Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш даруй 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд манай улс хэд хэдэн удаа эдийн засгийн хямралд өртөж байжээ. Эхний хямрал туйлын хүнд байсныг тухайн үеийнхэн сайн мэднэ. 1991 онд СЭВ буюу Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл хэмээх хуучин социалист орнуудын хамтын ажиллагааны гол байгууллага үйл ажиллагаагаа зогсоож, Монгол Улсын ДНБ-ий 30 гаруй хувийг бүрдүүлж байсан Зөвлөлтийн тусламж бүрмөсөн тасрав. Манай улсын валютын эх үүсвэр болсон экспорт тасалдаж, эдийн засгийн хүнд цохилтууд шил шилээ даран ирлээ. Монгол Улсын экспорт 1989 онд 721,5 сая ам.доллар байсан бол 1991 онд 348.0 сая ам.доллар болж, хоёр дахин буурчээ. Эдийн засаг 1991 онд -8.7 хувь, 1992 онд -9.5 хувиар уначихсан хүнд үед “үнэ чөлөөлсөн”-өөр гиперинфляц (инфляц 300% давж, жилийн дотор үнэ гурав дахин өсөв) гаарч иргэдийн өчүүхэн орлогыг хуу сорох нь тэр.
Татаасгүй болсон улсын үйлдвэрүүд шил шилээ даран хаагдаж, олон мянган ажилчид ажилгүйчүүдийн эгнээг нэмсэн. Хүнсний дэлгүүрийн лангуу хоосорч, зөвхөн давс үлджээ. Мах сүү, гурил будаа, сахар талх... зэрэг зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн картад орж, хүрэлцээ туйлын хангалтгүй боллоо.
Нийгэмд архидалт хавтгайрч, гуйлгачин хүүхэд багачуудаар гудамж дүүрэв. Ирээдүй туйлын бүрхэг болж, иргэд чөлөөт зах зээлд итгэх итгэл нь алдарч эхэлсэн юм. Энэхүү хямралыг даван туулахад бүтэн найман жил шаардагдсан. Дөнгөж 1998 онд л манай эдийн засаг 1990 оныхоо хэмжээнд эргэж ирсэн. Хямралыг даван туулахад ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын дэмжлэг тусламж асар их чухал байсныг мартаж болохгүй. Хямрал нийгэмд хэрхэн нөлөөлж, иргэдийн амьдралд ямар хүндээр тусдагийг сануулах зорилгоор дээрх жишэг дурдав. Энэ цагаас хойш манай улсын эдийн засаг хэд хэдэн удаа хямарч байв.
Гэхдээ тэртээ 1990-ээд оных шиг хүндээр тусаж байсан удаагүй. Монгол Улс 1991 онд ОУВС-гийн гишүүнээр элсэн орсон бөгөөд манай Засгийн газар, эдийн засгийн хүндрэлийн үедээ ОУВС-аас нийтдээ зургаан удаа санхүүжилт авч байжээ. Мөн гэрээний нөхцөл зөөлөн “Стэнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамрагджээ (1991 онд 13.75 сая ам.доллар, 2009 онд 229.2 сая ам.доллар). Ийнхүү Монгол Улс эдийн засаг “хямрах” бүртээ ОУВС болон дэлхийн санхүүгийн байгууллагуудаас тусламж эрж “алгаа тосдог” өрөвдөм төрхтэй улс болон хувирчээ.
Үүний бодит жишээ нь 2017 онд эхэлсэн ОУВСын хөтөлбөр. Учир нь, 2016 оны эцсээр урд хөршийн эдийн засаг сэргэж, манай валют олдог голлох эрдэс бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ ханш өсөж эхлэв. Уул уурхайн мөчлөг дагасан эдийн засгийн уналт зогсож, сэргэлт эхэлсэн таатай он жил эхлэх нь тодорхой болчихсон үе. Гэвч 2016 онд УИХ-ын сонгуулиар шинээр байгуулагдсан Засгийн газрын Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нар “эдийн засаг дампуурчихсан”, “валютын нөөц сөрөг утгатай болсон” мэтээр хэтэрхий улстөржсөн мэдэгдэл хэд хэдэн удаа санаатайгаар хийсэн байдаг. Энэ нь ОУВС¬гийн хөтөлбөрт хамрагдаж, улмаар асар их хэмжээний санхүүжилт авах зорилготой байсантай нь холбон тайлбарлахаас өөр аргагүй юм. Мөн эрх баригч хүчин хямралын үед хэрэгжүүлэх тодорхой бодлого, хөтөлбөргүй байсны нэгэн баталгаа байв. Ийнхүү худал ташаа мэдэгдэл хийснийхээ дараа 2017 онд Монгол Улсын Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр буюу “EFF” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өргөн барьснаар ОУВС 2017 оны тавдугаар сараас хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэхээс ОУВС¬гаас 430 гаруй сая, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, БНСУ зэрэг хоёр талт түншүүдээс нийтдээ гурван тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсноо зарласан. Харин энэ хөтөлбөр Монгол Улсын хувьд урд өмнөх тусламжуудаас хамгийн үр дүн багатай хөтөлбөр болж хувирсан гэж ойлгож болно. Чухам энэ жилүүдэд манай гадаад өр огцом өссөн байдаг.
Манай улсын эдийн засаг яагаад үе үе хямардаг юм бол гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Үүнийг тайлбарлахын тулд эдийн засгийн бүтцээ заавал харах ёстой. Монгол Улс уул уурхайн орон.
Учир нь, манай улсын уул уурхайн салбар, экспортын нийт бүтээгдэхүүний 90, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70¬80, дотоодын нийт бүтээгдэхүүний 20¬30, гадаадын хөрөнгө оруулалтын 70-75 хувийг дангаараа бүрдүүлдэг. Манай улсын ДНБ¬ий хэмжээ 2000 онд 1.1 их наяд төгрөг байсан бол 2019 онд 36 их наяд төгрөг болж 2000 оны түвшнээс хэдэн арав дахин өсчээ. Энэ нь бид уйгагүй хөдөлмөрч болсон гэсэн үг биш. Олон бүтээгдэхүүн экспортолж валют олдог болсон гэвэл бүр эндүүрэл. Энд уул уурхайн хоёр бүтээгдэхүүнд гол учир нь байна. Энэ нь зэс ба нүүрс. Нүүрс манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх юм гэж тэртээ 2000 онд хэн ч төсөөлж байгаагүй биз ээ.
Хэрэв 2000 оны статистикийг сөхөж үзвэл манай улс зэсийн баяжмал 160 сая ам.доллар, харин нүүрсний 4200¬ хан ам.долларын экспорт хийж байж. Тэр үед төсвийн нийт орлого ердөө 343 тэрбум төгрөг байлаа. Тэгвэл 2007 онд зэсийн баяжмалаа 811 сая, 2010 онд нүүрсээ 849 сая ам.доллараар борлуулж эхэлсэн тэр үеэс манай улсын эдийн засгийг энэхүү хоёр эрдэс бүтээгдэхүүн тодорхойлж эхэлжээ. Өнөөдөр бидний гаднаас олдог 10 ам.доллар тутмын есийг нь түүхий эдээс, тэр дотроо 7¬8 ам.долларыг зөвхөн зэс, нүүрснээс олж байна. Хэрэв зэс, нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр нэмэгдвэл манай уул уурхайн салбар сэргэж улмаар тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбараа тэтгэж сэргээнэ. Харин зэс, нүүрсний ханш унаад эхэлбэл эдийн засаг нь тэр даруйдаа хямардаг эмзэг эдийн засагтай болжээ. Үүнээс гадна хямралд хүргэдэг бас нэг том шалтгаан бий. Энэ нь улсын төсөвт “харх” мэт наалдсан бизнес улттөрчдийн бүлэглэлийн хэрээсээ хэтэрсэн үйлдлүүд зүй ёсоор орно. Концесс, тендер, лицензийн ченж, шахаа хийгчид, тусгай зөвшөөрлийн “панзчин”... гэх зэргээр тэднийг ангилж болно. Улсын төсөв их наядаар хэмжигдэх болсон үеэс бизнесмэнүүд УИХ руу хошуурцгаасан байдаг. Тэд мөнгөний үнэр хаанаас гарч байгааг хэнээр ч заалгахгүй нь мэдээж. Үр дүнд нь өдгөө манай парламент тэрбумтнаар дүүрчээ.
АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч асан Франклин Д.Рузвельт “Бизнесмэн хэзээ ч улс төрийн сайн зүтгэлтэн болдоггүй. Түүний цорын ганц сонирхол бол халаасаа зузаатгах явдал болохоос ард түмэн огт биш” гэж хэлсэн байдаг.
Хямралд хүргэдэг дараагийн шалтгаан нь улсын төсвийн зардлын огцом өсөлт юм. 2011 онд нүүрсний үнэ тэнгэрт хадаж байсан. Хятадад коксожсон нүүрсний импортын 40 хувийг хангадаг байсан Австралид үер болж нүүрсний уурхайнууд хаалгаа барив. Урд хөршийн бас нэг томоохон нийлүүлэгч Индонезод цалингаа нэмүүлэх зорилготой нүүрсний уурхайчдын ажил хаялт ид өрнөж байв. Чухам энэ үед Монголын нүүрсний экспортын алтан үе эхэлсэн гэж хэлж болно. Үр дүн нь Монгол Улсын эдийн засаг 17,3 хувийн өсөлттэй гарчээ. Ийнхүү мөнгөөр гулгиж байсан үед ямаанд мөнгө хуваарилах зэргээр төсвийн зарлагыг огцом нэмж, төрийн албан тушаалтнуудын тансаглалын эхлэл тавигджээ. Харамсалтай нь энэ бол давтаж боломгүй бодлогын том алдаа юм. Ашиг орлоготой байх тэр үед хуримтлал үүсгэлгүй, харин төсвийн зардлаа нэмж улам данхайлгасан жишээ олон бий. Тодруулбал, уул уурхайгаас өндөр орлого олж байсан 2006¬2008 онд төсвийн зардал огцом нэмэгджээ. Өмнөх онтой нь харьцуулахад 2006 онд 61 хувиар, 2007 онд 2.3, 2008 онд 3.2 дахин төсвийн зардлаа нэмлээ. 2012 оны төсвийн зарлага 2005 оныхоос 7.9 дахин өссөн байна. Тэгвэл 2021 оны төсвийн зарлага 2012 оныхоос хоёр дахин данхайжээ. Цочирдом тоо байгаа биз дээ.
Монгол Улсын эдийн засгийн эрсдэлүүдийн эхэнд эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ өсөж төсвийн орлого нэмэгдмэгц, үүнийг дагасан зардлын тэлэлт зүй ёсоор орно. Эрдэс баялгийн үнийн уналт, байгалийн гамшиг зэрэг бэрхшээлээс илүүтэй төсвийн зардлын өсөлт манай эдийн засгийг сөхрүүлж ирлээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлд шилжсэн 1990¬ээд оны үеийн эдийн засгийн гүн хямралыг эс тооцвол Монгол Улсын эдийн засаг зургаан хувь хүрч агшиж байсангүй. “Дэлхийн бүх улс хямарч байгаа, манайх ч ялгаагүй” гэж өмөөрч болох л доо. Гэвч Засгийн газрын гаргаж байсан шийдвэрүүд эдийн засгийн нөхцөл байдал ийм хэмжээнд дордоход гол нөлөө үзүүлснийг нууж хаах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнуудын тооцоо судалгаагүй шийдвэр Монгол Улсын эдийн засгийг хямраах хэмжээнд хүрчээ. Үүнийг батлах жишээг дурдъя.
2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө парламентын шийдвэргүйгээр 5.1 их наяд төгрөгийг зарцуулах эрхийг Засгийн газар авсан. Ийнхүү асар их санхүүгийн чадавхтай, ямар ч шийдвэр бие даан гаргах боломжоор бүрэн хангагдсан Засгийн газар бий боллоо.Гэвч 1.7 тэрбум ам.доллар “халаасалсан” Засгийн газар иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засгийг хэвийн байдалд оруулахад нэн шаардлагатай коронавирусийн эсрэг вакциныг захиалаагүй байсан нь өнөөдөр тодорхой боллоо. Уул нь хамгийн үнэтэй вакцин авахад 40 сая ам.доллар хангалттай юм. Гэтэл ийм хэмжээний мөнгийг УИХ¬ын сонгуульд санал авахад зарцуулсан байх жишээтэй. Тухайлбал, цар тахлаас иргэдээ хамгаалахад биш харин ямаанд мөнгө өгсөн байна. 2020 оны тавдугаар сарын 1¬ний өдрөөс ямааны 1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөгөөр тооцож, нийт 203,441 малчин, мал бүхий иргэдэд 175 тэрбум төгрөг олгожээ. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийн үнийн дүнг нэмэгдүүлж нийт 242,992 иргэнд 27.5 тэрбум, халамжийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 67.3 мянган иргэнд олон тэрбум төгрөг тараажээ.
“Сонгогчид хэдий чинээ ядуу байна тэднийг худалдаж авахад амархан” гэдэг ойлголт Африкийн ядуу орнуудад хэрэгждэг байсан юм сан. Харамсалтай нь, Монгол Улсад хэрэгжихдээ бүр татвар төлөгчдийнхөө мөнгөөр хийсгэдэг болчихож. Энэ нь цаашлаад эдийн засгаа хямраах хэмжээнд хүрчээ. Ийнхүү Монгол Улсын эдийн засаг ойр ойрхон хямардаг учир шалтгаан нь зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас илүүтэй төсөвт наалдсан улс төрийн бүлэглэл, төсвийн зарлагын хэт өсөлт, Засгийн газрын үйл ажиллагаанд хэвшмэл үзэгдэл болсон “хариуцлагагүй байдал”-тай холбон үзэхээс өөр аргагүй юм.
Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж
Сэтгэгдэл0
Хүнд наалддаггүй төсвийн зардлын бүртгэл хамгийн чухал асуудал. Хэрэв үүнийг л эхэлж цэгцэлж чадвал учир их бий шүү. Нөгөө талаас хөдөлмөрийн үнэлэмж хэтэрхий доогуур байна. Чинээлэг буюу хэрэглээгээ ядаж баланслуулдаг болоход эдийн засагтаа ч маш их өгөөжтэй. Тогтсон баталгаатай орлогогүй хүн хэзээ ч сайн сайхныг бодож итгэл дүүрэн амьдрахгүй. Үүнээс болж энэ их хүчирхийлэл, харанхуй байдал үүсдэгийг онцгой мэдрэхгүй юм. Мөн авилга устгаж эхлэх хамгийн чухал бодит ажил бол ЗГ дэвшүүлсэн 10 их наяд хөтөлбөрийг тал бүрийн маш хатуу хяналт дор шударга явуулж аажмаар Төр ба бизнес 2 ыг салгасан шиг салгах ёстой. 30 жилийн алдаа бол бид бүгдийнх. Итгэл даагаагүй том албан тушаалд очоод буруу юм хийснүүдээ ч баалж нүдээд яахав. Буруу болгоноо сайжруулахад л хамгийн гол анхаарлаа хандуулж адилхан нэг д Монгол хүн байж бие биенээ элдвийн муухайгаар хэлж доромжлохоо болих нь дээрээ. Хуулийн байгууллага нь л дүгнэлтээ гаргаг. Одоо энэ оноос бүгд мэрийж эхлэх хэрэгтэй юм. Бид нэг л эх оронтой...
АН эрх барьсан үед 8-10 жилээр хямардаг юм даа
МАН 60 тэрбумаар албан тушаал наймаалж аль болох тэнэг дүйнгэ авлигач хулгайч нарыг даргаар томилж Монгол улсыг хорлосон.МАН-ын энэ бодлого Бээжингээс захиалгатай бөгөөд эдгээр маанаг улсыг ашиглан МАН-ын дарга нар дураараа хувьдаа ууж идэцгээсэн.МАН одоо албан тушаалаа зарсан хэвээр байна.
Итгэл даагаагүй гэж 202.126.89.223 дээрх хошного царайлсан пязда худлаа хуцахаа боль.Зайл өмхий хар пязда минь..
МАН-ын дархлагдсан хулгайч нарыг гэр бүлээр нь шууд буудаад эхэлбэл Монголд нүүрлэсэн хулгай дээрэм байхгүй болно.
МАНгаруудын СҮРЖИГНЭЛ. Өөр юу ч биш. Маанаг пиздаакууд
АН-ын луйварчдыг ч мөн буудах хэрэгтэй.
Oird unshaagui zuv gargalgaa baina!
Намчирхсан номчирхол байна.Монгол одоохондоо дэлхийд зарж чадах ганцхан юм түүхий эд.Үнэ нь өсч буурч байдаг нүүрс зэс хоёрхон ч жижиг Монголд хангалттай. Хоёулангийнх нь үнэнд үүнээс гадна хамгийн их нөлөөлдөг нь тээвэрлэлт. 2012 онд ашиглалтанд ТТ-ГС төмөр замыг оруулчихсан бол нүүрснийхээ тонн тутмаас Монгол 27 доллар 8 жил илүү олох бололцоо байсан. АН 2012-с 2016 онд өөрийнхөө ерөнхийлөгчтэй,шүүхтэй засаг барихдаа 5 сарнисан иддэг төсөвтэй авилгал луйврыг цэцэглүүлж алсан.
Өнгөрсөн 31 жилийн ихэнх буюу 24,5 жил түүний 13 жилд нь үнэмлэхүй олонхиор дангаараа засгийн эрхийг барьсан МАН л энэ хямралын гол буруутан.Ялангуяа сүүлийн 8 жилд болж байгаа хямралын буруутан нь өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар мөн. Түүнтэй хамт одоо ч УИХ-д суугаа зарим этгээдүүд 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн хуулийг тэр жилийнхээ сонгуулийн өмнө батласан. Үр дүнд дараа жилээс нь хөрөнгө оруулалт багасч эдийн засаг мөнгөгүй болж улс орон хямарсан. Бүх муу муухайг тухайн үеийн буюу 2012-2016 онд засгийн эрхийг барьсан АН-д тохож өөрсдөө гоё гоё амлалт хэлж гарч ирсэн. Сонгогдсоны дараа хийсэн ажил нь амлалтаасаа тэр зөрж эсрэгээр эдийн засгийг сулруулсан ажилгүйдэл гааруулсан бодлого хэрэгжүүлсэн. Төгсгөлд 3 биш 2 хүний нэг нь нэн ядуу болсон. Улсын өр таазаа тулах нь бүү хэл цөмлөөд дээшээ гарсан.Юм Үнэнээрээ байх сайхан. Дагаад эрх баригчдын хээл хахууль авлига төрийн бүх шатанд цадигаа алдсан.Муу тусмаа сайн гэгчээр ард түмэн ядуурах тутам тэдний саналыг хавтгайрсан халамжийн бодлогоор худалдан авч, өрсөлдөгч хүчнээ гутаан доромжилж гүтгэх ухуулгыг сайн хийсний дүнд бас сонгуулийн санал тоолох машиныг гадна дотны луйварчидтай нийлж хуйвалдан хакердаж үнэмлэхүй олонхиор дахин засгийн эрхийг авч дур зоргоороо авирласан.
БҮХ ЮМ ТОДОРХОЙ БОЛЧЛООШДЭЭ, ЮУГ НЬ ХҮЛЭЭСИЙН СҮ. ХҮРЭЛСҮХ ХОЁУЛАНГ НЬ ШУУД ГАВЛААЧ !!!
Tegeech
ОФФШОРЫНХОО БҮХ МӨНГИЙГ ОРУУЛЖ ИРЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ЯАДАЖ ӨРX БҮРТ АРВАН САЯ-ИЙГ ӨГӨӨЧ, БУСДЫГ НЬ УЛС АВДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ!!!
Намчирхсанидугнэлт байна 30 жил МАН ба АН ы эрх баригчид ядуурлыг бууруулж чадсангуй Хусэл ч байхгуй байсан бололтой Одоо залуу уеийг намуудын ухуулгаар хувааж талцуулах хэрэггуй Шинэ бодлого шинэ сэтгэлгээгээр улсаа хогжуулмээр Хуучин улс торчид саад болмооргуй байна
Америкийн шүүхэд Монгол улсыг төлөөлж буй "Кинг энд Спалдинг" хуулийн фирм Монголын Засгийн газраас зогсоогоод байсан нэхэмжлэлийн маргааныг үргэлжлүүлж эхэлсэн байна.
ted manaih shig zugeer orhihgyi bizee
2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тус хуулийн фирм Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүхэд "ЖП Морган" банкнаас хэрэгт холбогдоод байгаа Монголын талын этгээдүүдийн дансны хуулгыг гаргаж авахуулахаар тус банкийг харицагчаар татсан нэхэмжлэл гаргажээ.Ингэснээр Эрдэнэт, Оюутолгойтой холбоотой авилгын мөнгө АНУ-ын энэхүү банкаар хэнээс хэнд шилжсэн, хэрхэн оффшор руу гарсан, мөн ямар үл хөдлөх хөрөнгүүд худалдан авсан зэрэг нь тодорхой болох биз ээ. Гэвч энэ нь зөвхөн АНУ-тай хамааралтай хэсэг бөгөөд энэ хэрэг дэлхийн 10 улс, 100 гаруй оффшор компанийг хамарч байгаа юм.
Д.Бямбасүрэн,Да.Ганболд ,П.Очирбат нарын хийсэн үйл лайг ард түмэн 30 жил үүрч байна
Иргэн хүнд эрх олгодоггүй МАН - ын хуульчид бүх хуулийг буруу боловсруулаад , тэр нь нийгмийг самууруулж дуусаад байна. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэчихээд дарга нар өөрсдөө хууль санаачилна , иргэн хүн болохгүй. Даанч бүх хүн дарга болох бололцоогүй болохоор боол болоод үлдэнэ. Хуулинд их учир буй.
Turiin hulgaigaa bolichih, mongol yaduu oron bish, hulgai nuurlesen uls
Дэлхий дээр дэндүү хариуцлагагүй хүмүүс бол коммунистууд гэдэг нь коммунизмын 70 жилийн замналаар практик амьдралд нотлогдсон. Коммунист МАН ???ыг яах вэ?
Одоо тэгээд чухам юу хийвэл зохих вэ ? Тодорхой болж байгаа юм бишүү Удирдлагын зардлаа хасаад, орон тоогоо цөөлөөд хулгайч нартай тэмцэх хэрэгтэй. Энэ ажилд олон нийтийг татан оролцуулж, хийж байгаа ажлаа ил тод танилцуулаад явахад болох нь. Бүгдээрээ хэлэлцээд, саналаа нийлүүлээд нэгэн зэргээр хөдөлбөл болохгүй юм гэж нэгээхэн ч үгүй гэж их жанжин маань хэлсэн. Дарга нар засгийн ордноосоо гарч ирээд жанжны хөшөөн дээрээс эдгээр үгийг чангаар уншиж, хэрэгжүүлэхээ батлан тангараглацгаа.
30 jil huwiin bolon biznesiin ashig sonirhliin togtoltsoo noyorhoj. uunii ur dund hurungu mungutei boljee.
Муу нийтлэл байна. Баахан хуурай тоо. Явж явж муу зэс, нүүрсний буруу болж таарсан уу.
Монголын хөгжлийн дайсан Путин шүү дээ өөр хэн байдгийн Путиний Монголд явуулдаг бодлого төслийг гацаах,популизм, авилгал,ухаантай хүмүүсийг намнаж гүтгэх ,бохир дарга нарыг дэмжиж ирлээ
sangiin said asan Churelbaatriig schalgaacheeeeee?
ЗХУ-ын хөрөнгийг цаасаар худлаа молигодож цэнхэр ягаан тасалбар лиценз концессаар хувьдаа хувьчилж яаралтай авснаас эхлээд л мордохын хазгай болгосон энд цагаантны үлдэгдэл буриадууд толгойлон манж хужаа засгийн эрхийг хуйвалдаж авснаас эхэлсэн Гадаад эзэдтэйгээ тохиролцож алтаа гарах дотоодын бүх юмыг гадаадт зарж идэх дууриалгаж гадаадт хийх бүх хотын барилга байшинг эзлэж авах хөдөөний сум аймгийн ард иргэдийг амины малгүй болгох ажил гүй байр савгүй болгох ноцтой барууны харгис нугалаа гаргаж тоглоомын засгийн газар байгуулж украйн улсыг монголд байгуулсанаас монгол хүйс тэмтрүүллээ ганц эрдэнэт төмөр зам нүүрсний уурхай тэжээж байна социализмын үеийн өсгөсөн мал өссөр тэжээж байна ГУтлын үйлдвэр сөнөсөн гар хийцийн монгол ба малчдын монгол гутал өмсөж байна "" нэхмэлийн фабрик"" байхгүйгээс орос хятад даавуугаар хуучин загварын монгол дээл өмсөж байна зил 130 зорж үйлдвэрлэдэг суурь машин авто засварын завод у
Монгол өөрөө буруутай , татвар өгөх дургүй , авахдаа болхоор яаж ийгээд түмэн арга гаргадаг, хүч хөдөлмөр оюунаараа биш заль мэхээр баяжих гэнэ , тэр нь сэргэлэнчүүд хөдөлгөөнтэй нь , бүгдээрээ энэ янзаар өөрсдийгөө улсаа хорлож бгааг мэдэхгүй бгаа нь гаслантай .,
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)