Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд хоёр улсын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, цар тахлын үеэрх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцав. Тухайлбал, Энэтхэг Улсын Засгийн газраас манай улсад олгохоор шийдвэрлээд буй "COVID-19"-ийн эсрэг вакциныг ойрын үед татаж авахаар тохиров.
Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн ажлыг эрчимжүүлж, Монгол Улсаас Энэтхэг улсад коксжих нүүрс экспортлох чиглэлд эхлүүлсэн яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр болов.
Түүнчлэн талууд А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төвийг Улаанбаатар хотноо байгуулах, Монгол, Энэтхэгийн найрамдалт дунд сургууль, Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах зэрэг хоёр улсын хамтарсан төсөл, хөтөлбөрийн явц байдлын талаар ярилцав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэг хоёр улс олон улсын тавцанд бие биенээ идэвхтэй дэмжиж ирснийг онцолж, Стратегийн түнш Энэтхэг улстай цаашид ч олон улсын байгууллага, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Сэтгэгдэл0
Эрүүл мэндийн даатгал дампуурчээ. 1 сарын 29нд төлсөн шимтгэл одоо болтол системдээ орохгүй,асуухаар ийшээ тийшээ явуулсаар туйлдж гүйцлээ, төрийнхөн зайлаасай, юугаа ч хийж суудгий
ENETKHEGEES KHITAD DEER DEE;
Оросын "Эрдэнэ нуусан гар" гэдэг инээдмийн киноны мод үзүүлдэг хэсэг дээр цахилгааныг нь татахаар богино шуудаг ч болдог өмдийг сурталчлах гэтэл цахилгаан нь түгжигдээд болохгүй болохоор брюки превращаются ...превращаются брюки гэж янз бүрээр хэлээд бүтэлгүй болдог. Түүн шиг Энэтхэг вакцин өгөх гэж байгаа,Э вакцин өгнө гэсэн,Э-ээс вакцин ирэх гж байна, Э-ээс вакцин ирж байна гэсээр байтал өвчин нь өнгөрөх вийдээ. Гуйлгын юмыг сүр дуулиан болгосоноор хөгжилд нэг их нэмэр болохгүй л болов уу.
За бүр сүүлдээ больчихоод Хятад вакцин илүү гэх нь үү. Сая даатгал төлсөн бичилтээ хийлгэх гэсэн чинь мөнгө нь орсон эсэх нь харагдахгүй байна гэж хэд дахин буцаалаа. Тэгээд баримтынхаа зургийг нь утсан дээрээ авсан байснаа үзүүлж байж нэг юм бичилтээ хийлгэлээ
Баталгаагүй вакцин нэртэй хорыг биедээ шахуулах хүн монголд байхгүй учир наад хэлцлээ цуцал. Зөвхөн спутник оруулж ир.
зөв зөв монголчууд эрүүл баймаар байн шүү дээ