. Хоёр талын хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнийг гаргахад гайгүй шүү дээ. энэ ажлыг чинь бид олон зориулалтаар түүгээрч үл барам шүүхийн зориулалтаар 20-иод жил хийсэн мэргэжлийн туршлага байна. Ийм маргааныг тасалдаг стандарт нь АНУ,Канад, Авсрал, ӨАБНУ-д мөрдөж байна. Тэр л стандартаар нь үнэлээд өгье. Өөрсдийнхээ стандартыг үгүйсгэхгүй байлгүйдээ. Тэр нь өөртөө болохоор хүчинтэй Монголд болохоор хүчингүй болно гэж үгүй л баймаар. Та нарын маргаан хойноо хүүхэд нохойны доог боллоо. Эдийн засгийн шинжлэх ухаанд байдаггүй нэр томьёо хүртэл хэрэглэх болов. Жишээ ашгийн томьёололд цалан, татварыг оруулаад чбайх шиг. Монголд үлдэж байгаа нь гэх шиг...Ядаж дэлхийд нэг мөр хэрэглэж буй нэр томьёог өөрчлөөд "нээлт" хийгээд байж болохгүй. үүнийг танд хамаатуулж байгаа юмс биш шүү. үүнийг хэлээд байгаа хүмүүст хэлж байгаа юм. үүний цаана авилгал байна гээд мэргэжилтнүүд үзээд байна. Нөгөө тал авилгал авсныг баримтаар батал л даа гээд байдаг. Гэтэл авилгалыг ямар нэг падаан баримтаар нотолдоггүй. Авилгал авлаа гээд падаан бичиж өгдөг тэнэг байхгүй шүү дээ. Түүнийг тооцоогоор нотолдог юм. Няцаахдаа тооцоогоор няцаадаг. Тооцоогоор няцааж чадахгүй бол шууд л шүүхэд шилжүүлдэг юм билээ(Тухайлбал Германд) Өмнөбх УИХ,ЗС,мөн ерөнхийлөгчид бид албан ёсроор үнэлж өгөөд асуудлыг маргаангйү шийдвэрлэх санал хүргүүлсэн боловч одоо хүртэл хариу өгөхгүй . Иймд та үүнийг хөөцөлдөхгүй юу????
Сэтгэгдэл бичиж байгаа бол нэр, утас хаягаа бичиж байлдаа. Нэр хаяггүй дэмий чалчааг Чингис хаан болон их эс, дээд эсүүд үздэггүй байсан. "Хамрын цаана орсон хойно нь хуц"гэлээ гэдэг үг бий. Хараал зүхэл урсгаад байгаа нөхөр магадгүй нэг хүн байж болно шүү дээ. Хэн юу гэж хэлэх нь хэлнэ биз хамгийн игол нь хэн гэдэг нь тодорхой байх ёстой шүү дээ. Зарим интернет мэдээлэл дээр ямар нэг хүнийг муучлах эсвэл сайчлах зорилгоор хөлс авсан бүлэг этгээд ажиллаж байдаг нууц биш шүү дээ. Сэтгэгдэл бичих дээр янз бүрийн хязгаарлалт тогтоохын оронд нэр хаяггүй бол хасах журам тогтоох нь зүйтэй шүү дээ. Тэгвэл ядаж үнэнийг бичнэ. Хараал, ерөөл буагасна. Бат-Эрдэнэ аврагыг ч тэр Элбэгээ ч тэр юу гэж хэлээд энэ хоёр нэр хүндтэй хүмүүс гэдгийг арилгаж чадахгүй. Харин хэн нь бидний эрх ашгийг төлөөлж чадах уу гэдгийг л тугаах хэрэгтэй. Жишээ нь Элбэгээг бид дэмжиж гүйж байсан АН-ын хүн. Одоо түүнээс "Бид эх орныхоо баялагт эзэн болж чадав уу" гэж асууна. үүний төлөө л түүнд санал өгүүлэх гэж гүйсэн. Хүн, намын талд биш харин гол үзэл санааныхаа талд байх ёстой. Энэ л утгаар Элбэгээг сонгосон. ийм чбайх болно. Бид эх орныхоо баялагт эзэн болохгүй, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг нэрийн бид хөлсний зарц, тэд бидний хойморьт суучихвал бидний нөгөө тусгаар тогтнол, ядуурлыг бууруулах чинь лөөлөө болно шүү дээ. Хэн гэдэг нь гол биш, хэн биднийг эзэн болгох уу гэдэг нь чухал. Одоогийн байдлаар гадныхан л бидний эзэн болох, цөөн тооны нөхөд тэр гадныхны хөрөнгөөр хагартлаа баяж байна. Үүнийг бидний өндөр, өвгөд, эгэлгүй эмгэдээс хэн нь ч зөвшөөрөхгүй байсан. Энэ бол Монгол Монгол хүний ноён нуруу юм. Энэ асуудлаас ер нь Монгол улс орших уу эс орших уу гэдэг хамаарна. Сүүлийн жилүүдийн сонгуулиас шинжилбэл сонгуулийн өмнө та _нарыг эзэн болгоно гэж баахан шоудаад, амлаад гарч ирснийхээ дараа гадныхны эрх ашгийг урьдал болгох нь бараг жишиг болж тогтлоо. Иймд ард түмэн өөрсдийн сонголтоо намаас үл хамааран ирээдүйгээ харж хийх цаг боллоо. Энд гарсан сэтгэгдлээс үзвэл элбэгээг нэг хэсэг магтаад Аврагыг муулаад, эсвэл аврагыг өмөөрөөд элбэгээг муулсан байна. Энэний аль чбишээ. Та сэтгэлдээ сайн тунгаа. хэн нь Монголыг хүний гарт өгөхгүй өөрийн гарт өгөх вэ гэж???? энд боловсрол ямар чхамаагүй. хэн хэн нь өнөөгийн шалгуураар өндөр боловсролтой биш. Бидний ихэс дээдсүүд хүний гэгээрлийг сэтгэлээр нь хэмждэг байсан юм шүү. Тэдний л төрийг жолоодох ухаан ерөнхийлөгчид хэрэгтэй. Өнгөрсөн түүхээс үзвэл Манжийн үед Манжид бэлтгэгдэж заавар авсан хүнийг, ЗХУ-ын үед Эрхүүд сурч заавар авсныг өнөөдөр АНУ, Европ, Японд суралцаж заавар авсныг дэмжээд байх шиг. Бид өөрсдийн агуу үндэсн_ий гэгээрлийг авсан хүн байна уу. Ямарч улс гүрэн үндэснийхээ гэгээрлийг авсан хүнийг төрдөө гаргадаг юм шүү дээ. Энэ л бидэнд дутаж байна. Ерөнхийлөгчийг сонгоно гэдэг бол үнэн чанартаа өөрсдийнхээ хувь заяаг сонгож байгаа юм шүү. 1 "-р зуунд төрийн тэргүүнийг сонгохдоо 7 үеийг нь ил болгож, 7 үедээ гэгээрснийг шалгаруулж байсан юм шүү. Тэдний гол шалгуур нь "Далай мэт сэтгэлээр ариуныг олж, наран мэт элчээр хүчийг өгч, саран мэт чин үнэнээр дурыг булааж,газар дэлхий мэт нягтаар цулдлыг цогцлоож, мөнх тэнгэр мэт уужмаар ухааныг гэгээрүүлжбайж төр эрхшээж, засаг зална гэжээ. Энэ шалгуурыг бодох хэрэгтэй.
ОК. Юм уншсан хүний үг байна. сайхан бичиж. Харамсалтай нь энэ сэтгэгдлүүдийг харахад хүний тодорхой бисэн юмыг уншаад ойлгодоггүй улсууд олон байдаг юм байна лээ дээ.
Ямартай ч УИХ-ийн хийрхэх өвчингүй гишүүдийн нэг. Энэ насанд НАМ гэж байхгүй байх ёстой. Ухаантай хүмүүс өөрсдийнхөө хэв хэмжээг мэднэ дээ. Ямар албанд очих нь хамаагүй харин энэ улсад юу хийж бүтээх нь чухал шүү дээ. Хийрхсэн алай салбадай нарыг даган баясахгүй улс орныхоо төлөө сайн юм хийгээрэй. Амжилт хүсье
Аврага минь Ерөнхийлөгчид нэр дэвших далд горьдлогыг чинь ойлгож байна. Гэхдээ эрчүүд нь доройтсон ганц би л байна гэх байрын юм ярьвал 1 хувийн ч санал авахгүй. Танай намаас энэ удаа сонгогдох магадлал 20 хувиас хэтрэхгүй төлөвтэй. Элбэгдорж суртлчилгаагаа аль хэдий нь эхлээд хоёр дахь удаагаа сонгогдох зам нь шулуудчихаад байна. Гэтэл танай нам яст мэлхийн хурдтай, динозавр шиг хөдөлж, маш муу менежменттэй ажиллаж байна.
Энэ удаад ерөнхийлөгч эмэгтэй хүн байх ёстой.. Гэхдээ Оюунхорол л биш шүү...
еронхийлогч болохыг хусэж байна. энэ новшнуудтай адил урваж шарвахгуй гэж бодогдоно