
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Ээлжит хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа.
- Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогт дарга” гэж санаатайгаар гүтгэн доромжлон хэлсэн үгэндээ уучлал гуйх хүртэл хугацаанд Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанаас Ардчилсан намын бүлэг завсарлага авах чиглэлийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагад өгөв.
- Хоёрдугаарт тус асуудалтай холбоотойгоор парламентын ардчиллыг бэхжүүлэх, бататгах чиглэлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэхийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.
- Гуравдугаарт энэхүү шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд мэдэгдэх, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оролцуулж уучлал гуйлгах ажлыг зохион байгуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаас шаардахыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.
Сэтгэгдэл12
бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зоригтой туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!
Oyuk maani goy kaiftai hariulsan
Бүдүүн хошногот богинохон биетэй День Хуар данжаад өөрийгөө монголын мистер гэж андуурчихжээ. Манин нүүрт, данхар толгойт шулга хэлт Хү Сюжан ах нь нэгэн цагт өөрийгөө бас ингэж андуурч явсан..Мангайж инээсэн өмхий хар дда чинь
гамингийн бага дарга Хүй Сюжан хар шил зүүж гитар барьж данхагнаж навсганаад байсан нь юу болсон бэ?
Ерөнхий сайд үнэнл юм хэлсэн. Яасан гэж уучлал гуйх юм. Өөр ярих юм алга уу.
данхан толгойтод тийм сэтгэхүй ч байхгүй утсан хүүхэлдэй ард нь женко, хэро баатар, ороzууд л байгаа.
АН аа МАН н өвөрт хийсэн шаймгар Гантөмөр гэх хүн хог дэмжих болов уу Одоо бүүр урвагч хулгайч Баттулгын үгнээс гарахаа байэ далайсан гарын дор нь дальдарч байгаа. Ичих хэоэгтэй Ийм байэ Япон соёл Япон ёс суртахуун ярих уу Ардчиллын амин сүнс бол сонгууль.Сонгуулийн үр дүнгээр АН д хяналт тавих үүрэг хүлээлгэсэн Аж.эл өрсөлдөгч намдаа худалдагдчтхсан ..
Баярцогтын нуа юмуу кк. Тэгвэл ч хөөрхийг арай дэндүүлжээ. Засаг барьж байгаа хүн байж хэт доошоо орж чуганцын юм ярьдаг нь буруу л даа ОЭ. Ядаж эр хүний хувьд уучлал гуйхад болохгүй юм алга жаахан намбатай бай л даа золиг чинь
Наад Баярмаагийн чинь ард түмэн сонгоогүй шүү дээ
Эмээг залуу гэхчихлээ гээд гомдоод байгаа юм уу
Үнэн юм чинь гээд Оюука уучлал гуйхгүй л дэ !
Уул уурхайн эздийн өмнө уучлал гуй баялгыг чинь бид авахгүй гэж хэл гээд байгаа юм уу