
Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойлын урилгаар анх удаа Монголын талаас УИХ-ын дарга нь албан ёсоор айлчилж байгааг зочноо хүлээн авахдаа онцлон тэмдэглэсэн билээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй айлчлалын үеэр Оксфордын их сургуулийн захирал, ноён Уильям Хейг, Газарзүй, байгаль орчны сургуулийн захирал, профессор Жайлс Вигс нар түүнд бараалхсан байна.
Тэд Монголын боловсролын салбарын зорилт, хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг сонирхож, улмаар цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон гэдгийг албан эх сурвалжууд хөндөв.
Боловсролын чанар, судалгааны чансаагаараа дэлхийд тэргүүлж ирсэн Оксфордын их сургуулийн 160 дахь Ерөнхийлөгчөөр 2025 оны хоёрдугаар сард ноён Уильям Хейг 10 жилийн хугацаатай томилогдсон. Тэрбээр улсынхаа хаанд албан ёсоор зөвлөдөг Приви зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны болон хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаарх сайд, Консерватив намын даргын алба хашиж, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийг боловсруулж, НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн тусгай элч Анжелиа Жоли-гийн хамт Зэвсэгт мөргөлдөөний үед хүчирхийллээс урьдчилан сэргийлэх кампанит ажлыг санаачлан өрнүүлж байсан, парламентын гишүүнээр 26 жил ажилласан улстөрч хүн юм.
Сэтгэгдэл5
Колончлогч улсын сургаалаар сурч боловсрол эзэмшвэл английн боол болно. Тархи солих боломжгүй тул тэгээд тэр улс дууслаа.
Шан юм уу Шон юм уу кккк Сэтгүүлчээ гэж
Хормойн донгоосоо болж Улсын их хурлын гишүүн болсон олон хүүхнүүд байна. Одоо улсын их хурлын гишүүн болсон Нараа, Ундрам хоёрын араас хичнээн эрчүүд өвөрт нь орж яваа бол хэлж мэдэхгүй. Дон шүгэлсэн хүүхнүүд эр нөхрийг хуурах шиг болно доо.
нөхөр хүүхдүүдийнхээ дэргэд гал тогоондоо гаднаас хүн дагуулж орж ирээд....
Сүнээгийн найз залуу явж бна