sonin.mn

Зохиолч Д.Батбаярын шавь, "Алсын хараа" нэртэй номын зохиогч Л.Оюун-Эрдэнэ гэх залуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар анх улс төрд хөл тавьсан юм.
Н.Энхбаярыг дэмжих зорилго бүхий "Number one" хөдөлгөөнийг удирдаж байсан тэрээр МАН-ын хэлтсийн дарга, НАМЗХ-ы Ерөнхийлөгч, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга, МАН-ын ЕНБДаргын үүрэг гүйцэтгэгч зэрэг ажлыг хийж байгаад өнгөрсөн намраас АНУ-д суралцахаар явсан билээ.
Харвардын их сургуульд сурч буй тэрээр бусад оюутнуудын л адил кофе шопод ажиллаж, амьжиргааныхаа мөнгөнд нэмэрлэж буй гэнэ.
Дашрамд дурьдахад саяхан шинээр сонгогдсон МАН-ын дарга түүнийг огцруулж, НАМЗХ-ы Ерөнхийлөгчийг шинээр сонгохоор болсон байна.

Э.Мягмар