Төрийн тэргүүний БНТУ-д хийсэн төрийн айлчлалын зарим үр дүнгийн талаар ХИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.
-Туркийн түүхчид болоод олон нийт манай хоёр улс олон зуун жилийн тэртээгээс ах дүүгийн харилцаатай байсан хэмээн ярилцдаг юм байна. Энэ түүхэн харилцааны тухай яриагаа эхэлье?
-Олон зууны турш угсаа гарвал, түүх соёлын хувьд нарийн нийлмэл харилцаа холбоотойгоор оршин тогтнож, хөгжиж ирсний учир туркийн түүхчид, олон нийт монгол, туркийн харилцааг ах дүүгийн харилцаа хэмээн ихэд хүндэтгэн үзэж ирсэн байдаг. Нийтийн тооллын VI-VIII зууны үед өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хөх Түрэгийн хаант улс төрт улсаа тохинуулж, оршин тогтнож байсан түүхтэй. Хөх Түрэгийн Билгэ хаан 734 онд тэнгэрт халихад түүнд зориулан тахилын онгон байгуулсан нь одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт оршдог.
Билгэ хааны алтан титмийн холбогдох он цагийг VIII зуун хэмээн тогтоосон байдаг. Уг тахилын онгоныг 2001 онд Монгол-Туркийн хамтарсан археологийн судалгааны анги малтан шинжлэн судлах үеэр олон тооны алт, мөнгөн эдлэл олдсоны нэг нь Билгэ хааны 80 грамм жинтэй алтан титэм байдаг.
Нөгөө талд Турк, Монгол хоёр улс 1923 болон 1924 онд Ази тивд Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан анхны улсууд гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй болов уу. БНТУ 1951-1952, 1954-1955 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдон ажиллаж байх цаг дор Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх асуудал Аюулгүйн Зөвлөл дээр хэлэлцэгдэх үед ямагт “төлөө” санал өгч байсан байна. 1961 оны аравдугаар сард Монгол Улс НҮБ-д элсүүлэх асуудал хэлэлцэгдэх үед Аюулгүй зөвлөлийг БНТУ даргалж байсан бөгөөд Туркийн байнгын төлөөлөгч элчин сайд Рыфат Тургут Менеменжиоглу тус улсыг НҮБ-д элсэх явдлыг урд нь ч дэмжиж байсан, одоо ч мөн бүрэн дэмжиж байна хэмээн саналаа тайлбарлан ярьж байсан нь НҮБ-ын архивын сан хөмрөгт хадгалагдан үлджээ.
-Тэгэхээр Турк улс Монгол Улсыг НҮБ-д элсэхэд нэлээд хүчин чармайлттай оролцжээ?
-Тийм ээ. Би энд нэг баримтыг харж байна л даа. 1967 оны аравдугаар сард Туркийн Гадаад хэргийн сайд Ишан Сабри Цаглаянгил НҮБ-ын Төв байранд хийсэн хүндэтгэлийн зоогт тухайн үеийн БНМАУ-ын ГЯЯ-ны сайд М.Дүгэрсүрэн, байнгын төлөөлөгч Ж.Банзар нарыг урьж уулзахдаа “Турк, Монголын ард түмэн бол ах дүү үндэстэн билээ” хэмээн өгүүлж, БНТУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоох сонирхолтой байгаагаа мэдэгдэж байжээ. Энэ үзэл санаа өнөөг хүртэл Туркийн ард иргэдэд уламжлагдаж, гүн хадгалагдан үлдэж ирсэн байна.
Ван нуурын Акдамар аралд орших Христийн сүмийн зүүн дээд ханан дахь морь унаж, нум сум агссаж буй Ил хан Хүлэгүг дүрсэлсэн чулуун хөрөг.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНТУ-д хийсэн төрийн айлчлалаар хоёр орны хооронд “Стратегийн түншлэл” тогтоолоо. Та үүнийг олон улсын эрхзүйн үүднээс тодруулж тайлбарлана уу?
-Энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан. 30 жилийн өмнө 1994 онд УИХ-аар баталсан Гадаад бодлогын анхны үзэл баримтлалд хоёр хөрштэй бүхэлдээ тэнцвэртэй байх тэргүүлэх чиглэлээс гадна хоёр дахь чиглэл болох АНУ, Япон, ХБНГУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай найрсаг харилцаа хөгжүүлэх явдал бөгөөд харин гурав дахь чиглэл болох Энэтхэг, БНСУ, Турк зэрэг оронтой найрсаг харилцааг хөгжүүлж, тэдгээрийн эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг Монголд бий болгох, өндөр түвшинд хүргэх бодлого баримтална” гэж заасан.
Харин 2010 онд УИХ-аар шинэчлэн баталсан ҮАБ-ын үзэл баримтлалд “гуравдагч хөрш” хэмээх нэр томьёог албан ёсоор оруулжээ. Ингэхдээ “гуравдагч хөрш” гэдэг нь “ардчилсан, өндөр хөгжилтэй” бүлэг орнууд болохыг онцлон тэмдэглээд тэдгээртэй бүх салбарт түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлнэ хэмээн заасан.
2011 оны Гадаад бодлогын шинэ үзэл баримтлалд “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тухайлан нэр зааж оруулсан. Ингэснээр БНТУ нь Монгол Улсын гадаад бодлогын хоёр дахь чиглэлд багтаж, гуравдагч хөрш болсон байдаг. 2004 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Багабандийн БНТУ-д хийсэн албан ёсны айлчлалаар гаргасан “Монгол Улс, БНТУ хоорондын Хамтын ажиллагааны тухай Хамтарсан Мэдэгдэл”-д шинэ зуунд харилцаагаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллахаар тохиролцсон байдаг. Ингэж гадаад бодлогын шинэчилсэн үзэл баримтлалд заасан зорилт энэ удаагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНТУ-д хийсэн төрийн айлчлалаар бодит биеллээ олж, хоёр орны харилцааны түвшинг шат ахиулж стратегийн түншлэлд хүрснийг нотолсон. БНТУ нь Монгол Улсын стратегийн түншлэл тогтоосон ес дэх улс болж байна.
Туркийн Ван муж дахь Хүлэгү ханы зуны ордон болох Аладагийн тууриас илрүүлсэн археологийн олдворууд.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн Ван мужид монгол, туркийн археологичдын илрүүлсэн Монголын Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурьт зочилсон нь айлчлалын үеийн чухал үйл явдал байлаа?
-Үнэхээр айлчлалын чухал арга хэмжээний нэг болсон гэдэгтэй санал нэг байна. Ерөнхийлөгч маань 760 жилийн дараа эцэг өвгөдийн үндэс суурийг нь тавьсан хотын зуны ордны туурьд хүндэтгэл үзүүлсэн нь Төрийн тэргүүний хийгээд ёс суртахууны нэн чухал үүрэг, ашдын асар их ач учир холбогдолтой үйл байсан. Энэ нь Монгол Улсын археологийн дипломат ажиллагааны тод илрэл болсон гэж хэлж болно.
Ил хан Хүлэгүг “Судрын чуулган” хэмээх түүхийн хосгүй эх сурвалжид 1217 онд төрж 1265 оны хоёрдугаар сарын 8-нд тэнгэрт хальсан тухай тэмдэглэжээ. Ил хан Хүлэгү Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн гутгаар хүү, Чингис хааны ач, Их хаан Мөнх, Юань гүрнийг үндэслэгч Хубилай хааны төрсөн дүү, Аригбөхийн ах.
Хүлэгү ханы ах Мөнх 1251 онд Их хаанаар өргөмжлөгдөж, удалгүй 1255 онд төрсөн дүү Хүлэгүдээ их цэрэг өгч Азийн Баруун Өмнөд этгээд буюу Ойрх Дорнодын лалын шашинт улсуудыг нэг засаг төрийн мэдэлд илбэн тохинуулахаар мордуулахаар болсныг Хубилай баталгаажуулсан тухай эх сурвалжид тэмдэглэжээ. Тэрээр Баруун өмнөд Ази буюу Ойрх дорнодын үлэмж хэсгийг өөрийн эрхшээлд оруулсан Монголын Ил хант улсын анхны хаан байжээ. МУИС, Измир Катин Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн монголын талын захирал, эдүгээ Истанбул хотноо суугаа Монгол Улсын Ерөнхий консул доктор Д.Анхбаяр, Туркийн талын захирал, профессор Шабан Доган тэргүүтэй судлаачид 2018 оноос эхлэн Турк, Иран дахь Монголын эзэнт гүрний үед холбогдох түүх, соёлын дурсгалуудыг судлан шинжлэх ажлыг эхлүүлж, дурдсан ажлын хүрээнд эртний перс, армени, араб болон бусад хэлээрх түүхэн олон чухаг эх сурвалжуудыг шүүрдсэний үндсэн дээр 2022 оны зун Ил хант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон болох Аладаг илрүүлжээ. Монгол судлаачид анх удаа гадаад улсад өөрсдийн археологийн дурсгалыг сурвалжлан хайгуул хийж олсноороо энэхүү эрэл хайгуул чухал ач холбогдолтой болсон байна.
-Судалгааны явцад олон сонирхолтой олдворууд гарсан нь одоо Туркт байдаг гэсэн?
-Тийм ээ. Монголын эзэнт гүрэн Евразийн асар өргөн уудам орон зайд Их амар амгаланг цогцлоож, дэлхийн түүхийг бүтээж байсан ард түмэн гэдгийг энэхүү археологийн олдворууд баталж байна. Истанбулаас зүүн тийш 1400 гаруй км, Ираны хилээс 20 орчим км-ын зайд орших Ван мужид гадаад улсын Төрийн тэргүүн анх удаа айлчилсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болсон. Энэ нь хоёр улсын археологийн салбарын хамтын ажиллагааг чанарын шинэ шатанд гаргасан явдал болно. Туркийн тал энэ чиглэлд онцгой анхаарч ажиллахаар болсныг Ван мужийн засаг дарга Озан Балжы, тус мужаас Туркийн парламент Үндэсний их хуралд сонгогдсон гишүүн Бурхан Каятурк, Кайхан Туркменолу нар У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг угтан авч, дагалдан явж ярилцсанаас харж болно. Мөн нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд Ил хант улсын төрийн түшээ Рашид ад-Дин тэргүүтэй эрдэмтэд XIV зууны эхээр буюу 1301-1311 онд перс хэлээр бичиж туурвисан “Судрын чуулган” хэмээх хосгүй бүтээлийн уг эх хувь Истанбулын Топкапын ордон музейд хадгалагдаж байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл8
Бөгс долоосон хар хошного вэ . МАН-ын алж устгасан Монголын 100 мянга гаруй иргэдийн дотор алтан ургийнхан маш олон байсан. МАН-д цаазлагдсан эдгээр алтан ургийн удмын улсын булш бунханыг хэзээ ухаж судлах вэ? Үхсэн негр хүнтэй уулздаг, их зохиолч алтан ургийн тайж Дашдоржийн Нацагдоржийг Нацагдоржийн Дашдорж гэж мангарладаг цагаач манж хятадын шээс Хүрэлсүхэд Монголын түүх ямар хамаатай юм бэ.Тийм их Чингисийг шүтээд байгаа юм бол эхлээд бөөнөөр нь хоморголж алсан улсуудаа МАН яах болж байна. Үр удмыг нь алж хядчихаад өвөг дээдсийнх нь нэрийг барьж сармагчлан навсаганах нь ард түмний зэвүүцлийг маш их хүргэж байгаа шүү МАН-ын манж хятадын өмхий шээснүүдээ..
Ялихгүй долоогч ...
Одоо Хүүк Иран ру явж бас архeологийн айлчлал хиймээр байдаг ! Тэнд Туркээс илүү олон юм үлдсэн дэ ! Зарим иранууд нь их уурлах байх ! манай хотуудыг галдан шатааж хүн амын толгойгоор нь пирамид босгож байсан хүмүүсийн удам нь ирж байгаа юмуу гээд ! Уламбаяр аа чи дагалдаж савсганаж очвол алуулна шүү !
Энэ нэг явдаг жорлон хүрэлсүхийн бөгс долоосоор сэнжтэй тэмдэг горьдлого.
Төрийн ордны дэргэд философич молор эрдэнийг суулга. Аав нь хэлмэгдсэн сэхээтэн
yla&siin hegjil debsil sine hychnii esreg nobsnyyd aa!!!ta nar mehne suu!!!ydahgyi dee!!!zaya buyang chini dagadag syyder baidag yum suu!!!!1985onoos hois tersen tenegyyd ee!!!
Улс хоорондын хувьд чухал л арга хэмжээ болсон байна шд. НҮБ д элсэхээс эхлээд манай улсыг дэмжиж байсныг мэдээд сэтгэл хөдөлчлөө. Энд харааж зүхээд байгаа улсыг ойлгохгүй юм
Анхбаяр тэргүүтэй түүхч нэртэй урвагчид хамаг түүхийг маань Туркд өгсөн гэсэн.