Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдэвт Олон улсын монголч эрдэмтний XI их хурал 2016 оны 8 дугаар сарын 15-18-ны өдөр болно.
Энэхүү хуралд зориулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас:
- Б.Ринчен (Монгол ардын аман зохиол дахь “Бэнсний үлгэр” гэдэг зүйл),
- Ц.Дамдинсүрэн (Монгол хэлэнд орсон төвд үгс),
- Ю.Н.Рерих (Төвд хэлэнд орсон монгол үг),
- Ш.Лувсанвандан (Монгол хэл аялгууны учир) нарын Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хуралд хэлэлцүүлсэн илтгэл (дуу хоолойн бичлэг)-ийг Та бүхэнд зориулан хүргэж байна.
Учир нь Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хурлыг анхлан санаачилж, урьдчилсан бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангаж, амжилттай сайн зохион байгуулах их үйл хэрэгт академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв тэргүүтэй эрдэмтэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Өдгөө Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний их хурал Олон улсын монголч эрдэмтний их хурал болон өргөжиж, таван жил тутамд нэг удаа зохион байгуулах уламжлалтай болжээ.
Улаанбаатар хотноо 1959 оны намар хуралдсан Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хуралд АНУ, ЗХУ, Польш, Унгар, Финлянд, Энэтхэг, Япон зэрэг 15 орны 40 гаруй монголч эрдэмтэн оролцож, 34 илтгэл хэлэлцүүлсэн байна. Тэд өөрсдийн үндсэн мэргэжлийн чиглэлээр судалгааны сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэн, орчин цагийн монгол судлалын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Сэтгэгдэл0
Германд хэвлэгдсэн, Баруунд эрэлттэй байгаа, Амазон (Amazon) -оор 50 US$–аар борлогдож буй "ОРОС,ХЯТАДЫН ЗАВСРЫН МОНГОЛ УЛС" номонд бичихдээ, Орос, Хятадын дунд МУ онцгой торгон мэдрэмж, няхуур бодлоготой байхын чухлыг өгүүлжээ. Интерном, УИД, Азхурд орос монгол хэлээрх нь их хямд-25 төг байна. Amazon-ы холбоос нь: Mongoliya v tiskakh eye sosedey: Surovye ispytaniya i blagopriyatnye vozmozhnosti (Russian Edition): Baasansuren Bayasgalan: 9783659592782: Amazon.com: Books