sonin.mn

Монголын №1 хөрөнгөтөн гэгддэг "МАК" группын ТУЗ-ын дарга Н.Нямтайшир мөн л тэргүүлэх хөрөнгөтнүүдийн нэг, Ерөнхий сайд, МАН-ын дарга асан, "Алтай холдинг" группын эзэн, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой  худ болж буй бололтой.
Н.Нямтайширын охин, "МАК" группын Дэд Ерөнхийлөгч Н.Цэлмүүн Сү.Батболдын ууган хүү, Харвардын Их сургуулийг төгсөгч Б.Баттүвшин нар үерхэж, гэр бүл болох хэмжээнд хүртэл дотноссон байж болох тухай эх сурвалж өгүүлж байна.
Н.Цэлмүүний хувьд өмнө нь гэрлэж байсан бөгөөд хүүхэдтэй. Мөн хэсэг хугацаанд Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой үерхэж байсан ч  гэдэг.
Ийнхүү Монголын  хамгийн нөлөө бүхий, аль аль нь ТОП 5-д багтдаг хөрөнгөтэй, аль аль нь  МАН-ыг голлон санхүүжүүлдэг хоёр гэр бүл худ ураг болох магадлал өндөр болжээ.

С.Сарнай